ГААЛИЙНХАНД ХОЛБОГДОХ 20 ХЭРГЭЭС 16-Г ШҮҮХ ШИЙДВЭРЛЭЭД БАЙНА

Admin
44 минутын өмнө

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс гаалийн улсын байцаагч, гаалийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, тээвэрлэгч нарт холбогдох эрүүгийн 20 хэрэг мөрдөн шалгаж, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн. Үүнээс 16-г нь шүүх хянан шийдвэрлээд байна.

Гаалийн ерөнхий газар, Улаанбаатар хотын Гаалийн газар, Замын-Үүд дэх Гаалийн газрын нэр бүхий албан тушаалтнууд улсын хилээр бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт шалгалт хийхдээ бүрэн эрх, албан тушаалаа урвуулан ашиглаж, бараа тээвэрлэгч аж ахуйн нэгжүүдийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг гүйцэтгэж үргэлжилсэн үйлдлээр хахууль авах, хууль бусаар олсон орлогын эх үүсвэр, бодит шинж чанарыг өөрчлөн мөнгө угаасан хэргийг АТГ 2026 оны 5 дугаар сард илрүүлэн шалгасан юм. Тэд Эрүүгийн хуулийн 22.1, 22.4, 22.5, 22.10-т заасан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн байж болзошгүй гэж АТГ үзэж байв.

Эрүүгийн 24 хэрэгт холбогдуулан гаалийн улсын байцаагч 40, итгэмжлэгдсэн төлөөлөгч 31 хүнийг яллагдагчаар татаж, мөрдөн шалгах ажиллагааг явуулсан байна. Шүүхээс хянан шийдвэрлэсэн хэрэг:

  • Эрүүгийн хуулийн 22.4-1-т заасан хахууль авсан гаалийн улсын 7 байцаагчид 1 жил хорих ял ногдуулж, төрийн албанд ажиллах эрхийг нь хассан.
  • Эрүүгийн хуулийн 22.5-1-т заасан хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн итгэмжлэгдсэн 6 төлөөлөгчийг тус бүрийг 2,7 сая төгрөгөөр торгон, төрийн албанд ажиллах эрхийг нь хассан.
  • Эрүүгийн хуулийн 22.5-1-т заасан хахууль өгөх гэмт хэргийг үйлдсэн итгэмжлэгдсэн төлөөлөгч 1 хүнийг 4 сая төгрөгөөр торгов.
  • Эрүүгийн хуулийн 22.4-1, 22.5-1-т заасан хахууль авах, өгөх гэмт хэргийг үйлдсэн гаалийн улсын 1 байцаагч, итгэмжлэгдсэн 1 төлөөлөгчид тус бүр 1 жил 1 хоног хорих ял оноож, нийтийн албанд ажиллах эрхийг нь 2 жил 6 сараар хассан.

Одоогийн байдлаар эрүүгийн 1 хэрэг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхэд байгаа аж. Харин 18 хүнд холбогдох эрүүгийн 3 хэргийг нийслэлийн Прокурорын газар хянагдаж байна. АТГ эрүүгийн 4 хэрэг мөрдөн шалгаж байна.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
АҮЭБЯ: ШТС-УУДЫН ЭЭЛЖ ХҮЛЭЭЛЦЭХ ЦАГИЙГ 11:00 БОЛГОН ӨӨРЧИЛНӨ 12 минутын өмнө
ГААЛИЙНХАНД ХОЛБОГДОХ 20 ХЭРГЭЭС 16-Г ШҮҮХ ШИЙДВЭРЛЭЭД БАЙНА 44 минутын өмнө
ФРАНЦАД СУРАГЧДЫН ЭСЭРГҮҮЦЭЛ ХУРЦДАЖ, 500 ОРЧИМ СУРГУУЛЬ ХААЛГАА БАРИВ 2 цагийн өмнө
ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИЙН ХООЛНЫ ЗАРДАЛД 144 ТЭРБУМЫГ ТӨСӨВЛӨЖЭЭ 3 цагийн өмнө
ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛИЙН 92 ДАХЬ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТ БОЛЛО… 4 цагийн өмнө
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГТ 80 ГАРУЙ АЙЛЫН ГАЗРЫГ ЧӨЛӨӨЛЖ, 2.5 КМ АВТО ЗАМ … 4 цагийн өмнө
ХӨВСГӨЛ АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ ОРОН НУТАГТ АНХ УДАА НҮДНИЙ БОЛОР АВАХ… 6 цагийн өмнө
МҮОХ, ЯПОНЫ ҮОХ ХООРОНД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА 6 цагийн өмнө
ЗАЛУУСЫН “РЕФОРМ” КЛУБ БАЙГУУЛАГДАЖ АНХНЫ ХУРЛАА ХИЙЛЭЭ 6 цагийн өмнө
"МЕТРО, ТРАМВАЙ ТӨСЛИЙГ 2027 ОНД ЭХЛҮҮЛНЭ" 6 цагийн өмнө
ОУХМ П.МӨРӨН МОТО СПОРТЫН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО 6 цагийн өмнө
А.АДЬЯАСҮРЭН АЗИЙН НААДМЫН ХОШОЙ ХҮРЭЛ МЕДАЛЬТАН БОЛЛОО 2026/10/02
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД СУУРИЛСАН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ 2026/10/02
УРГАМЛЫН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЭКСПОРТЫН 85 ХУВЬ НЬ БНХАУ… 2026/10/02
НЕПАЛД ЦАСАН НУРАНГИНЫ УЛМААС 15 ХҮН АМИА АЛДЖЭЭ 2026/10/02
ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛЫГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ ЗОРИУЛАЛТ БҮХИЙ ӨНДРИЙН КАМЕРЫГ 13 БА… 2026/10/02
ЧУУЛГАНААР ТӨСВИЙН ТОДОТГОЛЫН ГУРАВ ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙНЭ 2026/10/02
ТОМУУГИЙН СОРЬЦЫГ ДРОНООР ТЭЭВЭРЛЭХ ТУРШИЛТЫН НИСЛЭГ АМЖИЛТТАЙ БОЛЛОО 2026/10/02
ОЮУТНУУД БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ТЭТГЭЛГИЙГ ЯАРАЛТАЙ ОЛГОХЫГ ШААРД… 2026/10/02
САГСАН БӨМБӨГИЙН "ҮНДЭСНИЙ ДЭЭД ЛИГ" ЭХЭЛЛЭЭ 2026/10/01