ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛ ҮЙЛДСЭН НИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Б.ЭРДЭНЭСҮХЭД 4.6 ЖИЛИЙН ХОРИХ ЯЛ ОНООЛОО

Admin
49 минутын өмнө

НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхэд холбогдох эрүүгийн хариуцлагын шүүх хурал өнөөдөр боллоо. Тодруулбал, өнгөрсөн долоо хоногт гэм буруугийн шүүх хурал нь болж, түүнийг 43.5 сая төгрөгөөр торгож, гэм буруутайд тооцож, шүүх хурлыг товлосон. Улмаар шүүхээс эхнэрээ байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, биед нь санаатай гэмтэл учруулсан, хүүхдийн эсрэг үйлдсэн, эхнэрээ мөрдөж мөшгөсөн зэрэг хэрэгт гэм буруутайд тооцож, 4.6 жилийн хорих ял оноожээ.

Холбогдсон хэргийн хуулийн заалт 11.7 дугаар зүйл.Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх

1.Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга:

1.1.зодсон; 1.2.харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан;

1.3.тэтгэвэр, тэтгэмж, хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан бол зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

13.12 дугаар зүйл.Хууль бусаар мөрдөж мөшгих

1.Мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрхгүй этгээд бусдыг мөрдөн мөшгисөн бол зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Эрх бүхий албан тушаалтан ажил үүргээ гүйцэтгэх явцдаа хууль зөрчиж мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, хувийн зорилгоор албаны техник хэрэгслийг ашиглан бусдыг мөрдөж мөшгисөн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно” гэж, 2 дахь хэсэгт “Хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол доор дурдсанаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж тус тус заасан.

Шүүгдэгч Э-д оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх хорих ялын хэмжээг 4 жил 6 сараар тогтоож, энэ өдрөөс цагдан хорьж шийдвэрлэв.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ЗУУХ, ПИЙШИНГ ТҮЛШЭЭР ХЭТ ДҮҮРГЭХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА 16 минутын өмнө
АСГАТАД 2.6 КМ ЗАМ ТАВЬСНААР ХАЙГУУЛ ЭХЭЛЖ, ОРДЫН ҮНЭ ЦЭНЭ ӨСЛӨӨ 39 минутын өмнө
ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛ ҮЙЛДСЭН НИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Б.ЭРДЭНЭСҮХЭД 4.6 ЖИЛ… 49 минутын өмнө
Н.УЧРАЛ АЗИЙН НААДАМД ОРОЛЦОЖ БУЙ МОНГОЛЫН ШИГШЭЭ БАГИЙН ТАМИРЧИДТАЙ У… 1 цагийн өмнө
МОНГОЛ УЛСЫН ХЭМЖЭЭНД ОЛОН УЛСЫН СТАНДАРТАД НИЙЦСЭН АНХНЫ ШҮҮХИЙН ЦОГЦ… 2 цагийн өмнө
ТАЙЛАНД ҮЕРИЙН УЛМААС ДАВАА, МЯГМАР ГАРИГИЙГ БҮХ НИЙТИЙН АМРАЛТ БОЛГОВ 2 цагийн өмнө
ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНД 1000 МОД ТАРИЛАА 4 цагийн өмнө
МОНГОЛЫН ШАТАРЧИД 17 ОНООТОЙГООР ДЭЛХИЙН ТОП-10-Т БАГТЛАА 4 цагийн өмнө
"ОХУ, БНХАУ-ААС БЕНЗИН АЧСАН ВАГОН ИРЖ ЯВАА ТУЛ БОРЛУУЛАЛТ ХЭВИЙН БОЛН… 2026/09/25
УЛСЫН ХЭМЖЭЭНД УРГАЦ ХУРААЛТЫН ЯВЦ 23-52 ХУВЬТАЙ БАЙНА 2026/09/25
ОХУ-ААС ОРЖ ИРСЭН ОЙН ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТРААЛАА 2026/09/25
С.БЯМБАЦОГТ: 13 ЦАГ БОЛСОН БАЙНА. ЧУУЛГАН ЗАВСАРЛАХГҮЙ. АРД ИРГЭД АЖЛА… 2026/09/25
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ЭХЭМҮТ-ИЙГ ХҮҮХДИЙН АНАГААХ УХААНЫ ХӨГЖЛИЙН ТЭРГ… 2026/09/25
“МАЛЧДЫН ЗАЛГАМЖ ХАЛАА: АСУУДАЛ, ШИЙДЭЛ” ОЛОН УЛСЫН БАГА ХУРАЛ ЭХЭЛЛЭЭ 2026/09/25
БОЛГАРЫГ ХОЖИЖ, МОНГОЛЫН ОХИД 189 БАГААС ДӨРӨВДҮГЭЭР БАЙРТ ЭРЭМБЛЭГДЛЭ… 2026/09/25
УЛААНБААТАР МАРАФОНД ТҮРҮҮЛСЭН ТАМИРЧНААС ДОПИНГ ИЛЭРЧЭЭ 2026/09/25
С.БЯМБАЦОГТ: ПАРЛАМЕНТЫН МЭДЭЭЛЭЛ ИРГЭН БҮРД НЭЭЛТТЭЙ, ХҮРТЭЭМЖТЭЙ БАЙ… 2026/09/25
МИШЭЭЛ ЭКСПО ТӨВД “MEDICAL HEALTH TECHNOLOGY 2026” ЭРҮҮЛ МЭНДИЙН НЭГДС… 2026/09/25
БАЯНХОШУУ “ӨСӨЛТ ХӨГЖЛИЙН ТӨВ” НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ 2026/09/24
ПУТИН: УКРАИНД ЯВУУЛЖ БУЙ АЖИЛЛАГААГ ОРОСЫН АРД ТҮМЭН ДЭМЖИЖ БАЙГААГ С… 2026/09/24