АНУ-Д БУДДЫН СОЁЛЫН ТӨВИЙГ БАЙГУУЛСАН Д.ЛУВСАНЖАМЦ СГЗ БОЛЛОО


Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх АНУ-ын Чикаго хотод ажиллах үеэрээ Монголын буддын шашин, соёл, боловсролын хөгжилд оруулсан хувь нэмрийг нь үнэлж, гавж, доктор Даваанямын Лувсанжамцад Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн цол хүртээж, цол, тэмдгийг нь гардуулав.

Д.Лувсанжамц нь Монголын буддын шашин, соёл, боловсролын салбарт 30 гаруй жил ажиллахдаа Гандантэгчэнлин хийдийн Удирдах зөвлөлд багтаж, орон нутгийн 190 гаруй сүм хийдэд судалгаа хийн, “Бурханы шашны хийд оронд тавих шаардлага” стандартыг боловсруулсан байна. Тэрээр Дээрхийн Гэгээн IX Богд Жавзандамба хутагтын чанзоваар ажиллаж, Хутагтыг Монголд залах түүхэн үйл хэрэгт оролцсоноос гадна алслагдсан орон нутагт нарны эрчим хүч ашигласан эко загвар хийдийг бий болгох ажлыг санаачлан хэрэгжүүлжээ. Мөн буддын гүн ухаан, ёс суртахууны уламжлалт мэдлэгийг орчин үеийн хэлбэрээр олон нийтэд хүргэх зорилгоор “Bodicast” подкаст, “Samsara” төслийг үүсгэн байгуулж, 300 гаруй контент бэлтгэсэн байна. Д.Лувсанжамц одоо АНУ-д Монголын Буддын соёлын төвийг байгуулан, хилийн чанад дахь монголчуудын соёлын өвийг хадгалах, Монголын бурханы шашныг олон улсад сурталчлан таниулах чиглэлээр ажиллаж байна.

 

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Ерөнхийлөгчийн тамгын газраас мэдээлэл хийж байна 16 цагийн өмнө
УБТЗ-ЫН ТЭЭВЭРЛЭСЭН АЧАА ӨНГӨРСӨН ОНЫХООС ӨСӨВ 20 цагийн өмнө
ТҮРЭЭСЛЭЭД ӨМЧЛӨХ ОРОН СУУЦНЫ БҮРТГЭЛ АРАВДУГААР САРЫН 10-НААС ЭХЭЛНЭ 20 цагийн өмнө
"ХӨВСГӨЛ ДУЛААНЫ СТАНЦ"-ЫН ИХ ЗАСВАРЫН САНХҮҮЖИЛТИЙГ ЗАСГИЙН ГАЗРЫН НӨ… 21 цагийн өмнө
ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨ БА ЁС ЗҮЙТЭЙ СЭТГҮҮЛ ЗҮЙН ЗАРЧМЫГ МОНГОЛД ХЭРЭГЖҮҮ… 21 цагийн өмнө
3АМЫН-ҮҮД, БУЛГАН, ШИВЭЭХҮРЭН БООМТООР ИМПОРТОЛЖ БАЙГАА АВТОБЕНЗИН, ДИ… 21 цагийн өмнө
“НУТАГТАА ЭЗЭН 100:1000”: МАЛЧИН ӨРХҮҮД БООДОЛ НОГООН ТЭЖЭЭЛ БЭЛТГЭЖ Б… 21 цагийн өмнө
ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ДУНД ХОРТ ХАВДРЫН ӨВЧЛӨЛ ИХ БАЙГААГИЙН ШАЛТГААНЫГ СУДАЛ… 22 цагийн өмнө
ХЭЛТГИЙН ЦАГААН НУУРЫГ 21 ЖИЛИЙН ДАРАА СЭРГЭЭЛЭЭ 23 цагийн өмнө
НИСЛЭГИЙН ЦАГ УУРЫН ҮЙЛЧИЛГЭЭ ШИНЭ ШАТАНД ГАРЛАА 23 цагийн өмнө
ГАВЬЯАТ ТАМИРЧИН Л.ЭНХРИЙЛЭН ДАШТ-ЭЭС ГУРАВ ДАХЬ МЕДАЛИА ХҮРТЛЭЭ 23 цагийн өмнө
БЗД-ИЙН УЛИАСТАЙН ГОЛ ОРЧИМД БААВГАЙ АЙЛ РУУ ОРЖ, НЭГ ХҮН НАС БАРЖЭЭ 23 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД “ҮНДЭСНИЙ ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН ТӨВ" 103-ын АЖИЛТАЙ ТАНИЛЦАВ 23 цагийн өмнө
УИХ-ын дарга С.БЯМБАЦОГТ: УЛСЫН ИХ ХУРАЛД АРД ИРГЭДЭЭСЭЭ НУУХ ЗҮЙЛ БАЙ… Өчигдөр
Э.БАТШУГАР: ЗУРГАА ХҮРТЭЛХ НАСНЫ ХҮҮХЭД НЬ ӨВДСӨН ЭЦЭГ ЭХЭД АЖЛЫН ТАВА… Өчигдөр
ОХУ-Д ТАХАЛ ГАРААГҮЙ ГЭХ МЭДЭЭЛЭЛ ИРСЭН Ч ШИНЖ ТЭМДЭГ ИЛЭРСЭН ИРГЭН ОР… Өчигдөр
ИХ ШҮТЭЭН ЦОГЦОЛБОРЫГ СЭРГЭЭН ЗАСВАРЛАЛАА Өчигдөр
Л.МЕССИ ШИГШЭЭ БАГТАА СҮҮЛЧИЙН УДАА ТОГЛОЖЭЭ Өчигдөр
ЯПОН, СОЛОНГОС ЗЭРЭГ ОРНУУДАД ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАРАЛТАЙ БҮТЭЭГДЭХҮҮН ЭКС… Өчигдөр
ВАШИНГТОН ХОТНОО “МОНГОЛ: АРДЧИЛЛЫН БАЯН БҮРДИЙН ТҮҮХ” СЭДЭВТ ГЭРЭЛ ЗУ… Өчигдөр