ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫНХАН АЖИЛ ХАЯЛТАА ТҮР ХОЙШЛУУЛЖЭЭ

Admin
1 цагийн өмнө

Эрчим хүчний салбарынхан өнөөдөр буюу зургаадугаар сарын 30-ны өглөөний 08:00 цагаас эхлэн орон даяар хугацаагүй ажил хаялт зарлаад байсан билээ.  Тэгвэл Эрчим хүчний яамнаас цалинг 2026, 2027 онд үе шаттайгаар нийт 30 хувиар нэмэгдүүлэх санал хүргүүлсний дагуу хэлэлцээрт хүрэх боломж бүрдсэн тул үйлдвэрчний эвлэлийн холбооноос ажил хаялтыг ирэх долоодугаар сарын 2-ны өдөр хүртэл хойшлуулахаар шийдвэрлэжээ.  Эрчим хүчний сайд Б.Найдалаа "Болдог бол цалинг 30, 50, бүр 100 хувь ч нэммээр байна. Гэвч байхгүй мөнгийг сайд байгаад ч, бурхан байгаад ч гаргаж ирж чадахгүй. Ид шидээр цалин нэмдэг зүйл гэж байхгүй" хэмээгээд салбарын дундаж цалин 3.7 сая төгрөг байгаа нь улсад хоёрдугаарт буюу уул, уурхайн салбарын дараа бичгдэж буй өндөр цалин болохыг дурдсан байна.              Тиймээс цалинг жигд нэмэхийн эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийлээд харьцангуй өндөр цалинтай захирлууд, захиргааны болон арын албаныхны цалинг энэ удаад нэмэхгүй, харин яг талбар дээр ажиллаж байгаа инженер техникийн ажилчид, ачаалал ихтэй, цалин багатай залуу боловсон хүчний цалинг нэмэх бодлого барина гэдгээ илэрхийлээд байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН БЭЛТГЭЛ АЖИЛ 70 ХУВИЙН ГҮЙЦЭТГЭЛТЭЙ ҮРГЭЛЖИЛЖ… 15 минутын өмнө
АЛЕКСАНДР ЛУКАШЕНКО, ШИ ЖИНЬПИН НАР БЭЭЖИНД УУЛЗАВ 1 цагийн өмнө
ӨНӨӨДӨР УИХ-ЫН ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН БОЛНО 1 цагийн өмнө
МОНГОЛ УЛСАД AI-Д СУУРИЛСАН ЗҮРХНИЙ ЦАХИЛГААН БИЧЛЭГИЙН ШИНЭ ТЕХНОЛОГИ… 1 цагийн өмнө
25 ЖИЛИЙН ТУРШ СУГАЛАА АВСАН ЭМЭГТЭЙ 1 САЯ ДОЛЛАРЫН АЗТАН БОЛЖЭЭ 1 цагийн өмнө
БАЙГУУЛЛАГА ТУС БҮР ШАТАХУУН ТҮЛШНИЙ НӨӨЦӨӨ БҮРДҮҮЛЖ, ТАСАЛДУУЛАХГҮЙ Б… 1 цагийн өмнө
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫНХАН АЖИЛ ХАЯЛТАА ТҮР ХОЙШЛУУЛЖЭЭ 1 цагийн өмнө
ХАВРЫН ЧУУЛГАН БААСАН ГАРАГТ ХААЛТАА ХИЙНЭ 19 цагийн өмнө
ЭНХТАЙВАНЫ ГҮҮРНИЙ ЭВДРЭЛИЙГ ШӨНИЙН ЦАГААР ЗАСАЖ БАЙНА 19 цагийн өмнө
ВЕНЕСУЭЛД БОЛСОН ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН УЛМААС АМИА АЛДСАН ХҮНИЙ ТОО 1400-Г … 20 цагийн өмнө
БНХАУ-Д БҮРЭН РОБОТЖСОН ЗОЧИД БУУДАЛ НЭЭГДЭНЭ 20 цагийн өмнө
НАЛАЙХ ДҮҮРЭГТ ДУЛААНЫ СТАНЦ БАРИХ ТӨСӨЛ ЭХЭЛЛЭЭ 22 цагийн өмнө
Ц.МАГАЛЖАВ: ЭНЭ НААДМААР 1024 БӨХ БАРИЛДУУЛАХ САНАЛЫГ БӨХИЙН САЛБАР ХО… 22 цагийн өмнө
ЦАМ ХАРАЙХ ЁСЛОЛЫН ТӨГСГӨЛД СОР ЗАЛЛАА 22 цагийн өмнө
БИОКОМБИНАТАД АВТО ЗАМЫН ЗОРЧИХ ХЭСЭГ ЦӨМӨРЧЭЭ Өчигдөр
ХАТГАЛ–ЖАНХАЙ–ТОЙЛОГТ ЧИГЛЭЛИЙН 32 КМ АВТО ЗАМ АШИГЛАЛТАД ОРНО Өчигдөр
ӨНӨӨДӨР НУТГИЙН ЗҮҮН ХАГАСТ ДУУ ЦАХИЛГААНТАЙ ААДАР БОРОО ОРНО Өчигдөр
ӨНӨӨДРИЙН БАЙДЛААР НИЙТ 530.4 МЯНГАН ГА-Д ТАРИАЛАЛТ ХИЙЖЭЭ 2026/06/26
ЯПОН УЛСАД ОРШИН СУУГАА МОНГОЛ ИРГЭДИЙН АНХААРАЛД 2026/06/26
ПЕНТАГОН: ХИЙМЭЛ ОЮУНЫГ ЦЭРГИЙН БАЙГ СОНГОХОД АШИГЛАНА 2026/06/26