ВЕНЕСУЭЛД БОЛСОН ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН УЛМААС АМИА АЛДСАН ХҮНИЙ ТОО 1400-Г ДАВАВ


Венесуэлд өнгөрсөн лхагва гарагт болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 1450-д хүрч, олон арван мянган хүн ор сураггүй байна. НҮБ-ын мэдээллээр, 50 мянга гаруй хүн ор сураггүй байна. Одоогийн байдлаар, 3142 гэр бүл орогнох байруудад байрлаж байна. Дараалан болсон хүчтэй хоёр газар хөдлөлтийн дараа нийт 430 удаа чичирхийлэл бүртгэгджээ.  Венесуэлийн ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Делси Родригесийн мэдэгдсэнээр, аврах ажиллагааны зохицуулалтыг хангах зорилгоор байгалийн гамшигт хамгийн ихээр өртсөн Ла Гуайра мужийн хяналтыг цэргийнхэнд шилжүүлсэн байна.НҮБ-ын мэдээлснээр, авран хайх ажиллагаанд олон улсын мянга гаруй мэргэжилтэн, эрэлч ноход нэгджээ.  Венесуэлийн хэвлэлүүдийн мэдээллээр, баасан гарагийн өглөө Швейцараас 80 аврагч эрэлч нохдын хамтаар, 18 тонн хүмүүнлэгийн тусламж ирсэн байна. Мөн Мексик болон Латин Америкийн орнуудаас аврагчид, хүмүүнлэгийн тусламж авчээ. Авран хайх ажиллагаанд Испанийн аврагчид мөн нэгдээд байгаа бол Итали, Чех, Франц, Герман, Люксембург, Португал, Нидерланд зэрэг Европын орнууд аврагчдаа илгээж байна гэж Европын комиссын тэргүүн Урсула фон дер Ляйен мэдэгджээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
АҮЭБЯ: ШТС-УУДЫН ЭЭЛЖ ХҮЛЭЭЛЦЭХ ЦАГИЙГ 11:00 БОЛГОН ӨӨРЧИЛНӨ 9 цагийн өмнө
ГААЛИЙНХАНД ХОЛБОГДОХ 20 ХЭРГЭЭС 16-Г ШҮҮХ ШИЙДВЭРЛЭЭД БАЙНА 10 цагийн өмнө
ФРАНЦАД СУРАГЧДЫН ЭСЭРГҮҮЦЭЛ ХУРЦДАЖ, 500 ОРЧИМ СУРГУУЛЬ ХААЛГАА БАРИВ 11 цагийн өмнө
ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИЙН ХООЛНЫ ЗАРДАЛД 144 ТЭРБУМЫГ ТӨСӨВЛӨЖЭЭ 13 цагийн өмнө
ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛИЙН 92 ДАХЬ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТ БОЛЛО… 13 цагийн өмнө
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГТ 80 ГАРУЙ АЙЛЫН ГАЗРЫГ ЧӨЛӨӨЛЖ, 2.5 КМ АВТО ЗАМ … 13 цагийн өмнө
ХӨВСГӨЛ АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ ОРОН НУТАГТ АНХ УДАА НҮДНИЙ БОЛОР АВАХ… 15 цагийн өмнө
МҮОХ, ЯПОНЫ ҮОХ ХООРОНД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА 15 цагийн өмнө
ЗАЛУУСЫН “РЕФОРМ” КЛУБ БАЙГУУЛАГДАЖ АНХНЫ ХУРЛАА ХИЙЛЭЭ 16 цагийн өмнө
"МЕТРО, ТРАМВАЙ ТӨСЛИЙГ 2027 ОНД ЭХЛҮҮЛНЭ" 16 цагийн өмнө
ОУХМ П.МӨРӨН МОТО СПОРТЫН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО 16 цагийн өмнө
А.АДЬЯАСҮРЭН АЗИЙН НААДМЫН ХОШОЙ ХҮРЭЛ МЕДАЛЬТАН БОЛЛОО 2026/10/02
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД СУУРИЛСАН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ 2026/10/02
УРГАМЛЫН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЭКСПОРТЫН 85 ХУВЬ НЬ БНХАУ… 2026/10/02
НЕПАЛД ЦАСАН НУРАНГИНЫ УЛМААС 15 ХҮН АМИА АЛДЖЭЭ 2026/10/02
ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛЫГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ ЗОРИУЛАЛТ БҮХИЙ ӨНДРИЙН КАМЕРЫГ 13 БА… 2026/10/02
ЧУУЛГАНААР ТӨСВИЙН ТОДОТГОЛЫН ГУРАВ ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙНЭ 2026/10/02
ТОМУУГИЙН СОРЬЦЫГ ДРОНООР ТЭЭВЭРЛЭХ ТУРШИЛТЫН НИСЛЭГ АМЖИЛТТАЙ БОЛЛОО 2026/10/02
ОЮУТНУУД БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ТЭТГЭЛГИЙГ ЯАРАЛТАЙ ОЛГОХЫГ ШААРД… 2026/10/02
САГСАН БӨМБӨГИЙН "ҮНДЭСНИЙ ДЭЭД ЛИГ" ЭХЭЛЛЭЭ 2026/10/01