ФРАНЦАД СУРАГЧДЫН ЭСЭРГҮҮЦЭЛ ХУРЦДАЖ, 500 ОРЧИМ СУРГУУЛЬ ХААЛГАА БАРИВ

Admin
1 цагийн өмнө

Франц даяар сурагчдын эсэргүүцлийн хөдөлгөөн хурцдаж, аюулгүй байдлын нөхцөл хангагдаагүйн улмаас 500 орчим ахлах сургуулийн үйл ажиллагааг бүрэн болон хэсэгчлэн зогсоох шийдвэр гаргажээ.

Францын Боловсролын сайд Эдуард Жеффрэй даваа гарагт мэдээлэхдээ, сурагчдын эсэргүүцэл хурцдаж, сургуулийн орчинд аюулгүй байдлын эрсдэл нэмэгдсэнтэй холбоотойгоор улс даяар олон сургуулийн үйл ажиллагааг түр зогсоосон гэж мэдэгдсэн байна.

Нийслэл Парис хотыг хүрээлсэн Иль-де-Франс бүсийн хэмжээнд нөхцөл байдал онцгой хүнд байгаа аж. Тус бүсийн ерөнхийлөгч Валери Пекрессийн мэдээлснээр 468 сургуулийн гуравны нэгээс илүү хувь нь үйл ажиллагаагаа зогсоожээ.

Эсэргүүцлийн хөдөлгөөн эхэлснээс хойш нийт 24 сургуулийн барилга галд өртөж, эвдэрч сүйдсэн бөгөөд боловсролын салбарын наад зах нь 78 ажилтан гэмтэж бэртжээ. Мөн жагсагчид болон цагдаагийн хүчний хооронд мөргөлдөөн гарсны улмаас хэдэн зуун хүн гэмтэж, 5000 гаруй хүнийг саатуулсан байна.

Баривчлагдсан хүмүүсийн дийлэнх нь сурагчид байсан бөгөөд сургуулийн орц, гарцыг хаасан жагсагчдыг тараах үеэр цагдаа нар нулимс асгаруулагч хий болон бороохой ашигласан талаар мэдээлэв.

Эх сурвалж: Reuters


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ФРАНЦАД СУРАГЧДЫН ЭСЭРГҮҮЦЭЛ ХУРЦДАЖ, 500 ОРЧИМ СУРГУУЛЬ ХААЛГАА БАРИВ 1 цагийн өмнө
ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИЙН ХООЛНЫ ЗАРДАЛД 144 ТЭРБУМЫГ ТӨСӨВЛӨЖЭЭ 2 цагийн өмнө
ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛИЙН 92 ДАХЬ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТ БОЛЛО… 2 цагийн өмнө
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГТ 80 ГАРУЙ АЙЛЫН ГАЗРЫГ ЧӨЛӨӨЛЖ, 2.5 КМ АВТО ЗАМ … 2 цагийн өмнө
ХӨВСГӨЛ АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ ОРОН НУТАГТ АНХ УДАА НҮДНИЙ БОЛОР АВАХ… 4 цагийн өмнө
МҮОХ, ЯПОНЫ ҮОХ ХООРОНД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА 5 цагийн өмнө
ЗАЛУУСЫН “РЕФОРМ” КЛУБ БАЙГУУЛАГДАЖ АНХНЫ ХУРЛАА ХИЙЛЭЭ 5 цагийн өмнө
"МЕТРО, ТРАМВАЙ ТӨСЛИЙГ 2027 ОНД ЭХЛҮҮЛНЭ" 5 цагийн өмнө
ОУХМ П.МӨРӨН МОТО СПОРТЫН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО 5 цагийн өмнө
А.АДЬЯАСҮРЭН АЗИЙН НААДМЫН ХОШОЙ ХҮРЭЛ МЕДАЛЬТАН БОЛЛОО 2026/10/02
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД СУУРИЛСАН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ 2026/10/02
УРГАМЛЫН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЭКСПОРТЫН 85 ХУВЬ НЬ БНХАУ… 2026/10/02
НЕПАЛД ЦАСАН НУРАНГИНЫ УЛМААС 15 ХҮН АМИА АЛДЖЭЭ 2026/10/02
ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛЫГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ ЗОРИУЛАЛТ БҮХИЙ ӨНДРИЙН КАМЕРЫГ 13 БА… 2026/10/02
ЧУУЛГАНААР ТӨСВИЙН ТОДОТГОЛЫН ГУРАВ ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙНЭ 2026/10/02
ТОМУУГИЙН СОРЬЦЫГ ДРОНООР ТЭЭВЭРЛЭХ ТУРШИЛТЫН НИСЛЭГ АМЖИЛТТАЙ БОЛЛОО 2026/10/02
ОЮУТНУУД БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ТЭТГЭЛГИЙГ ЯАРАЛТАЙ ОЛГОХЫГ ШААРД… 2026/10/02
САГСАН БӨМБӨГИЙН "ҮНДЭСНИЙ ДЭЭД ЛИГ" ЭХЭЛЛЭЭ 2026/10/01
ЭНЭТХЭГИЙН КОМПАНИ МОНГОЛ УЛСААС КОКСЖИХ НҮҮРС АВЧ ЭХЭЛЖЭЭ 2026/10/01
МОНГОЛ УЛСЫН ХЭМЖЭЭНД 431,619 АХМАД НАСТАН БИЙ 2026/10/01