ЗАЛУУСЫН “РЕФОРМ” КЛУБ БАЙГУУЛАГДАЖ АНХНЫ ХУРЛАА ХИЙЛЭЭ

Admin
53 минутын өмнө

Монгол Улсад шинэчлэл шаардлагатай байгаа ч юуг, хэрхэн өөрчлөх талаар бодит санал, шийдэл дутмаг байна гэж үзсэн хэсэг залуус нэгдэн “Реформ” клуб байгуулж, өнгөрсөн бямба гарагт анхны уулзалтаа хийжээ.

Тус клубийнхэн өнөөгийн улс төр, нийгмийн нөхцөл байдалд бодитой дүгнэлт хийх, шинэчлэлийн гарц гаргалгааг хамтдаа эрэлхийлэх зорилгоор нэгдсэн байна. Тэдний үзэж буйгаар намуудын доторх явцуу ашиг сонирхлын бүлгүүд төрийн тогтолцооны үр нөлөөг сулруулж, нийгмийн туйлшрал, авлига, хүнд суртал, шударга бус байдал иргэдийн бухимдлыг улам нэмэгдүүлж буй аж.

Энэ бүхний үр дагаврыг иргэд, тэр дундаа ирээдүй хойч үе үүрэх ёсгүй хэмээн клубийг санаачлагчид үзэж байгаа бөгөөд асуудлыг зөвхөн шүүмжлэхээс илүү шийдэл боловсруулахад анхаарах цаг болсон гэж онцолсон байна. Анхны уулзалтаар нийгэм, улс төр, эдийн засаг, намын тогтолцооны шинэчлэлээс гадна боловсрол, эрүүл мэнд, технологийн салбарын асуудлыг хэлэлцэж, салбар бүрийн мэргэжилтнүүдийн оролцоотой бодлогын санал боловсруулах зорилтоо тодорхойлжээ. Клубийнхэн “Шинэчлэлийг бидний өмнөөс хэн ч хийхгүй. Иргэдийн оролцоо, санаачилга л өөрчлөлтийн эхлэл болно” хэмээн онцоллоо.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ХӨВСГӨЛ АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ ОРОН НУТАГТ АНХ УДАА НҮДНИЙ БОЛОР АВАХ… 37 минутын өмнө
МҮОХ, ЯПОНЫ ҮОХ ХООРОНД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА 48 минутын өмнө
ЗАЛУУСЫН “РЕФОРМ” КЛУБ БАЙГУУЛАГДАЖ АНХНЫ ХУРЛАА ХИЙЛЭЭ 53 минутын өмнө
"МЕТРО, ТРАМВАЙ ТӨСЛИЙГ 2027 ОНД ЭХЛҮҮЛНЭ" 1 цагийн өмнө
ОУХМ П.МӨРӨН МОТО СПОРТЫН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО 1 цагийн өмнө
А.АДЬЯАСҮРЭН АЗИЙН НААДМЫН ХОШОЙ ХҮРЭЛ МЕДАЛЬТАН БОЛЛОО 2026/10/02
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД СУУРИЛСАН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ 2026/10/02
УРГАМЛЫН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЭКСПОРТЫН 85 ХУВЬ НЬ БНХАУ… 2026/10/02
НЕПАЛД ЦАСАН НУРАНГИНЫ УЛМААС 15 ХҮН АМИА АЛДЖЭЭ 2026/10/02
ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛЫГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ ЗОРИУЛАЛТ БҮХИЙ ӨНДРИЙН КАМЕРЫГ 13 БА… 2026/10/02
ЧУУЛГАНААР ТӨСВИЙН ТОДОТГОЛЫН ГУРАВ ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙНЭ 2026/10/02
ТОМУУГИЙН СОРЬЦЫГ ДРОНООР ТЭЭВЭРЛЭХ ТУРШИЛТЫН НИСЛЭГ АМЖИЛТТАЙ БОЛЛОО 2026/10/02
ОЮУТНУУД БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ТЭТГЭЛГИЙГ ЯАРАЛТАЙ ОЛГОХЫГ ШААРД… 2026/10/02
САГСАН БӨМБӨГИЙН "ҮНДЭСНИЙ ДЭЭД ЛИГ" ЭХЭЛЛЭЭ 2026/10/01
ЭНЭТХЭГИЙН КОМПАНИ МОНГОЛ УЛСААС КОКСЖИХ НҮҮРС АВЧ ЭХЭЛЖЭЭ 2026/10/01
МОНГОЛ УЛСЫН ХЭМЖЭЭНД 431,619 АХМАД НАСТАН БИЙ 2026/10/01
“ИХ ДАЛАЙН САЛХИ ТАЛ НУТАГТ: РАФАЭЛ БА БЕРНИНИ” ҮЗЭСГЭЛЭН НЭЭГДЛЭЭ 2026/10/01
ЕРӨНХИЙ САЙД ЯПОН УЛСАД АЖИЛЛАЖ, АМЬДАРЧ БУЙ ИРГЭДТЭЙГЭЭ УУЛЗЛАА 2026/10/01
К.ЁОЛК АЗИЙН НААДМЫН АВАРГА БОЛЛОО 2026/10/01
БААВГАЙГ УНТУУЛГА БУУГААР НОЙРСУУЛЖ, СУУРЬШЛЫН БҮСЭЭС ГАРГАЖЭЭ 2026/10/01