ТОМУУГИЙН СОРЬЦЫГ ДРОНООР ТЭЭВЭРЛЭХ ТУРШИЛТЫН НИСЛЭГ АМЖИЛТТАЙ БОЛЛОО


Халдварт өвчний тандалт, лабораторийн оношилгоог шуурхай болгох зорилгоор томуугийн сорьцыг дроноор тээвэрлэх туршилтын нислэгийг амжилттай зохион байгууллаа. Туршилтын хүрээнд Баянзүрх дүүргийн Насан Урт, Чингэлтэй дүүргийн Шэжиддүг өрхийн эрүүл мэндийн төвөөс томуугийн тандалтын сорьцыг Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Вирус судлалын лабораторид дроноор тээвэрлэв. Туршилтыг Халдварт өвчин судлалын үндэсний төв, Монголын Смарт Дрон Деливери ХХК, Насан Урт болон Шэжиддүг өрхийн эрүүл мэндийн төвүүд, Иргэний нисэхийн ерөнхий газар хамтран зохион байгууллаа. Дроноор сорьц тээвэрлэх нь:

  • Замын түгжрэлээс үл хамааран сорьцыг шуурхай хүргэх

  • Лабораторийн шинжилгээг цаг алдалгүй эхлүүлэх

  • Сорьц тээвэрлэлтийн хугацааг богиносгох

  • Хүний нөөц, шатахууны зардлыг хэмнэх

  • Халдварт өвчний тандалт, хариу арга хэмжээний шуурхай байдлыг сайжруулах боломжтой. Ийнхүү эрүүл мэндийн салбарын сорьц тээвэрлэлтэд дэвшилтэт технологи ашиглах чиглэлээр хийсэн туршилтын нислэг амжилттай хэрэгжлээ. Цаашид туршилтын үр дүнд үндэслэн дроноор сорьц тээвэрлэх үйл ажиллагааг боловсронгуй болгож, томуугийн харуулдан тандалтын сорьц тээвэрлэлт болон шаардлагатай бусад эрүүл мэндийн үйлчилгээнд үе шаттай нэвтрүүлэх боломжийг судална.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Ерөнхийлөгчийн тамгын газраас мэдээлэл хийж байна 14 цагийн өмнө
УБТЗ-ЫН ТЭЭВЭРЛЭСЭН АЧАА ӨНГӨРСӨН ОНЫХООС ӨСӨВ 19 цагийн өмнө
ТҮРЭЭСЛЭЭД ӨМЧЛӨХ ОРОН СУУЦНЫ БҮРТГЭЛ АРАВДУГААР САРЫН 10-НААС ЭХЭЛНЭ 19 цагийн өмнө
"ХӨВСГӨЛ ДУЛААНЫ СТАНЦ"-ЫН ИХ ЗАСВАРЫН САНХҮҮЖИЛТИЙГ ЗАСГИЙН ГАЗРЫН НӨ… 19 цагийн өмнө
ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨ БА ЁС ЗҮЙТЭЙ СЭТГҮҮЛ ЗҮЙН ЗАРЧМЫГ МОНГОЛД ХЭРЭГЖҮҮ… 19 цагийн өмнө
3АМЫН-ҮҮД, БУЛГАН, ШИВЭЭХҮРЭН БООМТООР ИМПОРТОЛЖ БАЙГАА АВТОБЕНЗИН, ДИ… 19 цагийн өмнө
“НУТАГТАА ЭЗЭН 100:1000”: МАЛЧИН ӨРХҮҮД БООДОЛ НОГООН ТЭЖЭЭЛ БЭЛТГЭЖ Б… 20 цагийн өмнө
ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ДУНД ХОРТ ХАВДРЫН ӨВЧЛӨЛ ИХ БАЙГААГИЙН ШАЛТГААНЫГ СУДАЛ… 20 цагийн өмнө
ХЭЛТГИЙН ЦАГААН НУУРЫГ 21 ЖИЛИЙН ДАРАА СЭРГЭЭЛЭЭ 21 цагийн өмнө
НИСЛЭГИЙН ЦАГ УУРЫН ҮЙЛЧИЛГЭЭ ШИНЭ ШАТАНД ГАРЛАА 21 цагийн өмнө
ГАВЬЯАТ ТАМИРЧИН Л.ЭНХРИЙЛЭН ДАШТ-ЭЭС ГУРАВ ДАХЬ МЕДАЛИА ХҮРТЛЭЭ 21 цагийн өмнө
БЗД-ИЙН УЛИАСТАЙН ГОЛ ОРЧИМД БААВГАЙ АЙЛ РУУ ОРЖ, НЭГ ХҮН НАС БАРЖЭЭ 22 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД “ҮНДЭСНИЙ ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН ТӨВ" 103-ын АЖИЛТАЙ ТАНИЛЦАВ 22 цагийн өмнө
УИХ-ын дарга С.БЯМБАЦОГТ: УЛСЫН ИХ ХУРАЛД АРД ИРГЭДЭЭСЭЭ НУУХ ЗҮЙЛ БАЙ… 23 цагийн өмнө
Э.БАТШУГАР: ЗУРГАА ХҮРТЭЛХ НАСНЫ ХҮҮХЭД НЬ ӨВДСӨН ЭЦЭГ ЭХЭД АЖЛЫН ТАВА… Өчигдөр
ОХУ-Д ТАХАЛ ГАРААГҮЙ ГЭХ МЭДЭЭЛЭЛ ИРСЭН Ч ШИНЖ ТЭМДЭГ ИЛЭРСЭН ИРГЭН ОР… Өчигдөр
ИХ ШҮТЭЭН ЦОГЦОЛБОРЫГ СЭРГЭЭН ЗАСВАРЛАЛАА Өчигдөр
Л.МЕССИ ШИГШЭЭ БАГТАА СҮҮЛЧИЙН УДАА ТОГЛОЖЭЭ Өчигдөр
ЯПОН, СОЛОНГОС ЗЭРЭГ ОРНУУДАД ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАРАЛТАЙ БҮТЭЭГДЭХҮҮН ЭКС… Өчигдөр
ВАШИНГТОН ХОТНОО “МОНГОЛ: АРДЧИЛЛЫН БАЯН БҮРДИЙН ТҮҮХ” СЭДЭВТ ГЭРЭЛ ЗУ… Өчигдөр