УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга, гишүүд Япон Улсад ажлын айлчлал хийлээ


Монгол Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддорж тэргүүтэй тус Байнгын хорооны гишүүд 2025 оны 12 дугаар сарын 1-5-ны өдрүүдэд Япон Улсад ажлын айлчлал хийв.

Айлчлалын хүрээнд Япон Улсын парламентын Зөвлөхүүдийн танхимын Эдийн засаг, аж үйлдвэрийн байнгын хорооны дарга М.Хамагүчитэй (2025.12.02) албан уулзалт хийлээ.

Уулзалтаар Монгол Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддорж хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш хагас зуун жилийн хугацаанд түүхийн хэд хэдэн үе шатыг туулж, өдгөө “Энх тайван хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн өндөр түвшинд бүхий л салбарт гүнзгийрэн хөгжиж байгаад баяртай байна гээд энэхүү айлчлалаар Монгол Улсын чухал Гуравдагч хөрш болох Япон Улсын парламентын Эдийн засгийн байнгын хороотой парламент хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх, харилцан айлчлал, яриа хэлэлцээг тогтмолжуулах хүсэлтэй байгааг илэрхийлэв.

Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан, Эрхэм дээд Хатан нар Монгол Улсад анх удаа төрийн айлчлал хийсэн тухай дурдаад энэхүү түүхэн айлчлал нь ардчиллын нийтлэг үнэт зүйлсийг эрхэмлэдэг Монгол Улс болон Япон Улсын “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийг гүнзгийрүүлж, хүн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсныг онцлон тэмдэглэв. 

Мөн Монгол-Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр (EPA)-ийн хүрээнд хоёр улсын худалдааны тэнцвэрийг сайжруулах, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар талууд санал солилцлоо.

Айлчлалын хүрээнд Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддорж, Монгол Улсын Их Хурлын гишүүн Ц.Баатархүү нар Япон Улсын Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн яам (METI)-ны Олон улсын худалдааны бодлогын газрын дэд дарга Х.Тамүраг хүлээн авч уулзав.

Уулзалтаар “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлын өргөтгөлийн ажлыг Япон Улсын Засгийн газрын хөнгөлттэй зээлийн хүрээнд хэрэгжүүлэхээр болсонд Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддорж талархал илэрхийлэв.

Япон Улсын Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн яамны Олон улсын худалдааны бодлогын газрын дэд дарга Х.Тамүрагийн зүгээс Монгол Улсаас Япон Улс руу экспортлох бараа бүтээгдэхүүний төрөлжилтийг нэмэгдүүлж, Японы зах зээлд өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүний үйлдвэрлэл, нийлүүлэлтийг бодлогын түвшинд дэмжин хөгжүүлэхийн ач холбогдлыг онцлон тэмдэглэв.

Уулзалтад Монгол Улсаас Япон Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Б.Баярсайхан болон албаны бусад хүмүүс байлцсан юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“Нюанс” хамтлаг 25 жилийн түүхээ нэгэн тайзнаа эгшиглүүлнэ Өчигдөр
ХӨДӨЛГӨӨН ХЯЗГААРЛАСАН ХОНОГТ НОГДОХ АВТО ЗАМ АШИГЛАСНЫ ТӨЛБӨРИЙГ ХӨНГ… 2026/11/10
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ХҮНДЭТГЭЛИЙН ХУРАЛДААН БОЛЛОО 2026/11/10
ТӨРИЙН ГУРВАН ӨНДӨРЛӨГ ИХ ЭЗЭН ЧИНГИС ХААНЫ ХӨШӨӨНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ 2026/11/10
“ЧИНГИС ХААН” ТЭРГҮҮН ЗЭРГИЙН ОДОНГ ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИД ХҮРТЭЭЛЭЭ 2026/11/10
2026 ОНЫ ӨСВӨР, ЗАЛУУЧУУДЫН ДАШТ-Д МОНГОЛ УЛС БАГААРАА 5 ДАХЬ ЖИЛДЭЭ А… 2026/11/06
ТЗИС-ИЙН ОЮУТНУУД САНКТ-ПЕТЕРБУРГ ХОТЫГ ЗОРИЛОО 2026/11/06
"ДӨРВӨН ЦАГИЙН ТАЛ, МАНДАХ НАР ЗЭРЭГ СОР БҮТЭЭЛҮҮДИЙГ ЖАЗЗ НАЙРУУЛГААР… 2026/11/06
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК, “ЧАЛЬКО” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМ… 2026/11/06
ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦАНД ХАМРАГДАХ ИРГЭДИЙГ ЕСӨН ЗОРИЛТОТ БҮЛЭГТ АНГИЛЖ,… 2026/11/06
СЭТГҮҮЛЧИД ЭЭЛЖИТ ФОРУМАА ХИЙЖ, ТУЛГАМДСАН АСУУДЛАА ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА 2026/10/30
ДАРХАНЫ ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦЫН НАСЖИЛТЫН ХУГАЦАА ХЭТЭРЧ ГЭМТЭЛ ГАРЧ… 2026/10/30
16 НАСТАЙ ОХИНЫГ ХӨНӨӨСӨН ХЭРЭГТ Ц.ДАВГАДОРЖИД ОНОГДУУЛСАН БҮХ НАСААР … 2026/10/30
ОЮУ ТОЛГОЙН ГҮНИЙ УУРХАЙН НУРАЛТАД ӨРТСӨН 13 АЖИЛТАН ЭМНЭЛГЭЭС ГАРЧЭЭ 2026/10/30
“УЛААНБААТАРЫН ҮДЭШ” ДУУНЫ ХӨГЖМИЙГ ЗОХИОСОН УРЛАГИЙН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭ… 2026/10/30
III УЛИРЛЫН НӨАТ-ЫН БУЦААН ОЛГОЛТЫГ ИРГЭДИЙН ДАНСАНД ШИЛЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ 2026/10/30
ЕБС-ИЙН СУРАГЧИД ӨНӨӨДӨР ХИЧЭЭЛЛЭЭД АМАРНА 2026/10/30
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ИБУИНХУ ЭЛЧИН САЙД ЭДВИН САМУЭЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛ… 2026/10/30
“1000 СЭТГҮҮЛЧИЙН ФОРУМ” МАРГААШ БОЛНО 2026/10/29
БААВГАЙ ХҮН РҮҮ ДАЙРСАН ТОХИОЛДОЛ ДАХИН ГАРЛАА 2026/10/29