Бүгд Найрамдах Улсыг тунхагласны ойд зориулсан үндэсний бөхийн барилдаанд Улсын заан С.Сүхбат хоёр дахь удаагаа түрүүллээ


Монгол Улс Анхдугаар Үндсэн хуулиа баталж, эрх чөлөө, тусгаар тогтнолоо баталгаажуулан, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны түүхт 101 жилийн ойд зориулсан үндэсний хүчит 128 бөхийн барилдаан өнөөдөр (2025.11.26) Монгол бөхийн өргөөнд боллоо. 

Улс, аймаг, цэрэг, сумын цолтой, өндөр чансаатай бөхчүүд уран мэх, ухаан эрдмийг уралдуулан, үзэгч олныг өндөлзүүлэн үнэн хүчийг үзэн барилдсанаас үзүүр, түрүүнд Увс аймгийн Давст сумын харьяат, "Аврагч" спорт хороо, Ажнай Корпораци, "Увс Нуур" дэвжээний бөх, Улсын аварга П.Бүрэнтөгс, Архангай аймгийн Хашаат сумын харьяат, Алдар спорт хороо, “Залуу ноёд” групп, Зэвсэгт хүчний 034 дүгээр анги, Бөхбилэгт дэвжээний бөх, Улсын заан С.Сүхбат нар үлдэж, залуу заан давснаар Бүгд Найрамдах Улсыг тунхагласны ойн барилдаанд хоёр дахь удаагаа түрүүллээ. Тэрбээр Анхдугаар Үндсэн хууль, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн түүхт ойн барилдаанд долоо даван түрүүлж байсан юм.

Хүчин бөхийн барилдааны их шөвөгт Ховд аймгийн Чандмань сумын харьяат, “Бүтээмж Тауэр” ХХК, Ховд аймгийн Онцгой байдлын газар, "Ховд" дэвжээний бөх, аймгийн хурц арслан У.Батцоож, Дархан-Уул аймгийн Орхон сумын харьяат, "Алдар" спорт хороо, Янжкас Терафи ХХК, Энгүүн Цог Жавхлант ХХК-ийн бөх, гурвын даваанд Улсын аварга О.Хангайг өвдөг шороодуулсан аймгийн арслан Д.Батбаяр нар шалгаран үлдэв.

Бүгд Найрамдах Улсын 101 жилийн ойд зориулсан үндэсний бөхийн барилдаанд түрүүлж, үзүүрлэсэн болон их шөвөгт шалгаран үлдсэн бөхчүүдэд Улсын Их Хурлын дарга Н.Учрал бай шагналыг гардуулж баяр хүргэлээ. Тавын даваанд буюу шөвгийн наймд шалгарсан Улсын начин О.Түмэн, Б.Түвшинтөгс, аймгийн арслан Б.Бадрал, Б.Цагаанбанди нарын бай шагналыг Улсын Их Хурлын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ гардуулав. Өсөх ирээдүйтэй бөхийн шагналыг аймгийн хурц арслан У.Батцоожид олгож, Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж гардууллаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“Нюанс” хамтлаг 25 жилийн түүхээ нэгэн тайзнаа эгшиглүүлнэ Өчигдөр
ХӨДӨЛГӨӨН ХЯЗГААРЛАСАН ХОНОГТ НОГДОХ АВТО ЗАМ АШИГЛАСНЫ ТӨЛБӨРИЙГ ХӨНГ… 2026/11/10
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ХҮНДЭТГЭЛИЙН ХУРАЛДААН БОЛЛОО 2026/11/10
ТӨРИЙН ГУРВАН ӨНДӨРЛӨГ ИХ ЭЗЭН ЧИНГИС ХААНЫ ХӨШӨӨНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ 2026/11/10
“ЧИНГИС ХААН” ТЭРГҮҮН ЗЭРГИЙН ОДОНГ ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИД ХҮРТЭЭЛЭЭ 2026/11/10
2026 ОНЫ ӨСВӨР, ЗАЛУУЧУУДЫН ДАШТ-Д МОНГОЛ УЛС БАГААРАА 5 ДАХЬ ЖИЛДЭЭ А… 2026/11/06
ТЗИС-ИЙН ОЮУТНУУД САНКТ-ПЕТЕРБУРГ ХОТЫГ ЗОРИЛОО 2026/11/06
"ДӨРВӨН ЦАГИЙН ТАЛ, МАНДАХ НАР ЗЭРЭГ СОР БҮТЭЭЛҮҮДИЙГ ЖАЗЗ НАЙРУУЛГААР… 2026/11/06
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК, “ЧАЛЬКО” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМ… 2026/11/06
ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦАНД ХАМРАГДАХ ИРГЭДИЙГ ЕСӨН ЗОРИЛТОТ БҮЛЭГТ АНГИЛЖ,… 2026/11/06
СЭТГҮҮЛЧИД ЭЭЛЖИТ ФОРУМАА ХИЙЖ, ТУЛГАМДСАН АСУУДЛАА ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА 2026/10/30
ДАРХАНЫ ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦЫН НАСЖИЛТЫН ХУГАЦАА ХЭТЭРЧ ГЭМТЭЛ ГАРЧ… 2026/10/30
16 НАСТАЙ ОХИНЫГ ХӨНӨӨСӨН ХЭРЭГТ Ц.ДАВГАДОРЖИД ОНОГДУУЛСАН БҮХ НАСААР … 2026/10/30
ОЮУ ТОЛГОЙН ГҮНИЙ УУРХАЙН НУРАЛТАД ӨРТСӨН 13 АЖИЛТАН ЭМНЭЛГЭЭС ГАРЧЭЭ 2026/10/30
“УЛААНБААТАРЫН ҮДЭШ” ДУУНЫ ХӨГЖМИЙГ ЗОХИОСОН УРЛАГИЙН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭ… 2026/10/30
III УЛИРЛЫН НӨАТ-ЫН БУЦААН ОЛГОЛТЫГ ИРГЭДИЙН ДАНСАНД ШИЛЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ 2026/10/30
ЕБС-ИЙН СУРАГЧИД ӨНӨӨДӨР ХИЧЭЭЛЛЭЭД АМАРНА 2026/10/30
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ИБУИНХУ ЭЛЧИН САЙД ЭДВИН САМУЭЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛ… 2026/10/30
“1000 СЭТГҮҮЛЧИЙН ФОРУМ” МАРГААШ БОЛНО 2026/10/29
БААВГАЙ ХҮН РҮҮ ДАЙРСАН ТОХИОЛДОЛ ДАХИН ГАРЛАА 2026/10/29