БАЙГУУЛЛАГА ТУС БҮР ШАТАХУУН ТҮЛШНИЙ НӨӨЦӨӨ БҮРДҮҮЛЖ, ТАСАЛДУУЛАХГҮЙ БАЙХ ТАЛ ДЭЭР ОНЦГОЙ АНХААРЧ, ГААЛИЙН БАЙГУУЛЛАГАТАЙ ХАМТАРЧ АЖИЛЛА ГЭВ


 Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Төмөр замын газар, "Монголын төмөр зам" ТӨХК, "Улаанбаатар төмөр зам" ХНН-ийн удирдлагууд болон нефть импортлогч компаниудын төлөөллүүдтэй уулзлаа. 
Энэ үеэрээ салбарын сайд цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан дэлхий дахинд болон бүс нутагт нефтийн нийлүүлэлтийн нөхцөл байдал хүндрэх эрсдэлтэй байгааг нефт импортлогчдод сануулаад, төмөр замын байгууллагуудын удирдлагуудад газрын тосны бүтээгдэхүүний тээвэрлэлтийг тасалдуулахгүй байх чиглэлд онцгой анхаарч ажиллахыг анхаарууллаа.
Ингэхдээ, байгууллага тус бүр шатахуун түлшний нөөцөө бүрдүүлж, тасалдуулахгүй байх тал дээр онцгой анхаарч, гаалийн байгууллагатай хамтарч ажиллахыг санууллаа. Ялангуяа иргэний нисэх болон төмөр замын байгууллагууд одоогийн түлш, шатахууны нөөц болон цаашдын хэрэгцээт шатахууны тооцооллоо яаралтай танилцуулж, бүтээн байгуулалтын ажлуудад тасалдал үүсгэхгүйгээр төлөвлөн ажиллах ёстойг онцлов. Мөн Зам, тээврийн яамнаас баримталж буй бодлого шийдвэрийн дагуу Монголын нефть импортлогч компаниудын хүсэлтийг үндэслэн өөрсдийн аюултай ачаа хадгалах агуулах сав барих, газрыг олгох асуудалд төрийн байгууллагуудтай ярилцан, дэмжин ажиллана гэдгээ хэллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
А.АДЬЯАСҮРЭН АЗИЙН НААДМЫН ХОШОЙ ХҮРЭЛ МЕДАЛЬТАН БОЛЛОО 20 цагийн өмнө
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД СУУРИЛСАН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ 20 цагийн өмнө
УРГАМЛЫН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЭКСПОРТЫН 85 ХУВЬ НЬ БНХАУ… Өчигдөр
НЕПАЛД ЦАСАН НУРАНГИНЫ УЛМААС 15 ХҮН АМИА АЛДЖЭЭ Өчигдөр
ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛЫГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ ЗОРИУЛАЛТ БҮХИЙ ӨНДРИЙН КАМЕРЫГ 13 БА… Өчигдөр
ЧУУЛГАНААР ТӨСВИЙН ТОДОТГОЛЫН ГУРАВ ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙНЭ Өчигдөр
ТОМУУГИЙН СОРЬЦЫГ ДРОНООР ТЭЭВЭРЛЭХ ТУРШИЛТЫН НИСЛЭГ АМЖИЛТТАЙ БОЛЛОО Өчигдөр
ОЮУТНУУД БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ТЭТГЭЛГИЙГ ЯАРАЛТАЙ ОЛГОХЫГ ШААРД… Өчигдөр
САГСАН БӨМБӨГИЙН "ҮНДЭСНИЙ ДЭЭД ЛИГ" ЭХЭЛЛЭЭ 2026/10/01
ЭНЭТХЭГИЙН КОМПАНИ МОНГОЛ УЛСААС КОКСЖИХ НҮҮРС АВЧ ЭХЭЛЖЭЭ 2026/10/01
МОНГОЛ УЛСЫН ХЭМЖЭЭНД 431,619 АХМАД НАСТАН БИЙ 2026/10/01
“ИХ ДАЛАЙН САЛХИ ТАЛ НУТАГТ: РАФАЭЛ БА БЕРНИНИ” ҮЗЭСГЭЛЭН НЭЭГДЛЭЭ 2026/10/01
ЕРӨНХИЙ САЙД ЯПОН УЛСАД АЖИЛЛАЖ, АМЬДАРЧ БУЙ ИРГЭДТЭЙГЭЭ УУЛЗЛАА 2026/10/01
К.ЁОЛК АЗИЙН НААДМЫН АВАРГА БОЛЛОО 2026/10/01
БААВГАЙГ УНТУУЛГА БУУГААР НОЙРСУУЛЖ, СУУРЬШЛЫН БҮСЭЭС ГАРГАЖЭЭ 2026/10/01
Х.БИЛГҮҮНСАЙХАН АЗИЙН НААДМААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 2026/09/30
ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ ЯМААНЫ ГОЦ ХАЛДВАРТ ГОДРОН ӨВЧИН ГАРЧ ХОРИО ЦЭЭРИЙН … 2026/09/30
ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИУДАД ЭРТ ИЛРҮҮЛЭГ ЭХЛЭХ ГЭЖ БАЙНА 2026/09/30
АНУ-Д БУДДЫН СОЁЛЫН ТӨВИЙГ БАЙГУУЛСАН Д.ЛУВСАНЖАМЦ СГЗ БОЛЛОО 2026/09/30
АЗИЙН НААДМЫН ЖҮДО БӨХИЙН ТӨРӨЛ ӨНӨӨДӨР ХӨНГӨН 4 ЖИНГЭЭР ЭХЭЛНЭ 2026/09/30