ОУ-ЫН ХҮҮХДИЙН СПОРТЫН НААДМААС ӨСВӨРИЙН ТАМИРЧИД 45 МЕДАЛЬ ХҮРТЖЭЭ

Admin
1 цагийн өмнө

ОХУ-ын Чита хотод Олон улсын хүүхдийн спортын ХII наадам есдүгээр сарын 20-26-ны өдрүүдэд болж өндөрлөлөө. Энэ удаагийн наадамд ОХУ, Монгол, БНХАУ-ын нийт 783 тамирчин спортын 10 төрөлд өрсөлдсөн бол манай улсаас 11 дасгалжуулагчийн удирдлага дор 76 тамирчин спортын найман төрөлд өрсөлдөв. Монгол Улсын баг тамирчид тус наадмаас 45 (13 алт, 13 мөнгө, 19 хүрэл) медаль хүртсэн юм. Энэ наадам 2009 онд анх Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод болж байсан бол удаах нь 2010 онд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод болж байв. Дараа нь 2011 онд ОХУ-ын Буриадын Улаан-Үд хот, 2013 онд Монгол Улс, 2014 онд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хот, 2015 онд ОХУ-ын Буриадын Улаан-Үд, 2017 онд Монгол Улсад, 2018 онд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ордос хот, 2019 онд ОХУ-ын Чита хот, 2024 онд Монгол Улсад, 2025 онд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Бугат, Баяннуур хотод болж байв. Дараагийн наадам Монгол улсад зохион байгуулагдах бөгөөд тус наадмын тугийг Монгол улсад хүлээлгэн өгсөн юм.

829189655_1407555364215405_9073268905441718650_n.jpg

Өмнөх наадмуудаас Монголын нэртэй тамирчид болох 2010 оны чөлөөт бөхийн Залуучуудын олимпын анхны алтан медальт Б.Батцэцэг, ДАШТ-ий алт, хүрэл медальт, гавьяат тамирчин П.Орхон, жүдо бөхийн ДАШТ-ий хүрэл медальт Л.Отгонбаатар, ДАШТ-ий хошой хүрэл медальт, гавьяат тамирчин Л.Энхрийлэн (жүдо), боксын ДАШТ-ий хүрэл медальт Э.Цэндбаатар, өсвөрийн ДАШТ-ий хүрэл медальт, “Парис-2024” олимпын оролцогч Б.Хонгорзул, ДАШТ-ий хүрэл медальт Б.Мишээлт зэрэг ирээдүйн тив, дэлхийн медальтнуудын амжилтын гараа энэхүү наадмаас эхлэлтэй билээ.

Эх сурвалж: Биеийн тамир спортын хороо


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ЗӨВШӨӨРӨГДӨХ ХЭМЖЭЭНЭЭС ХЭТЭРСЭН АЧАА ТЭЭВЭРЛЭЛТИЙГ 30 ХОНОГ ЗОГСООНО 1 цагийн өмнө
ОУ-ЫН ХҮҮХДИЙН СПОРТЫН НААДМААС ӨСВӨРИЙН ТАМИРЧИД 45 МЕДАЛЬ ХҮРТЖЭЭ 1 цагийн өмнө
МОНГОЛД АНХ УДАА ХҮҮХДИЙН АРХАГ ӨВДӨЛТ, БУЛЧИНГИЙН ЧАНГАРЛЫГ ЭМЧЛЭХ ДЭ… 2 цагийн өмнө
350 ГАРУЙ АЛБА ХААГЧ, АХМАД АЖИЛТНЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЗЛЭГТ ХАМРУУЛЖЭЭ 4 цагийн өмнө
ТОСТ, ТОСОН БУМБЫН НУРУУНЫ БАЙГАЛИЙН НӨӨЦ ГАЗАР ЮНЕСКО-Д БҮРТГЭГДЛЭЭ 5 цагийн өмнө
21 АЙМГИЙН МАН-ЫН ХОРООНЫ УДИРДЛАГУУДЫГ "ЯПОНЫ ЛИБЕРАЛ АН-ЫН СУРГАЛТАД… 6 цагийн өмнө
“1072 ХУВЬЦАА” НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ДАРХАН-УУЛ АЙМАГТ БОЛЖ БАЙНА 6 цагийн өмнө
МОНОСЫН УУЛЗВАРААС ЭМЭЭЛТ ХҮРТЭЛХ АВТО ЗАМЫГ ₮3.3 ТЭРБУМААР ГЭРЭЛТҮҮЛН… 6 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ АЗИЙН ОЛИМПЫН ЗӨВЛӨЛИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЖЭЭ 6 цагийн өмнө
ЗАЛУУСЫН САНАА, ШИЙДЛЭЭР ПАРЛАМЕНТЫН ЦАХИМ ШИНЭЧЛЭЛИЙГ УЛАМ САЙЖРУУЛНА Өчигдөр
УИХ АРД ТҮМНИЙ ТӨСВИЙГ АРД ТҮМНЭЭРЭЭ ХЭЛЭЛЦҮҮЛЖ БАЙНА Өчигдөр
МОНГОЛЫН ТАЕКВОНДОГИЙН ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГ “АЙЧИ-НАГОЯ 2026” АЗИЙН НАА… Өчигдөр
ЗУУХ, ПИЙШИНГ ТҮЛШЭЭР ХЭТ ДҮҮРГЭХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА Өчигдөр
АСГАТАД 2.6 КМ ЗАМ ТАВЬСНААР ХАЙГУУЛ ЭХЭЛЖ, ОРДЫН ҮНЭ ЦЭНЭ ӨСЛӨӨ Өчигдөр
ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛ ҮЙЛДСЭН НИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Б.ЭРДЭНЭСҮХЭД 4.6 ЖИЛ… Өчигдөр
Н.УЧРАЛ АЗИЙН НААДАМД ОРОЛЦОЖ БУЙ МОНГОЛЫН ШИГШЭЭ БАГИЙН ТАМИРЧИДТАЙ У… Өчигдөр
МОНГОЛ УЛСЫН ХЭМЖЭЭНД ОЛОН УЛСЫН СТАНДАРТАД НИЙЦСЭН АНХНЫ ШҮҮХИЙН ЦОГЦ… Өчигдөр
ТАЙЛАНД ҮЕРИЙН УЛМААС ДАВАА, МЯГМАР ГАРИГИЙГ БҮХ НИЙТИЙН АМРАЛТ БОЛГОВ Өчигдөр
ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНД 1000 МОД ТАРИЛАА Өчигдөр
МОНГОЛЫН ШАТАРЧИД 17 ОНООТОЙГООР ДЭЛХИЙН ТОП-10-Т БАГТЛАА Өчигдөр