НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ТӨСВИЙГ НИЙТ 4.2 ИХ НАЯД ТӨГРӨГӨӨР ТӨЛӨВЛӨЖЭЭ


НИТХ-ын Бүсчилсэн хөгжлийн хорооны хуралдаанаар Нийслэлийн 2026 оны төсвийн төслийн нэгдүгээр хэлэлцүүлэг явагдаж, төлөөлөгчид төсөвтэй холбоотой асуулт асууж, санал хэллээ. Учир нь Нийслэлийн 2026 оны төсвийг салбар хороодын хуралдаанаар задалж, тухайн салбарт хэдэн төгрөг тусгасан, ямар ажлууд хийгдэх, шинэ болон хуучин төслүүд хэрхэн үргэлжлэх зэргээр нарийвчилж хэлэлцэх нь илүү үр дүнтэй гэж төлөөлөгчид санал гаргасан тул ийнхүү НИТХ-ын хороодын хуралдаанаар төсвийн нэгдүгээр хэлэлцүүлгийг өрнүүлж байна.

Хуралдааны эхэнд НИТХ-ын төлөөлөгч, Бүсчилсэн хөгжлийн хорооны дарга Г.Ариунтуяа хэлэлцэх асуудлыг танилцууллаа. Өнөөдрийн хорооны хуралдаанаар Нийтийн эдэлбэр газрын хэмжээ, хилийн заагийг тогтоох тухай, Нийслэлийн 2026 оны төсөв батлах тухай, Нийслэлийн 2025 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, 2026 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлах тухай, Төр хувийн хэвшлийн түншлэлээр нийслэлд хэрэгжүүлэх төслийн жагсаалтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг хэлэлцлээ.

Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай танилцууллаа. Ирэх оны нийслэлийн төсвийг нийт 4.2 их наяд төгрөгөөр төлөвлөсөн бөгөөд төсвийн суурь орлогыг 3.495.9 их наяд, суурь зарлагыг 2.616.8 их наяд байхаар тооцон, нийслэлийн төсвөөс улсын төсөвт төвлөрүүлэх орлогыг 263.7 тэрбум төгрөг, орон нутгийн хөгжлийн санд 42.6 тэрбум төгрөгөөр төлөвлөжээ.

Нийслэлийн төсвийн орлогын 82.7 хувийг татвар, 17.3 хувийг бусад эх үүсвэрээс бүрдүүлэх бөгөөд зарлагын 35.1 хувийг урсгал зардалд, 46.7 хувийг хөрөнгийн зардалд, бусад гэсэн байдлаар зарцуулах байна. Нийслэлийн 2026 оны төсвийн төсөл Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг идэвхжүүлж, хотын эдийн засгийг тэлэх бодлогыг хэрэгжүүлэх, гэр хорооллыг орон сууцжуулж, агаар орчны бохирдлыг бууруулах, Улаанбаатар хотын холбоос замуудыг нэмэгдүүлэн, нийтийн тээврийн салбарт цогц шинэчлэл хийх замаар авто замын түгжрэлийг бууруулах, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, өнгөрсөн онуудад эхлүүлсэн хөрөнгө оруулалтын ажлыг бүрэн дуусгаж, нийгмийн суурь үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн байна.

Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулиар 2025 онд ТЭЦ-5, Хог шатаах эрчим хүчний үйлдвэрийн гэрээг байгуулсан. Одоо гуравдугаар үе шатандаа яваа Хүннү хотын өөрийн эх үүсвэртэй хуримтлуурын 90мВт-ын станц, UG Arena, Улаанбаатар трамбай гэсэн төслүүдийн явж байна. Хүннү хотыг дагасан олон улсын транзит зочид буудал зэрэг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд нийтдээ 16 төслийн ажлуудад ирэх онд ач холбогдол өгч ажиллаж байна” хэмээн онцоллоо.

НИТХ-ын төлөөлөгч, Бүсчилсэн хөгжлийн хорооны гишүүн Б.Ану-Үжин хотыг хөгжүүлнэ гэдэг бүтээн байгуулалтаас гадна хүний хөгжлийн бодлогыг тусгасан төсөл арга хэмжээ дутмаг байгаа талаар шүүмжилсэн бол НИТХ-ын төлөөлөгч, Бүсчилсэн хөгжлийн хорооны гишүүн Т.Батцогт дата төвийг камержуулах, программ хангамжийн чиглэлээр нийтдээ 50 гаруй тэрбум төгрөг төсөвлөсөн нь өндөр үнэтэй төдийгүй зарим зам засвартай холбоотой төсөвт давхцаагүй талаар тодрууллаа. Мөн нийт төсвийн 1.7 их наяд төгрөгийг хөрөнгө оруулалтад төсөвлөсөн нь бодлогын хувьд зүйтэй ч эхлээд дэд бүтцийн суурь асуудлуудад анхаарах хэрэгтэй гэдгийг төлөөлөгчид онцоллоо. Ийнхүү Бүсчилсэн хөгжлийн хорооны хуралдаанаар төлөөлөгчид хэлэлцсэн асуудлуудыг НИТХ-ын ээлжит бус VIII хуралдааны II хэлэлцүүлгээр хэлэлцэхийг дэмжлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ЯСНЫ ЭДИЙГ СЭРГЭЭГЧ НАНО МАТЕРИАЛЫГ ГАРГАН АВЧЭЭ Өчигдөр
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯР ТАМИРЧДАД ДОПИНГИЙН БОДИС ХУДАЛДСАНЫГ ШҮҮХ ТОГ… Өчигдөр
НЭГ САЯ АМ.ДОЛЛАРЫН ШАГНАЛЫН САНТАЙ "FISSURE PLAYGROUND-3" ТЭМЦЭЭНД МА… Өчигдөр
УКРАИНЫ ДРОН ОРОСЫН БАТЛАН ХАМГААЛАХ ҮЙЛДВЭРТ ЦОХИЛТ ӨГЧЭЭ Өчигдөр
БНХАУ-ТАЙ ХОЛБОГДДОГ 11 БООМТЫГ ТҮР ХААНА Өчигдөр
ИРЭХ ГУРВАН САРЫН ЦАГ АГААРЫН ЕРӨНХИЙ ТӨЛӨВ Өчигдөр
БУРИАД УЛСТАЙ ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААГ ЭДИЙН ЗАСГИЙН АГУУЛГААР БАЯЖ… Өчигдөр
Г.ГҮНБИЛЭГ МОРЬТ ХАРВААНЫ АВАРГА БОЛЛОО Өчигдөр
МОНГОЛД АНХ УДАА ШӨНИЙН МАРАФОН ЗОХИОН БАЙГУУЛНА Өчигдөр
“ЧИНГИС ХААН” НИСЭХ БУУДЛЫГ 65 ТЭРБУМ ИЕНИЙ ЗЭЭЛЭЭР ӨРГӨТГӨНӨ Өчигдөр
МОНГОЛ, ФРАНЦ, ТАЙВАНИЙН ЭМЧ НАР ХАМТРАН 30 ХҮҮХДЭД МЭС ЗАСАЛ ХИЙЛЭЭ Өчигдөр
ТАСГАНЫ ОВООНД ЦАХИЛГААН МАШИН ЦЭНЭГЛЭХ ӨРТӨӨ БАЙГУУЛЛАА Өчигдөр
Д.ТРАМПЫН ХӨРӨГТЭЙ НЭГ АМ.ДОЛЛАРЫН ЗООС ХЭДХЭН ЦАГИЙН ДОТОР ЗАРАГДАЖ Д… 2026/09/03
ТОМУУГИЙН ВАКЦИНЫГ 600 ГАРУЙ НЭГЖИД ЗОХИОН БАЙГУУЛНА 2026/09/03
Б.СЭМЖИДМАА: ЕБС-ИЙН ЗАХИРЛУУДАД АЖЛЫН НӨХЦӨЛИЙГ ДЭМЖИХ НӨҮТБҮҮК ОЛГОЛ… 2026/09/03
УКРАИНЫ 8,670 ДРОН МОСКВА БОЛОН МОСКВА МУЖИЙГ ЧИГЛЭН НИСЖЭЭ 2026/09/03
“ДЦС-V” ТӨСЛИЙН БАРИЛГА УГСРАЛТЫН АЖИЛ 16% БАЙНА 2026/09/03
ӨСВӨРИЙН БАДМИНТОНЧИД ГУРВАН МЕДАЛЬТАЙ ИРЛЭЭ 2026/09/03
АИ-92 АВТОБЕНЗИНИЙ ОКТАНЫ ТОО СТАНДАРТАД НИЙЦЭЖ БАЙГААГ БАТАЛГААЖУУЛЖЭ… 2026/09/03
ЭНЭ САРД ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖ ОЛГОХ ХУВААРЬ 2026/09/03