ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.ТАКАИЧИТАЙ АЛБАН ЁСНЫ ХЭЛЭЛЦЭЭ ХИЙЛЭЭ

Admin
1 цагийн өмнө

Ерөнхий сайд Н.Учрал манай улсын ардчиллын нийтлэг үнэт зүйлс бүхий чухал “гуравдагч хөрш” Япон Улстай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд Монгол Улсын Засгийн газар ямагт өндөр ач холбогдол өгдөг болохыг илэрхийлэв. Мөн Монгол Улсад ардчиллыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангахад Япон Улсын үе үеийн Засгийн газар тууштай дэмжиж ирснийг талархан тэмдэглэсэн юм. Япон Улс нь олон улсын энх тайван, тогтвортой байдал, хамтын хөгжилд энх тайванч улсын хувиар оруулж ирсэн хувь нэмрийг Монгол Улс өндрөөр үнэлдгийг хэллээ.

 Талууд хоёр улсын харилцаа эдүгээ “хүн төвтэй” “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн түвшинд гүнзгийрэн хөгжиж буйг сайшаан тэмдэглээд уг түншлэлийн “Хамтарсан мэдэгдэл”-д туссан зорилт, зарчмуудыг тууштай баримталж, “Үйл ажиллагааны 10 жилийн хөтөлбөр”-ийг цаашид бодит агуулгаар баяжуулан хэрэгжүүлэхийн төлөө байгаагаа нотлов. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын дэвшүүлж буй “Ногоон чөлөөлөлт”, Япон Улсын Засгийн газраас дэвшүүлж буй ”POWERR Asia” санаачилгын хүрээнд уур амьсгалын өөрчлөлт, карбон кредит, сэргээгдэх эрчим хүч болон газрын тосны агуулах сав барих зэрэг чиглэлд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа талууд тэмдэглэлээ. Японы Засгийн газрын шинэчилсэн “Чөлөөт, нээлттэй, Энэтхэг, Номхон далай”-н санаачилгын хүрээнд хамтран ажиллах боломжийн тухай санал солилцов. Албан ёсны хэлэлцээ эхлэхийн өмнө хоёр улсын найрамдал, хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болсон “Чингис хаан олон улсын нисэх буудлын өргөтгөлийн төсөл”-ийг Япон Улсын Засгийн газрын хөгжлийн санхүүжилтээр хэрэгжүүлэхээр харилцан тохиролцож, Сангийн сайд З.Мэндсайхан, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Игавахара нар төслийн “Солилцох ноот бичиг” (E/N)-ийг солилцлоо.  Хоёр улсын хоорондын бүхий л түвшний айлчлал, яриа хэлэлцээний агуулгыг баяжуулж, эдийн засгийн хамтын ажиллагааны үр өгөөжийг бодитоор нэмэгдүүлж, хөрөнгө оруулалтыг дорвитой татах, иргэд хоорондын солилцоог идэвхжүүлэхийн төлөө Засгийн газар хооронд Давхар татварын хэлэлцээр болон Нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулахын ач холбогдлыг харилцан нотлов. 

Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн үр өгөөж, ялангуяа Монгол Улсаас Япон Улс руу чиглэсэн экспортын бараа, бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг тэмдэглэв. Монгол Улсад Японы Гадаад худалдааг дэмжих байгууллага (ЖЕТРО)-ын  Төлөөлөгчийн газрыг нээхэд бэлэн байгаагаа Японы тал илэрхийллээ. Манай улсын боловсролын салбарт сайн жишиг болон тогтож, үр дүнтэй хэрэгжиж буй Япон загварын “Инженер, технологийн дээд боловсрол (MJEED)” буюу “1000 инженер”-ийн төслийн дараагийн үе шатыг хэрэгжүүлэх чиглэлд хамтран ажиллах эрмэлзлээ нотлов.  Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор 2026 оны аравдугаар сард “Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт”-ыг Улаанбаатар хотноо зохион байгуулахаар төлөвлөж байгааг Монголын тал уламжилж, Япон Улсаас өргөн бүрэлдэхүүнтэй оролцохыг хүсэв.  Японы тал Монгол Улс НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулсанд баяр хүргэв. Яриа хэлэлцээ найрсаг дотно уур амьсгалд болж өндөрлөлөө


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ДҮҮЖИН ТЭЭВРИЙН ТОХИРГООГ ХИЙЖ, ТУРШИЖ ЭХЭЛЖЭЭ 1 цагийн өмнө
НИТХ-ЫН ДАРГА Д.ИХБАЯР ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗЛА… 1 цагийн өмнө
ПАРЛАМЕНТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ХОЛБООТОЙ ХУУЛЬД ХАРШЛАХГҮЙ БҮХ МЭДЭЭЛЛИЙ… 1 цагийн өмнө
ТУРКМЕНИСТАН УЛСТАЙ ЭРЧИМ ХҮЧ, ХАА, АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛ… 1 цагийн өмнө
ТОМУУГИЙН ЭСРЭГ ДАРХЛААЖУУЛАЛТ НИЙСЛЭЛИЙН ХЭМЖЭЭНД 67.22 ХУВЬТАЙ ҮРГЭЛ… 1 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.ТАКАИЧИТАЙ АЛБАН ЁСНЫ Х… 1 цагийн өмнө
ЗӨВШӨӨРӨГДӨХ ХЭМЖЭЭНЭЭС ХЭТЭРСЭН АЧАА ТЭЭВЭРЛЭЛТИЙГ 30 ХОНОГ ЗОГСООНО 20 цагийн өмнө
ОУ-ЫН ХҮҮХДИЙН СПОРТЫН НААДМААС ӨСВӨРИЙН ТАМИРЧИД 45 МЕДАЛЬ ХҮРТЖЭЭ 20 цагийн өмнө
МОНГОЛД АНХ УДАА ХҮҮХДИЙН АРХАГ ӨВДӨЛТ, БУЛЧИНГИЙН ЧАНГАРЛЫГ ЭМЧЛЭХ ДЭ… 21 цагийн өмнө
350 ГАРУЙ АЛБА ХААГЧ, АХМАД АЖИЛТНЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЗЛЭГТ ХАМРУУЛЖЭЭ 22 цагийн өмнө
ТОСТ, ТОСОН БУМБЫН НУРУУНЫ БАЙГАЛИЙН НӨӨЦ ГАЗАР ЮНЕСКО-Д БҮРТГЭГДЛЭЭ Өчигдөр
21 АЙМГИЙН МАН-ЫН ХОРООНЫ УДИРДЛАГУУДЫГ "ЯПОНЫ ЛИБЕРАЛ АН-ЫН СУРГАЛТАД… Өчигдөр
“1072 ХУВЬЦАА” НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ДАРХАН-УУЛ АЙМАГТ БОЛЖ БАЙНА Өчигдөр
МОНОСЫН УУЛЗВАРААС ЭМЭЭЛТ ХҮРТЭЛХ АВТО ЗАМЫГ ₮3.3 ТЭРБУМААР ГЭРЭЛТҮҮЛН… Өчигдөр
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ АЗИЙН ОЛИМПЫН ЗӨВЛӨЛИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЖЭЭ Өчигдөр
ЗАЛУУСЫН САНАА, ШИЙДЛЭЭР ПАРЛАМЕНТЫН ЦАХИМ ШИНЭЧЛЭЛИЙГ УЛАМ САЙЖРУУЛНА Өчигдөр
УИХ АРД ТҮМНИЙ ТӨСВИЙГ АРД ТҮМНЭЭРЭЭ ХЭЛЭЛЦҮҮЛЖ БАЙНА Өчигдөр
МОНГОЛЫН ТАЕКВОНДОГИЙН ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГ “АЙЧИ-НАГОЯ 2026” АЗИЙН НАА… Өчигдөр
ЗУУХ, ПИЙШИНГ ТҮЛШЭЭР ХЭТ ДҮҮРГЭХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА Өчигдөр
АСГАТАД 2.6 КМ ЗАМ ТАВЬСНААР ХАЙГУУЛ ЭХЭЛЖ, ОРДЫН ҮНЭ ЦЭНЭ ӨСЛӨӨ Өчигдөр