ӨНӨӨДРИЙН БАЙДЛААР НИЙТ 530.4 МЯНГАН ГА-Д ТАРИАЛАЛТ ХИЙЖЭЭ


Монгол улсын засгийн газрын 2025 оны 47 дугаар тогтоолоор батлагдсан “атрын-iv тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-ыг хэрэгжүүлэх, арга хэмжээний төлөвлөгөөг эрчимжүүлэх, 2026 оны тариалалтыг технологийн хугацаанд үр дүнтэй зохион байгуулах чиглэлээр аймгуудад үүрэг чиглэл өгч зохион байгуулалтын арга хэмжээг хэрэгжүүлж байна.  Хаврын тариалалтын ажил өнөөдрийн (2026.06.26) байдлаар 315.7 мянган га-д улаанбуудай, 12.5 мянган га-д төмс, 11.8 мянган га-д хүнсний ногоо, 54.9 мянган га-д малын тэжээл, 89.2 мянган га-д тосны ургамал, нийт 530.4 мянган га-д тариалалт хийсэн байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад улаанбуудай тариалалт 59.7 мянган га-аар буюу 18.9 хувиар, хүнсний ногоо 2.4 мянган га-аар буюу 20.6 хувиар, малын тэжээл 20.8 мянган га-аар буюу 37.8 хувиар ахиу тариалалттай, харин бусад үр тариа 13.5 мянган га-аар буюу 29.3 хувиар, төмсний тариалалт 518.2 га-аар буюу 4.1 хувиар, тосны ургамал 37.2 мянган га-аар буюу 41.7 хувиар тус тус бага тариалалттай явагдаж байна. Өнөөдрийн байдлаар улаанбуудай, төмсний тариалалт дууссан, малын тэжээл, хүнсний ногооны тариалалт 7 дугаар сарын эхний 10 хоног хүртэлх хугацаанд үргэлжлэх төлөвтэй байна. Ххаахүя-наас тариалалтын чанарыг соёололтоор хүлээн авах ажлыг тариалан бүхий 13 аймгийн 79 сумын 943 аж ахуйн нэгж, иргэдийн 318.9 мянган га үр тарианы талбайг хамруулан хийв. Нийт тариалсан талбайн 74.5 хувь буюу 237.7 мянган га талбай хээрийн соёололтоор онц, сайн үнэлгээтэй гарлаа.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
А.АДЬЯАСҮРЭН АЗИЙН НААДМЫН ХОШОЙ ХҮРЭЛ МЕДАЛЬТАН БОЛЛОО 20 цагийн өмнө
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД СУУРИЛСАН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ 20 цагийн өмнө
УРГАМЛЫН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЭКСПОРТЫН 85 ХУВЬ НЬ БНХАУ… Өчигдөр
НЕПАЛД ЦАСАН НУРАНГИНЫ УЛМААС 15 ХҮН АМИА АЛДЖЭЭ Өчигдөр
ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛЫГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ ЗОРИУЛАЛТ БҮХИЙ ӨНДРИЙН КАМЕРЫГ 13 БА… Өчигдөр
ЧУУЛГАНААР ТӨСВИЙН ТОДОТГОЛЫН ГУРАВ ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙНЭ Өчигдөр
ТОМУУГИЙН СОРЬЦЫГ ДРОНООР ТЭЭВЭРЛЭХ ТУРШИЛТЫН НИСЛЭГ АМЖИЛТТАЙ БОЛЛОО Өчигдөр
ОЮУТНУУД БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ТЭТГЭЛГИЙГ ЯАРАЛТАЙ ОЛГОХЫГ ШААРД… Өчигдөр
САГСАН БӨМБӨГИЙН "ҮНДЭСНИЙ ДЭЭД ЛИГ" ЭХЭЛЛЭЭ 2026/10/01
ЭНЭТХЭГИЙН КОМПАНИ МОНГОЛ УЛСААС КОКСЖИХ НҮҮРС АВЧ ЭХЭЛЖЭЭ 2026/10/01
МОНГОЛ УЛСЫН ХЭМЖЭЭНД 431,619 АХМАД НАСТАН БИЙ 2026/10/01
“ИХ ДАЛАЙН САЛХИ ТАЛ НУТАГТ: РАФАЭЛ БА БЕРНИНИ” ҮЗЭСГЭЛЭН НЭЭГДЛЭЭ 2026/10/01
ЕРӨНХИЙ САЙД ЯПОН УЛСАД АЖИЛЛАЖ, АМЬДАРЧ БУЙ ИРГЭДТЭЙГЭЭ УУЛЗЛАА 2026/10/01
К.ЁОЛК АЗИЙН НААДМЫН АВАРГА БОЛЛОО 2026/10/01
БААВГАЙГ УНТУУЛГА БУУГААР НОЙРСУУЛЖ, СУУРЬШЛЫН БҮСЭЭС ГАРГАЖЭЭ 2026/10/01
Х.БИЛГҮҮНСАЙХАН АЗИЙН НААДМААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 2026/09/30
ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ ЯМААНЫ ГОЦ ХАЛДВАРТ ГОДРОН ӨВЧИН ГАРЧ ХОРИО ЦЭЭРИЙН … 2026/09/30
ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИУДАД ЭРТ ИЛРҮҮЛЭГ ЭХЛЭХ ГЭЖ БАЙНА 2026/09/30
АНУ-Д БУДДЫН СОЁЛЫН ТӨВИЙГ БАЙГУУЛСАН Д.ЛУВСАНЖАМЦ СГЗ БОЛЛОО 2026/09/30
АЗИЙН НААДМЫН ЖҮДО БӨХИЙН ТӨРӨЛ ӨНӨӨДӨР ХӨНГӨН 4 ЖИНГЭЭР ЭХЭЛНЭ 2026/09/30