“ИХ ДАЛАЙН САЛХИ ТАЛ НУТАГТ: РАФАЭЛ БА БЕРНИНИ” ҮЗЭСГЭЛЭН НЭЭГДЛЭЭ


Урлаг бол хил хязгаар, хэл түүхийг даван туулах гайхамшигт хүчийг ямагт агуулсаар ирсэн байдаг. Чингис хаан Үндэсний музей Ромын Боргезе галерейтай хамтран “Их далайн салхи тал нутагт: Рафаэл ба Бернини” тусгай үзэсгэлэнг олон нийтэд зориулан Сэргэн мандалтын оргил үеийн суу билэгт Рафаэл Сантигийн “Хөрөг” бүтээл, XVII зууны эхэн үеийн Барокко урсгалын шилдэг бүтээлүүдийн нэг Жиан Лоренцо Бернинигийн “Хүрэл баримал”-ыг онцлон толилуулж  эхэллээ.

Энэхүү алдарт бүтээлүүд хэдэн мянган километр замыг туулан Чингис хаан Үндэсний музейд ирж, хоёр өөр эрин үеийг төлөөлж, хүч хэмээх ойлголтыг дотоод төвлөрөл тайван байдлаар, нөгөө нь эрчимт хөдөлгөөн, эрч хүчийг илэрхийлдэг өөр цаг үеийн бүтээлийг нэгэн орон зайд харьцуулан үзэх боломжийг олгож байна. Хоёр бүтээл нь хоёулаа хүний мөн чанар, түүний сэтгэл хөдлөл, нэр төрийг гайхамшигтайгаар дүрслэн харуулах онцгой чадвартай.

Тус үзэсгэлэнг нээж Чингис хаан Үндэсний музейн ерөнхий захирал С.Чулуун “Их далайн сав нутагт бүтээгдсэн гайхамшигт бүтээл нүүдэлчдийн уудам тал нутагт анх ирж байгааг билэгдэн үзэсгэлэнгийн нэрийг “Их далайн салхи тал нутагт: Рафаэл ба Бернини” хэмээн нэрийдсэн. Бидний хамтарсан төсөл Боргезе галерейн мэргэжлийн хамтын ажиллагааны бодит үр дүн төдийгүй Монгол-Итали хоёр улсын соёлын харилцааны илэрхийлэл болж байна. Торгоны замаар холбогдож ирсэн хоёр орны түүхэн хэлхээ өнөө цагийн музейн хамтын ажиллагаагаар ийнхүү үргэлжилж байна” хэмээн тодотгов.

Энэ үеэр Боргезе галерейн захирал Франческа Каппеллетти “Эдгээр хоёр бүтээл нь хүрэл болон будгаар бүтээгдсэн эд зүйлс биш, тэд дохио зурвасыг дамжуулагчид. Тэдгээрт Италийн бүтээлч сэтгэлгээ, хүсэл тэмүүлэл алсын харааны олон зуун жилийн түүх шингэсэн бөгөөд өнөөдөр тив дамнан аялж Монгол Улсын зүрхэнд Чингис хаан Үндэсний музейд өөрийн орон зайгаа олохоор шинэ аялалаа эхлүүллээ” хэмээв. Тус үзэсгэлэнгийн нээлтэд ССАЖЗЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Бат-Эрдэнэ, Итали Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жованна Пиккаррета болон урлаг судлаачид бусад албаны төлөөлөл урилгаар оролцлоо.

Тусгай үзэсгэлэн ирэх арваннэгдүгээр сарын 1-нийг хүртэл дэлгэгдэх бөгөөд, өдөр бүр “Дэлхийн сонгодог-Миний жаазанд”урлагийн боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүлж үзэгчдэд танин мэдэхүйн болоод гоо зүйн боловсролыг олгоно.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Ерөнхийлөгчийн тамгын газраас мэдээлэл хийж байна 15 цагийн өмнө
УБТЗ-ЫН ТЭЭВЭРЛЭСЭН АЧАА ӨНГӨРСӨН ОНЫХООС ӨСӨВ 20 цагийн өмнө
ТҮРЭЭСЛЭЭД ӨМЧЛӨХ ОРОН СУУЦНЫ БҮРТГЭЛ АРАВДУГААР САРЫН 10-НААС ЭХЭЛНЭ 20 цагийн өмнө
"ХӨВСГӨЛ ДУЛААНЫ СТАНЦ"-ЫН ИХ ЗАСВАРЫН САНХҮҮЖИЛТИЙГ ЗАСГИЙН ГАЗРЫН НӨ… 20 цагийн өмнө
ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨ БА ЁС ЗҮЙТЭЙ СЭТГҮҮЛ ЗҮЙН ЗАРЧМЫГ МОНГОЛД ХЭРЭГЖҮҮ… 20 цагийн өмнө
3АМЫН-ҮҮД, БУЛГАН, ШИВЭЭХҮРЭН БООМТООР ИМПОРТОЛЖ БАЙГАА АВТОБЕНЗИН, ДИ… 20 цагийн өмнө
“НУТАГТАА ЭЗЭН 100:1000”: МАЛЧИН ӨРХҮҮД БООДОЛ НОГООН ТЭЖЭЭЛ БЭЛТГЭЖ Б… 21 цагийн өмнө
ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ДУНД ХОРТ ХАВДРЫН ӨВЧЛӨЛ ИХ БАЙГААГИЙН ШАЛТГААНЫГ СУДАЛ… 21 цагийн өмнө
ХЭЛТГИЙН ЦАГААН НУУРЫГ 21 ЖИЛИЙН ДАРАА СЭРГЭЭЛЭЭ 22 цагийн өмнө
НИСЛЭГИЙН ЦАГ УУРЫН ҮЙЛЧИЛГЭЭ ШИНЭ ШАТАНД ГАРЛАА 22 цагийн өмнө
ГАВЬЯАТ ТАМИРЧИН Л.ЭНХРИЙЛЭН ДАШТ-ЭЭС ГУРАВ ДАХЬ МЕДАЛИА ХҮРТЛЭЭ 22 цагийн өмнө
БЗД-ИЙН УЛИАСТАЙН ГОЛ ОРЧИМД БААВГАЙ АЙЛ РУУ ОРЖ, НЭГ ХҮН НАС БАРЖЭЭ 23 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД “ҮНДЭСНИЙ ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН ТӨВ" 103-ын АЖИЛТАЙ ТАНИЛЦАВ 23 цагийн өмнө
УИХ-ын дарга С.БЯМБАЦОГТ: УЛСЫН ИХ ХУРАЛД АРД ИРГЭДЭЭСЭЭ НУУХ ЗҮЙЛ БАЙ… Өчигдөр
Э.БАТШУГАР: ЗУРГАА ХҮРТЭЛХ НАСНЫ ХҮҮХЭД НЬ ӨВДСӨН ЭЦЭГ ЭХЭД АЖЛЫН ТАВА… Өчигдөр
ОХУ-Д ТАХАЛ ГАРААГҮЙ ГЭХ МЭДЭЭЛЭЛ ИРСЭН Ч ШИНЖ ТЭМДЭГ ИЛЭРСЭН ИРГЭН ОР… Өчигдөр
ИХ ШҮТЭЭН ЦОГЦОЛБОРЫГ СЭРГЭЭН ЗАСВАРЛАЛАА Өчигдөр
Л.МЕССИ ШИГШЭЭ БАГТАА СҮҮЛЧИЙН УДАА ТОГЛОЖЭЭ Өчигдөр
ЯПОН, СОЛОНГОС ЗЭРЭГ ОРНУУДАД ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАРАЛТАЙ БҮТЭЭГДЭХҮҮН ЭКС… Өчигдөр
ВАШИНГТОН ХОТНОО “МОНГОЛ: АРДЧИЛЛЫН БАЯН БҮРДИЙН ТҮҮХ” СЭДЭВТ ГЭРЭЛ ЗУ… Өчигдөр