МОНОСЫН УУЛЗВАРААС ЭМЭЭЛТ ХҮРТЭЛХ АВТО ЗАМЫГ ₮3.3 ТЭРБУМААР ГЭРЭЛТҮҮЛНЭ

Admin
2 цагийн өмнө

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Моносын уулзвараас Эмээлт хүртэлх авто замын гэрэлтүүлгийг суурилуулах ажлыг энэ оны наймдугаар сарын 5-ны өдрөөс эхэлсэн.

Есдүгээр сарын 20-ны өдрийн байдлаар гэрэлтүүлгийн нийт 684 ширхэг шонгийн бэхэлгээг(анкер) суурилуулж, шонг угсрах, шаардлагатай бараа материалыг татан төвлөрүүлэх ажлыг гүйцэтгэж байгаа. Цаашид ажлыг батлагдсан төлөвлөгөө, техникийн шаардлага, стандартын дагуу үе шаттайгаар үргэлжлүүлэн хэрэгжүүлж, гэрэлтүүлгийн ажлыг бүрэн дуусгахаар ажиллаж байна.

Ингэснээр Моносын уулзвараас Эмээлт хүртэлх авто замын шөнийн үзэгдэх орчин сайжирч, иргэд, жолооч, зорчигчдын аюулгүй зорчих нөхцөл бүрдэх, зам тээврийн осол, эрсдэлийг бууруулахад ач холбогдолтой байна. Уг авто замыг гэрэлтүүлэгтэй болгох ажлыг “Нийслэлийн баруун бүсийн зам засвар, арчлалтын газар" ОНӨААТҮГ-аас гүйцэтгэж байгаа аж. Тус байгууллага нь нийслэлийн болон орон нутгийн чанартай авто зам, замын байгууламжийг нэмэгдүүлж, засвар, шинэчлэлтийг хийх, гэр хорооллын сайжруулсан болон шороон замыг түрж, тэгшлэх, замын засвар үйлчилгээг хариуцах чиг үүрэгтэйгээр НИТХ-ын 2024 оны тогтоолоор байгуулагджээ. Моносын уулзвараас Эмээлт хүртэлх авто зам дагуу гэрэлтүүлэгтэй болгох ажлыг энэ онд дуусгах төлөвлөгөөтэй бөгөөд нийслэлийн Замын сангийн хөрөнгөөс ₮3.3 тэрбумыг зарцуулахаар баталсан байна. Нийслэлийн Замын сангийн хөрөнгө нь авто тээврийн хэрэгслийн татвар, зам ашигласны төлбөр зэргээс бүрддэг билээ.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
350 ГАРУЙ АЛБА ХААГЧ, АХМАД АЖИЛТНЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЗЛЭГТ ХАМРУУЛЖЭЭ 21 минутын өмнө
ТОСТ, ТОСОН БУМБЫН НУРУУНЫ БАЙГАЛИЙН НӨӨЦ ГАЗАР ЮНЕСКО-Д БҮРТГЭГДЛЭЭ 2 цагийн өмнө
21 АЙМГИЙН МАН-ЫН ХОРООНЫ УДИРДЛАГУУДЫГ "ЯПОНЫ ЛИБЕРАЛ АН-ЫН СУРГАЛТАД… 2 цагийн өмнө
“1072 ХУВЬЦАА” НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ДАРХАН-УУЛ АЙМАГТ БОЛЖ БАЙНА 2 цагийн өмнө
МОНОСЫН УУЛЗВАРААС ЭМЭЭЛТ ХҮРТЭЛХ АВТО ЗАМЫГ ₮3.3 ТЭРБУМААР ГЭРЭЛТҮҮЛН… 2 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ АЗИЙН ОЛИМПЫН ЗӨВЛӨЛИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЖЭЭ 2 цагийн өмнө
ЗАЛУУСЫН САНАА, ШИЙДЛЭЭР ПАРЛАМЕНТЫН ЦАХИМ ШИНЭЧЛЭЛИЙГ УЛАМ САЙЖРУУЛНА 21 цагийн өмнө
УИХ АРД ТҮМНИЙ ТӨСВИЙГ АРД ТҮМНЭЭРЭЭ ХЭЛЭЛЦҮҮЛЖ БАЙНА 21 цагийн өмнө
МОНГОЛЫН ТАЕКВОНДОГИЙН ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГ “АЙЧИ-НАГОЯ 2026” АЗИЙН НАА… 21 цагийн өмнө
ЗУУХ, ПИЙШИНГ ТҮЛШЭЭР ХЭТ ДҮҮРГЭХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА 22 цагийн өмнө
АСГАТАД 2.6 КМ ЗАМ ТАВЬСНААР ХАЙГУУЛ ЭХЭЛЖ, ОРДЫН ҮНЭ ЦЭНЭ ӨСЛӨӨ 23 цагийн өмнө
ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛ ҮЙЛДСЭН НИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Б.ЭРДЭНЭСҮХЭД 4.6 ЖИЛ… 23 цагийн өмнө
Н.УЧРАЛ АЗИЙН НААДАМД ОРОЛЦОЖ БУЙ МОНГОЛЫН ШИГШЭЭ БАГИЙН ТАМИРЧИДТАЙ У… 23 цагийн өмнө
МОНГОЛ УЛСЫН ХЭМЖЭЭНД ОЛОН УЛСЫН СТАНДАРТАД НИЙЦСЭН АНХНЫ ШҮҮХИЙН ЦОГЦ… Өчигдөр
ТАЙЛАНД ҮЕРИЙН УЛМААС ДАВАА, МЯГМАР ГАРИГИЙГ БҮХ НИЙТИЙН АМРАЛТ БОЛГОВ Өчигдөр
ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНД 1000 МОД ТАРИЛАА Өчигдөр
МОНГОЛЫН ШАТАРЧИД 17 ОНООТОЙГООР ДЭЛХИЙН ТОП-10-Т БАГТЛАА Өчигдөр
"ОХУ, БНХАУ-ААС БЕНЗИН АЧСАН ВАГОН ИРЖ ЯВАА ТУЛ БОРЛУУЛАЛТ ХЭВИЙН БОЛН… 2026/09/25
УЛСЫН ХЭМЖЭЭНД УРГАЦ ХУРААЛТЫН ЯВЦ 23-52 ХУВЬТАЙ БАЙНА 2026/09/25
ОХУ-ААС ОРЖ ИРСЭН ОЙН ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТРААЛАА 2026/09/25