Хөгжлийн бэрхшээлтэй уран бүтээлчдийн "хайрын өнгө" үзэсгэлэн олон нийтийн хүртээл болно


Урлаг, соёлоор дамжуулж хөгжлийн бэрхшээлтэй хүний нийгмийн оролцоонд тэгш хамруулах зорилгоор хөгжлийн бэрхшээлтэй уран бүтээлчдийн "ХАЙРЫН ӨНГӨ" уран бүтээлийн үзэсгэлэн 04 дүгээр сарын 03-05-ний өдрүүдэд Монголын театрын музейд гарахаар болжээ.

Дэлхийн хүмүүнлэгийн үйлстэн, нэрт уран бүтээлч Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайн нь эх дэлхийд баяр хөөр, аз жаргал, амар амгалан, эв нэгдлийг авчирч, амьдралыг гэрэлтүүлж, сэтгэлийг тайтгаруулдаг бүхий л салбарын уран бүтээлчдэд хайр хүндэтгэл, талархлаа илэрхийлж, бахархан алдаршуулах зорилгоор жил бүрийн 04 дүгээр сарын 03-ний өдрийг “Олон улсын уран бүтээлчдийн өдөр” болгон тэмдэглэх санаачилгыг 8 жилийн өмнө гарган тэмдэглэж ирсэн билээ. 

Энэ жилийн үзэсгэлэнд уран бүтээлээрээ олноо танигдсан уран сийлбэрч СТА Б.Гонгор, зураач Б.Хувьт болон Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл, урлалын политехникийн коллеж, “Анима” дүрслэх урлагийн коллеж, Сэргээн засах сургалт, үйлдвэрлэлийн төв, “Энэрэл" мэргэжил, боловсролын сургуулийн  суралцагчид, төгсөгчид,  хөгжлийн бэрхшээлтэй уран бүтээлчдийн бүтээлийн дээжээс бүрдэж байгаа нь онцлог.

Үзэсгэлэнд тавигдсан бүтээлүүдийг худалдан авах боломжийг олгох ба нэг уран бүтээлчийн бүтээлийг онцлон дуудлага худалдаагаар худалдана.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
АЗИЙН АВАРГЫН ТЭМЦЭЭНД ОРОЛЦОЖ БУЙ МАНАЙ ТАМИРЧИД АЛТАН МЕДАЛИЙН ТӨЛӨ… 37 минутын өмнө
АНУ-ЫН СЕНАТ ИРАНЫ ДАЙНЫГ ЗОГСООХ ТОГТООЛЫГ БАТАЛСАНГҮЙ 44 минутын өмнө
ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ТӨСЛИЙГ ШАЛГАХ АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛАХ САНАЛ ДЭМЖИГД… 52 минутын өмнө
БОЛОВСРОЛЫН САЛБАРТ ХИЙХ ШИНЭЧЛЭЛҮҮД 55 минутын өмнө
ТАВДУГААР САРЫН 1-НЭЭС ЭМЧ НАРЫН НЭМЭГДЭЛ ЦАЛИНГ ШИНЭ СУУРЬ ЦАЛИНГААС … 58 минутын өмнө
МАНАЙ УЛСЫН ЭКСПОРТ ОГЦОМ ӨСӨЖ, ГАДААД ХУДАЛДАА 7.4 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ … 1 цагийн өмнө
ИНФЛЯЦЫН ТҮВШИН 7.4 ХУВИАР ӨСЛӨӨ 1 цагийн өмнө
ИРАН УЛС ГУРВАН ТЭНГИСИЙН УСНАА ХӨДӨЛГӨӨНИЙГ ХААЖ, ХАТУУ АРГА ХЭМЖЭЭ А… 1 цагийн өмнө
ТУРКЭД 13 НАСТАЙ ХҮҮ СУРГУУЛЬДАА ГАЛТ ЗЭВСЭГ БАРИН ИРЖ ХАЛДЛАГА ҮЙЛДЖЭ… 2 цагийн өмнө
ЕВРОПТ СУРАЛЦСАН АНХНЫ МОНГОЛ ЗАЛУУСЫН 300 ГАРУЙ ҮЗМЭРИЙГ ДЭЛГЭЛЭЭ 4 цагийн өмнө
СОЁЛЫН ӨВИЙН ЭСРЭГ ХЭРГҮҮДИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖ, ДУРСГАЛТ ЭД ЗҮЙЛСИ… 4 цагийн өмнө
5250 ТОНН УЛААНБУУДАЙН ҮР ИМПОРТОЛЖ, ТАРИАЛАЛТАД БЭЛТГЭЖ БАЙНА 4 цагийн өмнө
ТРАМП, ПУТИН НАР НҮҮР ТУЛСАН УУЛЗАЛТ ХИЙХ ҮҮ? 5 цагийн өмнө
ЛАВРОВ ХЯТАДАД ХИЙСЭН АЙЛЧЛАЛЫНХАА ҮР ДҮНГИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ 5 цагийн өмнө
"UB FOOD FESTIVAL-2026" Д.СҮХБААТАРЫН ТАЛБАЙД БОЛНО 5 цагийн өмнө
“МОНГОЛ ТЭМЭЭНИЙ ӨДӨРЛӨГ” 2 ДАХЬ УДААГАА ЛОНДОН ХОТНОО БОЛОВ 6 цагийн өмнө
5 ШАР, НАЙРАМДЛЫН ЗАМЫГ ХЭСЭГЧЛЭН ХААЖ ГҮҮРЭН БАЙГУУЛАМЖ ХИЙНЭ 7 цагийн өмнө
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ӨРГӨН БАРЬСАН ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭНЭ 7 цагийн өмнө
СОР17 АЖЛЫН ХҮРЭЭНД “ЦЭНХЭР БҮС”-ИЙН ТҮР БАРИЛГА, БАЙГУУЛАМЖТАЙ ХОЛБО… 7 цагийн өмнө
AI ЧАТБОТУУДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ 50% АЛДААТАЙ 7 цагийн өмнө