ХАНГАЙН БҮСИЙН АНХАН ШАТНЫ ТҮҮХИЙ ЭД БЭЛТГЭЛИЙН ТӨВИЙГ АРХАНГАЙ АЙМАГТ БАЙГУУЛЛАА


Архангай аймгийн төв Цэцэрлэг хотод түүхий эд бэлтгэлийн анхан шатны төвийн нээлт боллоо. Ийнхүү хангайн бүсийн хэмжээнд дулааны улиралд арьс, ширэн түүхий эдийг малчид, аж ахуйн нэгжүүдээс хүлээн авч, үйлдвэрлэгчдэд шууд хүргэж, эдийн засгийн эргэлтэд оруулах боломж нээгдэж байна. Түүхий эд бэлтгэлийн төвийн нээлтийн үеэр Архангай аймагт түүхий эд бэлтгэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 9 аж ахуйн нэгжтэй “Хөдөө ахуйн бирж” ТӨХХК, Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо, арьс шир үйлдвэрлэгч аж ахуйн нэгжийн төлөөлөл хамтран ажиллах гурвалсан гэрээ байгуулав.

“Хөдөө аж ахуйн бирж” ТӨХХК, Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо болон арьс шир боловсруулах үйлдвэрүүд хамтран төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд арьс, ширэн түүхий эдийн бэлтгэл, нийлүүлэлтийн тогтолцоог бүрдүүлэх зорилгоор “Арьс шир-Баялаг” хамтын ажиллагааны санаачилгыг амжилттай хэрэгжүүлж байна. 

Дулааны улиралд буюу 6-8 дугаар сард арьс, шир бэлтгэн нийлүүлэх хүндрэлтэй байдаг учир жилд хэдэн арван. сая арьс, нэхий үнэгүйдэн, хаягдал болсоор иржээ. Тиймээс зүүн бүсэд Хэнтий, Дорнод, Сүхбаатар, хойд бүсэд Хөвсгөл, хангайн бүсэд Архангай аймгийн төвд түүхий эд бэлтгэлийн төвүүдийг байгуулаад байна. Архангай аймгийн түүхий эд бэлтгэлийн төвийн хувьд хонины нэхий голчлон нэмэлтээр үхрийн арьс ширийг анхан шатны боловсруулалт хийн бэлтгэн нийлүүлэх юм.  

Түүхий эд бэлтгэлийн төв байгуулснаар нийлүүлэлтийн сүлжээ бий болж, малчид, малчдын хоршоо, мал бэлтгэлийн цэг, махны үйлдвэрүүд, арьс шир боловсруулах үйлдвэрүүд арьс, шир бэлтгэхэд хамтран ажиллана. Энэ хүрээнд арилжааг зохион байгуулж, малчдын гар дээрээс болон мал нядалгааны цэгүүдээс арьс, шир худалдан авна. Улмаар анхан шатны боловсруулалт хийсний дараа боловсруулах үйлдвэрүүдэд нийлүүлж, нэмүү өртөг шингээсэн үндэсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих боломж бүрдэх юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
А.АДЬЯАСҮРЭН АЗИЙН НААДМЫН ХОШОЙ ХҮРЭЛ МЕДАЛЬТАН БОЛЛОО 20 цагийн өмнө
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД СУУРИЛСАН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ 20 цагийн өмнө
УРГАМЛЫН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЭКСПОРТЫН 85 ХУВЬ НЬ БНХАУ… Өчигдөр
НЕПАЛД ЦАСАН НУРАНГИНЫ УЛМААС 15 ХҮН АМИА АЛДЖЭЭ Өчигдөр
ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛЫГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ ЗОРИУЛАЛТ БҮХИЙ ӨНДРИЙН КАМЕРЫГ 13 БА… Өчигдөр
ЧУУЛГАНААР ТӨСВИЙН ТОДОТГОЛЫН ГУРАВ ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙНЭ Өчигдөр
ТОМУУГИЙН СОРЬЦЫГ ДРОНООР ТЭЭВЭРЛЭХ ТУРШИЛТЫН НИСЛЭГ АМЖИЛТТАЙ БОЛЛОО Өчигдөр
ОЮУТНУУД БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ТЭТГЭЛГИЙГ ЯАРАЛТАЙ ОЛГОХЫГ ШААРД… Өчигдөр
САГСАН БӨМБӨГИЙН "ҮНДЭСНИЙ ДЭЭД ЛИГ" ЭХЭЛЛЭЭ 2026/10/01
ЭНЭТХЭГИЙН КОМПАНИ МОНГОЛ УЛСААС КОКСЖИХ НҮҮРС АВЧ ЭХЭЛЖЭЭ 2026/10/01
МОНГОЛ УЛСЫН ХЭМЖЭЭНД 431,619 АХМАД НАСТАН БИЙ 2026/10/01
“ИХ ДАЛАЙН САЛХИ ТАЛ НУТАГТ: РАФАЭЛ БА БЕРНИНИ” ҮЗЭСГЭЛЭН НЭЭГДЛЭЭ 2026/10/01
ЕРӨНХИЙ САЙД ЯПОН УЛСАД АЖИЛЛАЖ, АМЬДАРЧ БУЙ ИРГЭДТЭЙГЭЭ УУЛЗЛАА 2026/10/01
К.ЁОЛК АЗИЙН НААДМЫН АВАРГА БОЛЛОО 2026/10/01
БААВГАЙГ УНТУУЛГА БУУГААР НОЙРСУУЛЖ, СУУРЬШЛЫН БҮСЭЭС ГАРГАЖЭЭ 2026/10/01
Х.БИЛГҮҮНСАЙХАН АЗИЙН НААДМААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 2026/09/30
ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ ЯМААНЫ ГОЦ ХАЛДВАРТ ГОДРОН ӨВЧИН ГАРЧ ХОРИО ЦЭЭРИЙН … 2026/09/30
ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИУДАД ЭРТ ИЛРҮҮЛЭГ ЭХЛЭХ ГЭЖ БАЙНА 2026/09/30
АНУ-Д БУДДЫН СОЁЛЫН ТӨВИЙГ БАЙГУУЛСАН Д.ЛУВСАНЖАМЦ СГЗ БОЛЛОО 2026/09/30
АЗИЙН НААДМЫН ЖҮДО БӨХИЙН ТӨРӨЛ ӨНӨӨДӨР ХӨНГӨН 4 ЖИНГЭЭР ЭХЭЛНЭ 2026/09/30