ТОСТ, ТОСОН БУМБЫН НУРУУНЫ БАЙГАЛИЙН НӨӨЦ ГАЗАР ЮНЕСКО-Д БҮРТГЭГДЛЭЭ

Admin
2 цагийн өмнө

Тост, Тосон бумбын нурууны Байгалийн нөөц газар ЮНЕСКО-ийн шим мандлын нөөц газрын батламжаа гардан авлаа.

Тус газар нь 2026 оны 6 дугаар сард Парагвай улсад хуралдсан ЮНЕСКО-ийн Хүн ба шим мандал хөтөлбөрийн Олон улсын зохицуулах зөвлөлийн 38 дугаар ээлжит хурлаар ЮНЕСКО-ийн Шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээнд бүртгэгдсэн бөгөөд ийнхүү батламжаа гардан авч албажууллаа.

Энэ хүрээнд ЮНЕСКО-ийн "Хүн ба шим мандал" (MAB) хөтөлбөрийн Дэлхийн шим мандлын нөөц газрын сүлжээнд Монгол улсаас 13 дахь газар бүртгэгдэж байгаатай холбогдуулан "ЮНЕСКО-ийн Шим мандлын нөөц газрууд ба тогтвортой аялал жуулчлал" сэдэвт сургалт, хэлэлцүүлэг, хаягжуулалтын нээлтийн арга хэмжээ Тост, Тосон бумбын нурууны нөөц газарт амжилттай зохион байгуулагдлаа.

Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлогын газрын Ахлах шинжээч Ц.Мөнхбат оролцож Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн хэрэгжилт, цаашдын бодлого зорилтын талаар илтгэл мэдээлэл танилцууллаа.

Мөн Монгол улсаас Шим мандлын нөөц газарт бүртгэгдсэн болон цаашид бүртгэгдэхээр төлөвлөж буй Богдхан уулын ДЦГ, Увс нуурын ай савын УТХГ, Хустайн БЦГ, Дорнод Монголын ДЦГ, Тосон Хулстайн БНГ, Хөвсгөлийн БЦГ, Хар ус нуурын БЦГ, Их богдын БЦГ, Хөх сэрхийн БЦГ, Отгонтэнгэрийн БЦГ, Тэнгис Шишгэд БЦГ, Ноён уулын ДЦГ, Говь гурван сайхан БЦГ зэрэг хамгаалалтын захиргаадын дарга мэргэжилтэн, орон нутгийн иргэд нөхөрлөл хоршоод, төрийн албан хаагчид хамрагдаж, Бүгд найрамдах Индонез улсын Шим мандлын нөөц газруудын туршлага мэдээлэл, БНХАУ-ын аялал жуулчлал хог хаягдлын төлөвлөлт, Тогтвортой аялал жуулчлал, Залуучуудын оролцоо сэдвээр санал солилцож, Тост, Тосон бумбын газар нутагтай танилцаж амжилт сорилт түүхийг сонсож, олон талын туршлага мэдээлэл солилцов.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
350 ГАРУЙ АЛБА ХААГЧ, АХМАД АЖИЛТНЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЗЛЭГТ ХАМРУУЛЖЭЭ 22 минутын өмнө
ТОСТ, ТОСОН БУМБЫН НУРУУНЫ БАЙГАЛИЙН НӨӨЦ ГАЗАР ЮНЕСКО-Д БҮРТГЭГДЛЭЭ 2 цагийн өмнө
21 АЙМГИЙН МАН-ЫН ХОРООНЫ УДИРДЛАГУУДЫГ "ЯПОНЫ ЛИБЕРАЛ АН-ЫН СУРГАЛТАД… 2 цагийн өмнө
“1072 ХУВЬЦАА” НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ДАРХАН-УУЛ АЙМАГТ БОЛЖ БАЙНА 2 цагийн өмнө
МОНОСЫН УУЛЗВАРААС ЭМЭЭЛТ ХҮРТЭЛХ АВТО ЗАМЫГ ₮3.3 ТЭРБУМААР ГЭРЭЛТҮҮЛН… 2 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ АЗИЙН ОЛИМПЫН ЗӨВЛӨЛИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЖЭЭ 2 цагийн өмнө
ЗАЛУУСЫН САНАА, ШИЙДЛЭЭР ПАРЛАМЕНТЫН ЦАХИМ ШИНЭЧЛЭЛИЙГ УЛАМ САЙЖРУУЛНА 21 цагийн өмнө
УИХ АРД ТҮМНИЙ ТӨСВИЙГ АРД ТҮМНЭЭРЭЭ ХЭЛЭЛЦҮҮЛЖ БАЙНА 21 цагийн өмнө
МОНГОЛЫН ТАЕКВОНДОГИЙН ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГ “АЙЧИ-НАГОЯ 2026” АЗИЙН НАА… 21 цагийн өмнө
ЗУУХ, ПИЙШИНГ ТҮЛШЭЭР ХЭТ ДҮҮРГЭХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА 22 цагийн өмнө
АСГАТАД 2.6 КМ ЗАМ ТАВЬСНААР ХАЙГУУЛ ЭХЭЛЖ, ОРДЫН ҮНЭ ЦЭНЭ ӨСЛӨӨ 23 цагийн өмнө
ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛ ҮЙЛДСЭН НИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Б.ЭРДЭНЭСҮХЭД 4.6 ЖИЛ… 23 цагийн өмнө
Н.УЧРАЛ АЗИЙН НААДАМД ОРОЛЦОЖ БУЙ МОНГОЛЫН ШИГШЭЭ БАГИЙН ТАМИРЧИДТАЙ У… 23 цагийн өмнө
МОНГОЛ УЛСЫН ХЭМЖЭЭНД ОЛОН УЛСЫН СТАНДАРТАД НИЙЦСЭН АНХНЫ ШҮҮХИЙН ЦОГЦ… Өчигдөр
ТАЙЛАНД ҮЕРИЙН УЛМААС ДАВАА, МЯГМАР ГАРИГИЙГ БҮХ НИЙТИЙН АМРАЛТ БОЛГОВ Өчигдөр
ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНД 1000 МОД ТАРИЛАА Өчигдөр
МОНГОЛЫН ШАТАРЧИД 17 ОНООТОЙГООР ДЭЛХИЙН ТОП-10-Т БАГТЛАА Өчигдөр
"ОХУ, БНХАУ-ААС БЕНЗИН АЧСАН ВАГОН ИРЖ ЯВАА ТУЛ БОРЛУУЛАЛТ ХЭВИЙН БОЛН… 2026/09/25
УЛСЫН ХЭМЖЭЭНД УРГАЦ ХУРААЛТЫН ЯВЦ 23-52 ХУВЬТАЙ БАЙНА 2026/09/25
ОХУ-ААС ОРЖ ИРСЭН ОЙН ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТРААЛАА 2026/09/25