"МЕТРО, ТРАМВАЙ ТӨСЛИЙГ 2027 ОНД ЭХЛҮҮЛНЭ"

Admin
1 цагийн өмнө

Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва Улаанбаатар хот метротой болно гэдгийг хэлсэн юм. Тэрбээр "Нийслэлийн удирдлагуудын амбиц юу гэхээр 20, 30 жил ярьж байгаа метро, трамвай төслийг ирэх 2027 онд эхлүүлж, 2027 оны 11, 12 дугаар сар гэхэд иргэддээ шинэ нийтийн тээвэр нэвтрүүлэх зорилгыг тавьсан. Тийм учраас бид цаг алдалгүй 2026 оны наймдугаар сарын 28-нд СОР17 олон улсын хурлыг дуусгаад, есдүгээр сарын 5-нд БНХАУ руу явахдаа Хонгконгоор дамжин очсон. Тэгээд BYD группийн тэргүүн дэд ерөнхийлөгч болон техникийн багтай уулзалт хийсэн. Маш том компани учраас "Sky shuttle" хариуцсан тусдаа багтай юм билээ. Нийтдээ 1040 км автомашиныг есхөн минутад цэнэглэдэг технологийг нэвтрүүлсэн баг гээд нийт дөрвөг багтай таван удаагийн уулзалт зохион байгуулсан. Монголоос 13 хүний бүрэлдэхүүнтэй явсан, тодорхой мөнгийг нь НЗДТГ-аас гаргасан. Гэхдээ хэвлэлээр бичиж байгаа шиг өндөр зардал гаргаагүй, бид аялаж зугаалаагүй. Энэ маш том шийдвэр учраас өөрсдийн биеэр очиж үзээд, техникийн багтай уулзах шаардлагатай байсан. Өвлийн улиралд буюу арванхоёрдугаар сарын 5-ндаа багтаж, ТЭЗҮ-г BYD групп хийлгэх асуудлыг ярьсан. Энэ бол СОР17 олон улсын хурлын чиглэлээр 400 сая ам.долларынхаа араас явсан асуудал. Дараагийн баг БНСУ-руу явж, хөрөнгө оруулалт босгож, технологийг хотдоо нэвтрүүлэх чиглэлээр явж байна. Зөвхөн Монголдоо сууж ажил хийхгүй шүү дээ" гэдгийг хэлсэн юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ХӨВСГӨЛ АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ ОРОН НУТАГТ АНХ УДАА НҮДНИЙ БОЛОР АВАХ… 36 минутын өмнө
МҮОХ, ЯПОНЫ ҮОХ ХООРОНД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА 47 минутын өмнө
ЗАЛУУСЫН “РЕФОРМ” КЛУБ БАЙГУУЛАГДАЖ АНХНЫ ХУРЛАА ХИЙЛЭЭ 52 минутын өмнө
"МЕТРО, ТРАМВАЙ ТӨСЛИЙГ 2027 ОНД ЭХЛҮҮЛНЭ" 1 цагийн өмнө
ОУХМ П.МӨРӨН МОТО СПОРТЫН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО 1 цагийн өмнө
А.АДЬЯАСҮРЭН АЗИЙН НААДМЫН ХОШОЙ ХҮРЭЛ МЕДАЛЬТАН БОЛЛОО 2026/10/02
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД СУУРИЛСАН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ 2026/10/02
УРГАМЛЫН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЭКСПОРТЫН 85 ХУВЬ НЬ БНХАУ… 2026/10/02
НЕПАЛД ЦАСАН НУРАНГИНЫ УЛМААС 15 ХҮН АМИА АЛДЖЭЭ 2026/10/02
ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛЫГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ ЗОРИУЛАЛТ БҮХИЙ ӨНДРИЙН КАМЕРЫГ 13 БА… 2026/10/02
ЧУУЛГАНААР ТӨСВИЙН ТОДОТГОЛЫН ГУРАВ ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙНЭ 2026/10/02
ТОМУУГИЙН СОРЬЦЫГ ДРОНООР ТЭЭВЭРЛЭХ ТУРШИЛТЫН НИСЛЭГ АМЖИЛТТАЙ БОЛЛОО 2026/10/02
ОЮУТНУУД БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ТЭТГЭЛГИЙГ ЯАРАЛТАЙ ОЛГОХЫГ ШААРД… 2026/10/02
САГСАН БӨМБӨГИЙН "ҮНДЭСНИЙ ДЭЭД ЛИГ" ЭХЭЛЛЭЭ 2026/10/01
ЭНЭТХЭГИЙН КОМПАНИ МОНГОЛ УЛСААС КОКСЖИХ НҮҮРС АВЧ ЭХЭЛЖЭЭ 2026/10/01
МОНГОЛ УЛСЫН ХЭМЖЭЭНД 431,619 АХМАД НАСТАН БИЙ 2026/10/01
“ИХ ДАЛАЙН САЛХИ ТАЛ НУТАГТ: РАФАЭЛ БА БЕРНИНИ” ҮЗЭСГЭЛЭН НЭЭГДЛЭЭ 2026/10/01
ЕРӨНХИЙ САЙД ЯПОН УЛСАД АЖИЛЛАЖ, АМЬДАРЧ БУЙ ИРГЭДТЭЙГЭЭ УУЛЗЛАА 2026/10/01
К.ЁОЛК АЗИЙН НААДМЫН АВАРГА БОЛЛОО 2026/10/01
БААВГАЙГ УНТУУЛГА БУУГААР НОЙРСУУЛЖ, СУУРЬШЛЫН БҮСЭЭС ГАРГАЖЭЭ 2026/10/01