ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИЙН ХООЛНЫ ЗАРДАЛД 144 ТЭРБУМЫГ ТӨСӨВЛӨЖЭЭ

Admin
49 минутын өмнө

Боловсролын салбарын хоолны түүхий эдийн зардалд 144 тэрбум төгрөгийг 2026 оны төсвийн тодотголд тусгажээ. Ингэснээр хоолны нэр төрөл, илчлэг, шим тэжээл нь нэмэгдэнэ гэдгийг албаныхан онцолж байгаа юм. Боловсролын сайд Л.Энх-Амгалан есдүгээр сарын 1-нд "Энэ жил “Үдийн хоол хөтөлбөр” 7000-8000 төгрөгийн өртөгтэй болсон. Мөн 1-5 ангийн сурагчдад “Сүү хөтөлбөр” хэрэгжиж эхэлнэ" гэж мэдээлсэн. Цаашдаа "Үдийн хоол" хөтөлбөрийн цагийг нь нэмж, сунгана гэдгийг Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Л.Ганбат хэлсэн юм. Тэрбээр "Ер нь сурагчдын "Үдийн хоол"-ны хугацааг сунгах шийдлийг ярьж байгаа. Цогцоор нь эрүүл ахуй талаас нь анхаарч, хүүхдүүд хоолоо идэхийн тулд гараа угаах, хоолоо идсэний дараа шүдээ угаах, эрүүл агаар амьсгалж, хөдөлгөөн хийнэ. Энэ жил улсын хэмжээнд нэг ээлжээр хичээллэж байгаа 238 сургууль байгаа бөгөөд эдгээр сургуулиудад цаг хугацааг нь сунгаж байгаа. Мөн хоёр ээлжээр хичээллэдэг сургуулиудад энэ асуудлыг шийдэж ажиллана" гэсэн юм.

Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлд ясгүй мах худалдан авч, төсвийн хэмнэл хийнэ гэдгийг албаныхан мэдээлсэн юм. Тухайлбал, ястай үхрийн махны хорогдлын норм 25-30 хувь, хонины махны хорогдлын норм 25-35 хувь байдаг байна. Энэ талаар Боловсролын ерөнхий газрын хоол үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтсийн дарга Б.Энхтайван мэдээлэл өгөхдөө "Боловсролын сургалтын байгууллага болон эмнэлгийн байгууллагууд маань үйлдвэрлэлийн аргаар боловсруулсан мах махан бүтээгдэхүүнийг хоол үйлдвэрлэл үйлчилгээнд хэрэглэх ёстой. Үйлдвэрлэлийн аргаар боловсруулсан мах махан бүтээгдэхүүнийн ерөнхий гэрээнд хагас боловсруулсан бэлдэц, машиндсан махан бэлдцийг үе шаттай байршуулаад байна.

Яг боловсруулалт хийгээгүй, мах махан бүтээгдэхүүний үхрийн махны хувьд хорогдлын норм 25-30 орчим хувь байдаг бол хонины махны хорогдлын норм 25-35 хувийн хорогдол гардаг. Тэгэхээр үүний цаана гулууз буюу ястай мах 100 кг захиалахад 70-75 кг цэвэр махны гарц гардаг гэсэн үг.

Яг цахим дэлгүүрт байршуулж байгаа хагас боловсруулсан бүтээгдэхүүн ямар нэг хорогдол гарахгүйгээр анхан шатны боловсруулалт хийсэн бүтээгдэхүүн байна. Нийслэлийн хэмжээнд хүнсний түүхий бүтээгдэхүүн нийлүүлэхээр 160 гаруй багцад 29 аж ахуйн нэгж шалгарсан. Хичээлийн жилийн бэлтгэл ажлыг бүрэн хангаж байна. Цаашид дунд, ахлах ангийн сурагчдыг үдийн хоолонд хамруулахаар төлөвлөж байгаа учраас хүнсний түүхий эд бүтээгдэхүүний хагас боловсруулсан бэлдэц байдлаар бууз, банш, тефтель, бөөрөнхий мах гэх зэрэг хүнсний түүхий эд бүтээгдэхүүнийг үе шаттайгаар цахим дэлгүүрт байршуулан ажиллаж байна" гэсэн юм.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИЙН ХООЛНЫ ЗАРДАЛД 144 ТЭРБУМЫГ ТӨСӨВЛӨЖЭЭ 49 минутын өмнө
ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛИЙН 92 ДАХЬ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТ БОЛЛО… 59 минутын өмнө
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГТ 80 ГАРУЙ АЙЛЫН ГАЗРЫГ ЧӨЛӨӨЛЖ, 2.5 КМ АВТО ЗАМ … 1 цагийн өмнө
ХӨВСГӨЛ АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ ОРОН НУТАГТ АНХ УДАА НҮДНИЙ БОЛОР АВАХ… 3 цагийн өмнө
МҮОХ, ЯПОНЫ ҮОХ ХООРОНД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА 3 цагийн өмнө
ЗАЛУУСЫН “РЕФОРМ” КЛУБ БАЙГУУЛАГДАЖ АНХНЫ ХУРЛАА ХИЙЛЭЭ 3 цагийн өмнө
"МЕТРО, ТРАМВАЙ ТӨСЛИЙГ 2027 ОНД ЭХЛҮҮЛНЭ" 3 цагийн өмнө
ОУХМ П.МӨРӨН МОТО СПОРТЫН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО 3 цагийн өмнө
А.АДЬЯАСҮРЭН АЗИЙН НААДМЫН ХОШОЙ ХҮРЭЛ МЕДАЛЬТАН БОЛЛОО 2026/10/02
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД СУУРИЛСАН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ 2026/10/02
УРГАМЛЫН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЭКСПОРТЫН 85 ХУВЬ НЬ БНХАУ… 2026/10/02
НЕПАЛД ЦАСАН НУРАНГИНЫ УЛМААС 15 ХҮН АМИА АЛДЖЭЭ 2026/10/02
ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛЫГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ ЗОРИУЛАЛТ БҮХИЙ ӨНДРИЙН КАМЕРЫГ 13 БА… 2026/10/02
ЧУУЛГАНААР ТӨСВИЙН ТОДОТГОЛЫН ГУРАВ ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙНЭ 2026/10/02
ТОМУУГИЙН СОРЬЦЫГ ДРОНООР ТЭЭВЭРЛЭХ ТУРШИЛТЫН НИСЛЭГ АМЖИЛТТАЙ БОЛЛОО 2026/10/02
ОЮУТНУУД БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ТЭТГЭЛГИЙГ ЯАРАЛТАЙ ОЛГОХЫГ ШААРД… 2026/10/02
САГСАН БӨМБӨГИЙН "ҮНДЭСНИЙ ДЭЭД ЛИГ" ЭХЭЛЛЭЭ 2026/10/01
ЭНЭТХЭГИЙН КОМПАНИ МОНГОЛ УЛСААС КОКСЖИХ НҮҮРС АВЧ ЭХЭЛЖЭЭ 2026/10/01
МОНГОЛ УЛСЫН ХЭМЖЭЭНД 431,619 АХМАД НАСТАН БИЙ 2026/10/01
“ИХ ДАЛАЙН САЛХИ ТАЛ НУТАГТ: РАФАЭЛ БА БЕРНИНИ” ҮЗЭСГЭЛЭН НЭЭГДЛЭЭ 2026/10/01