Хамтарсан удирдлага, оновчтой менежментээр Түр хамгаалах байрны орчин, үйлчилгээг жишиг түвшинд хүргэжээ


Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд байрлах Түр хамгаалах байр анх 2022 оны зургадугаар сард үйл ажиллагаагаа эхэлжээ. Үүнээс хойш тус хамгаалах байрны үйлчилгээг Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар хариуцаж, аюулгүй байдлыг Цагдаагийн газар ханган ажиллаж байна. Хамтарсан удирдлага, оновчтой менежментээр дөрөв дэх жилдээ ажиллаж байгаа Түр хамгаалах байрыг Улсын Их Хурлын дарга Н.Учрал зүүн бүсээс сонгогдсон гишүүдийн хамт зорьж очлоо.

Нийгмийн ажилтан, сэтгэл зүйч, тогооч, ээлжийн халамжийн ажилтан гэсэн байнгын орон тоотойгоор ажилладаг хамгаалах байрны үйл ажиллагааг орон нутгийн төсвийн хөрөнгөөр санхүүжүүлж байна. Түр хамгаалах байранд 2022-2025 онд 0-84 насны 214 иргэн ирсний 70 гаруй хувь нь хүүхдүүд байжээ. Иргэдийг хүлээн авч бүртгэхээс эхлээд эрүүл мэндийн тусламж, хүүхэд хамгааллын үйлчилгээ, сэтгэл зүйн зөвлөгөө, нийгмийн ажлын болон холбон зуучлах үйлчилгээг үзүүлдэг байна. Аймаг, орон нутгийн төрийн бус байгууллагуудтай хамтран, мэргэжлийн сэтгэл зүйчтэй гэрээ байгуулан ажилладагаас гадна өөрсдийн хүний нөөцийг чадавхжуулахад олон талт хэлбэрээр анхаарч иржээ. Түүнчлэн одоогийн боловсон хүчний нөөцдөө тулгуурлан хүчирхийллийг даван туулагчдыг чадавхжуулах чиглэлээр амьдрах ухааны хөгжлийн үйлчилгээг үзүүлдэг болсон талаар Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын дарга М.Туул танилцуулав.

Улсын Их Хурлын дарга Н.Учрал хүүхдийн төлөө зүрх сэтгэлээ зориулж, хөдөлмөр зүтгэлээ дайчилж буй хүн бүрд талархал илэрхийлээд, хамтарсан удирдлага, зөв менежментийг оновчтой хэрэгжүүлж байгааг сайшаан тэмдэглэв. Үндсэн хуулийн өдрөөр Монгол Улсын Их Хурал хүүхэд хамгааллын эрх зүйн орчныг бодлогын цөмөөрөө тодорхойлж, хүүхэд, эх, нялхас төрийн хамгаалалтад байна гэсэн Үндсэн хуулийн заалтын хэрэгжилтийг бүх шатанд хангаж ажиллахаа зарласан. Үүний хүрээнд хаврын чуулган эхэлмэгц хүүхэд хамгааллын эрх зүйн орчныг сайжруулах, хүүхдийн эрхийн зөрчилтэй хууль, тогтоомжийг шинэчлэх, Гэр бүлийн тухай хууль болон дагалдах хуулиудыг хэлэлцэн батлахаар төлөвлөсөн талаар Улсын Их Хурлын дарга танилцууллаа. Тэрбээр, улсын хэмжээнд түр хамгаалах байрыг жишиг стандарттай болгож, тогтолцоогоор нь сайжруулахын тулд суурь нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарахаа илэрхийлэв. Хүндээ ээлтэй төрийн бодлого хүүхдээс эхлэх ёстойг тэрбээр онцлоод, орон нутагт хамгаалах байрны үйлчилгээ, менежментийг шинэ түвшинд хүргэсэнд талархал дэвшүүлж, тулгарч буй зарим асуудлаар санал солилцов гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ЯСНЫ ЭДИЙГ СЭРГЭЭГЧ НАНО МАТЕРИАЛЫГ ГАРГАН АВЧЭЭ Өчигдөр
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯР ТАМИРЧДАД ДОПИНГИЙН БОДИС ХУДАЛДСАНЫГ ШҮҮХ ТОГ… Өчигдөр
НЭГ САЯ АМ.ДОЛЛАРЫН ШАГНАЛЫН САНТАЙ "FISSURE PLAYGROUND-3" ТЭМЦЭЭНД МА… Өчигдөр
УКРАИНЫ ДРОН ОРОСЫН БАТЛАН ХАМГААЛАХ ҮЙЛДВЭРТ ЦОХИЛТ ӨГЧЭЭ Өчигдөр
БНХАУ-ТАЙ ХОЛБОГДДОГ 11 БООМТЫГ ТҮР ХААНА Өчигдөр
ИРЭХ ГУРВАН САРЫН ЦАГ АГААРЫН ЕРӨНХИЙ ТӨЛӨВ Өчигдөр
БУРИАД УЛСТАЙ ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААГ ЭДИЙН ЗАСГИЙН АГУУЛГААР БАЯЖ… Өчигдөр
Г.ГҮНБИЛЭГ МОРЬТ ХАРВААНЫ АВАРГА БОЛЛОО Өчигдөр
МОНГОЛД АНХ УДАА ШӨНИЙН МАРАФОН ЗОХИОН БАЙГУУЛНА Өчигдөр
“ЧИНГИС ХААН” НИСЭХ БУУДЛЫГ 65 ТЭРБУМ ИЕНИЙ ЗЭЭЛЭЭР ӨРГӨТГӨНӨ Өчигдөр
МОНГОЛ, ФРАНЦ, ТАЙВАНИЙН ЭМЧ НАР ХАМТРАН 30 ХҮҮХДЭД МЭС ЗАСАЛ ХИЙЛЭЭ Өчигдөр
ТАСГАНЫ ОВООНД ЦАХИЛГААН МАШИН ЦЭНЭГЛЭХ ӨРТӨӨ БАЙГУУЛЛАА Өчигдөр
Д.ТРАМПЫН ХӨРӨГТЭЙ НЭГ АМ.ДОЛЛАРЫН ЗООС ХЭДХЭН ЦАГИЙН ДОТОР ЗАРАГДАЖ Д… 2026/09/03
ТОМУУГИЙН ВАКЦИНЫГ 600 ГАРУЙ НЭГЖИД ЗОХИОН БАЙГУУЛНА 2026/09/03
Б.СЭМЖИДМАА: ЕБС-ИЙН ЗАХИРЛУУДАД АЖЛЫН НӨХЦӨЛИЙГ ДЭМЖИХ НӨҮТБҮҮК ОЛГОЛ… 2026/09/03
УКРАИНЫ 8,670 ДРОН МОСКВА БОЛОН МОСКВА МУЖИЙГ ЧИГЛЭН НИСЖЭЭ 2026/09/03
“ДЦС-V” ТӨСЛИЙН БАРИЛГА УГСРАЛТЫН АЖИЛ 16% БАЙНА 2026/09/03
ӨСВӨРИЙН БАДМИНТОНЧИД ГУРВАН МЕДАЛЬТАЙ ИРЛЭЭ 2026/09/03
АИ-92 АВТОБЕНЗИНИЙ ОКТАНЫ ТОО СТАНДАРТАД НИЙЦЭЖ БАЙГААГ БАТАЛГААЖУУЛЖЭ… 2026/09/03
ЭНЭ САРД ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖ ОЛГОХ ХУВААРЬ 2026/09/03