АСГАТАД 2.6 КМ ЗАМ ТАВЬСНААР ХАЙГУУЛ ЭХЭЛЖ, ОРДЫН ҮНЭ ЦЭНЭ ӨСЛӨӨ

Admin
51 минутын өмнө

Монгол инженерүүд уул геологийн нэн хүнд нөхцөлд, далайн түвшнээс дээш 2600-3100 метр өндөрт сайжруулсан зам тавьж, салбартаа онцлох бүтээн байгуулалт хийлээ.

Хүнд даацын техник байтугай морьтой хүн ч зорчиход хүндрэлтэй, мөнх цэвдэгтэй, эгц хад асга бүхий хүнд нөхцөлд монгол инженерүүд нийт 2.6 км урт, хамгийн багадаа 18 метр гүн ухмалтай, 4-11 метр өргөнтэй, 20 гаруй огцом эргэлт бүхий замыг өөрсдийн хүчээр тавьж чадлаа. Уг зам ашиглалтад орсноор стратегийн хоёр чухал асуудлыг шийдвэрлэв. Нэгдүгээрт, жил орчим хугацаанд саатаад байсан Асгатын мөнгөний ордын нэмэлт хайгуулын ажлыг сэргээв.

Хоёрдугаарт, Асгатын мөнгөний ордын хөрөнгө оруулалтын үнэ цэнийг нэмэгдүүллээ. Өмнө нь ордод хүрэхийн тулд заавал хойд хөршийн газар нутгаар дамжин зорчдог байсан нь ордын үнэлгээнд сөргөөр нөлөөлж байв. Харин Монгол Улсын нутаг дэвсгэрээр шууд хүрэх замтай болсноор ордын бие даасан байдал, хөрөнгө оруулалтын сонирхлыг шинэ түвшинд хүргэх нөхцөл бүрдлээ.

“Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутаг дэвсгэрт, Монгол-Оросын хилийн зурваст орших Асгатын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгоор тус ордын нөөцийг олон улсын ЖОРК стандартаар баталгаажуулах нэмэлт хайгуулын төслийг 2025 оны тавдугаар сард эхлүүлсэн. Төслийн хүрээнд нарийвчилсан геологийн зураглал, гадаргын ил өрөмдлөг, далд өрөмдлөгийн бэлтгэл суваг малталт, археологи болон палеонтологийн судалгаа, далд нэвтрэлт зэрэг ажлууд хийгдэж, нийт гүйцэтгэл 60 хувьд хүрсэн үед хайгуулын ажил саатаад байсан юм. Учир нь геологичид Асгатын ордод хүрэхдээ өндөр уулын нөхцөлөөс шалтгаалан ОХУ-ын хилээр нэвтэрч, ойролцоогоор 800 метр зам туулдаг байжээ.

Гэвч 2025 оны 09-р сарын 22-ны өдрөөс тухайн хэсгээр хил хамгаалалтаас бусад зорчих хөдөлгөөнийг хязгаарласан. Үүссэн нөхцөл байдалд дүгнэлт хийж, “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК нэмэлт хайгуулын ажлыг дуусгах, цаашид ордыг ашиглалтад оруулах урт хугацааны хэрэгцээг хангах зорилгоор Монгол Улсын нутаг дэвсгэрээр Асгатын орд руу хүрэх зам тавих шийдвэр гаргасан юм. Тус ажлын гүйцэтгэгчээр “Билигт инженеринг” ХХК болон “Хавай инженеринг” ХХК-ийн түншлэл сонгон шалгаруулалтаар шалгарч, энэ оны долоодугаар сард ажлаа эхлүүлэн, есдүгээр сарын дунд гэхэд бүтээн байгуулалтыг бүрэн дуусгаж ашиглалтад хүлээлгэн өглөө.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ЗУУХ, ПИЙШИНГ ТҮЛШЭЭР ХЭТ ДҮҮРГЭХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА 28 минутын өмнө
АСГАТАД 2.6 КМ ЗАМ ТАВЬСНААР ХАЙГУУЛ ЭХЭЛЖ, ОРДЫН ҮНЭ ЦЭНЭ ӨСЛӨӨ 51 минутын өмнө
ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛ ҮЙЛДСЭН НИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Б.ЭРДЭНЭСҮХЭД 4.6 ЖИЛ… 1 цагийн өмнө
Н.УЧРАЛ АЗИЙН НААДАМД ОРОЛЦОЖ БУЙ МОНГОЛЫН ШИГШЭЭ БАГИЙН ТАМИРЧИДТАЙ У… 1 цагийн өмнө
МОНГОЛ УЛСЫН ХЭМЖЭЭНД ОЛОН УЛСЫН СТАНДАРТАД НИЙЦСЭН АНХНЫ ШҮҮХИЙН ЦОГЦ… 2 цагийн өмнө
ТАЙЛАНД ҮЕРИЙН УЛМААС ДАВАА, МЯГМАР ГАРИГИЙГ БҮХ НИЙТИЙН АМРАЛТ БОЛГОВ 2 цагийн өмнө
ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНД 1000 МОД ТАРИЛАА 4 цагийн өмнө
МОНГОЛЫН ШАТАРЧИД 17 ОНООТОЙГООР ДЭЛХИЙН ТОП-10-Т БАГТЛАА 5 цагийн өмнө
"ОХУ, БНХАУ-ААС БЕНЗИН АЧСАН ВАГОН ИРЖ ЯВАА ТУЛ БОРЛУУЛАЛТ ХЭВИЙН БОЛН… 2026/09/25
УЛСЫН ХЭМЖЭЭНД УРГАЦ ХУРААЛТЫН ЯВЦ 23-52 ХУВЬТАЙ БАЙНА 2026/09/25
ОХУ-ААС ОРЖ ИРСЭН ОЙН ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТРААЛАА 2026/09/25
С.БЯМБАЦОГТ: 13 ЦАГ БОЛСОН БАЙНА. ЧУУЛГАН ЗАВСАРЛАХГҮЙ. АРД ИРГЭД АЖЛА… 2026/09/25
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ЭХЭМҮТ-ИЙГ ХҮҮХДИЙН АНАГААХ УХААНЫ ХӨГЖЛИЙН ТЭРГ… 2026/09/25
“МАЛЧДЫН ЗАЛГАМЖ ХАЛАА: АСУУДАЛ, ШИЙДЭЛ” ОЛОН УЛСЫН БАГА ХУРАЛ ЭХЭЛЛЭЭ 2026/09/25
БОЛГАРЫГ ХОЖИЖ, МОНГОЛЫН ОХИД 189 БАГААС ДӨРӨВДҮГЭЭР БАЙРТ ЭРЭМБЛЭГДЛЭ… 2026/09/25
УЛААНБААТАР МАРАФОНД ТҮРҮҮЛСЭН ТАМИРЧНААС ДОПИНГ ИЛЭРЧЭЭ 2026/09/25
С.БЯМБАЦОГТ: ПАРЛАМЕНТЫН МЭДЭЭЛЭЛ ИРГЭН БҮРД НЭЭЛТТЭЙ, ХҮРТЭЭМЖТЭЙ БАЙ… 2026/09/25
МИШЭЭЛ ЭКСПО ТӨВД “MEDICAL HEALTH TECHNOLOGY 2026” ЭРҮҮЛ МЭНДИЙН НЭГДС… 2026/09/25
БАЯНХОШУУ “ӨСӨЛТ ХӨГЖЛИЙН ТӨВ” НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ 2026/09/24
ПУТИН: УКРАИНД ЯВУУЛЖ БУЙ АЖИЛЛАГААГ ОРОСЫН АРД ТҮМЭН ДЭМЖИЖ БАЙГААГ С… 2026/09/24