Монгол улс, ОХУ-тай ирэх таван жил хамтран хэрэгжүүлэх төслүүдээ тохиролцов


“Монгол-Оросын бүс нутгийн анхдугаар чуулга уулзалт” Эрхүү хотноо энэ өдрүүдэд болж байна.

Чуулга уулзалтаар нийт 11 салбар, чиглэлийн 72 төсөл, арга хэмжээг багтаасан “Монгол Улс, ОХУ-ын бүс нутаг хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх 2026-2030 оны дунд хугацааны хөтөлбөр”-ийг баталсан гэдгийг Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр, ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчук нар зарлалаа. 

Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр “Монгол, Орос хоёр улсын худалдааны тэнцлийн зөрүүг бууруулж, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар хоёр тал идэвхтэй ажиллаж, Монгол Улс Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнуудтай худалдааны түр хэлэлцээрийг байгуулсан. Энэхүү хэлэлцээр нь зөвхөн тарифын зохицуулалт бус, бизнесийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, хил гаалийн түвшний хүндрэлүүдийг бууруулах, хөрөнгө оруулалтын урсгалыг нэмэгдүүлэх бодит хэрэгцээг хангаж байна. Үүний үр дүнд аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааны зардал буурч, хөрөнгө оруулагчдын итгэл нэмэгдэхээс гадна иргэдэд хүрэх бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ буурч, хүртээмж сайжрах нөхцөл бүрэлдэнэ. Хоёр тал худалдааны түр хэлэлцээрийг үр ашигтай хэрэгжүүлэх хүрээнд мэргэжлийн байгууллагуудын хамтын ажиллагааг хангаж, нягт хамтран ажиллаж байна. Дээрх санаачилгуудтай уялдуулан Монгол Улсын Засгийн газар эдийн засгийн төрөлжилтийг нэмэгдүүлэх, макро эдийн засгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх бодлогын хүрээнд реформын цогц арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Үүнд хувийн хэвшлийн оролцоог өргөжүүлэх, жижиг, дунд болон гарааны бизнесийг дэмжих, хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг шинэчлэх бодлогыг шат дараатайгаар хэрэгжүүлж, бизнесийн орчныг бүх түвшинд сайжруулахад чиглэх юм. Өнөөдрийн хэлэлцүүлэг, уулзалтууд нь бизнес эрхлэгчид болон бүс нутгийн удирдлагуудад шинэ түншлэл тогтоох, харилцан ашигтай хамтарсан төслүүдийг эхлүүлэх өргөн боломж олгож буйгаараа онцлог юм. Үүний зэрэгцээ эдийн засаг, шинжлэх ухаан, техник, технологи, аялал жуулчлал зэрэг салбарын мэдээлэл солилцоо, харилцаа холбоо илүү идэвхжиж, хамтын ажиллагааг цаашид гүнзгийрүүлэхэд чиглэнэ. Эдгээр санаачилгыг бодит зорилт, тодорхой үйл ажиллагаатай уялдуулан үр дүнд хүргэхэд өнөөдөр батлагдаж буй 11 салбар, чиглэлийн 72 төсөл, арга хэмжээг багтаасан “Монгол Улс, ОХУ-ын бүс нутаг хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх 2026-2030 оны дунд хугацааны хөтөлбөр” стратегийн хамтын ажиллагааг дараагийн шатанд аваачих чухал алхам болж буйг онцлох нь зүйтэй. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин 2024 онд Монгол Улсад айлчлах үеэрээ Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхтэй хийсэн өндөр түвшний тохиролцооны үр дүнд өнөөдрийн энэхүү чуулга уулзалт зохион байгуулагдаж байна. Энэхүү чуулга уулзалт нь бүс нутаг хоорондын хамтын ажиллагаа Монгол, Оросын харилцааны салшгүй хэсэг болж байгааг харуулж байна. Мөн хил орчмын хамтын ажиллагааг хөгжүүлэх, хоёр улсын иж бүрэн стратегийн түншлэлийг хэрэгжүүлэх, цаашлаад “Их Евразийн түншлэл” санаачилгын уялдаа холбоог гүнзгийрүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ юм. Дэлхий дахинд геополитик болон гео-эдийн засгийн тогтворгүй байдал нэмэгдэж, худалдаа, нийлүүлэлтийн сүлжээний тодорхойгүй нөхцөл байдал, аюулгүй байдлын асуудал анхаарлын төвд байгаа энэ цаг үед бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх шаардлага урьд өмнөхөөс илүү тавигдаж байна. Иймд Монгол Улс, ОХУ-ын бүс нутгууд дэд бүтэц, тээвэр, логистикийн чиглэлд уялдаа холбоогоо сайжруулж, харилцан ашигтай боломжуудыг бодит ажил хэрэг болгон хэрэгжүүлэхийн тулд илүү нягт хамтран ажиллах нь зүйтэй” хэмээн онцлон тэмдэглэв.

“Монгол-Оросын бүс нутгийн анхдугаар чуулга уулзалт” хүрээнд “Монгол, Оросын худалдаа, аж үйлдвэрийн хамтын ажиллагааны боломжийг нээх нь”, “Монгол Улс болон ОХУ-ын бүс нутгуудын Евразийн орон зайд нэгдсэн харилцааг хөгжүүлэхэд гүйцэтгэх үүрэг”, “Монгол, Оросын аялал жуулчлалын боломжийг хөгжүүлэх нь” зэрэг сэдвүүдээр танилцуулга хийж, асуулт хариултын хэлбэрээр хэлэлцүүлэг өрнүүллээ. Чуулга уулзалтын үеэр B2B (бизнес эрхлэгч хоорондын) уулзалтууд болж, хоёр улсын төр, хувийн хэвшлийн 250 орчим төлөөлөгч оролцсон юм. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
С.БАЯРЦОГТ: АН-ЫН 6 ФРАКЦИЙН 4 НЬ НАМАЙГ ДЭМЖИЖ БАЙГАА 9 цагийн өмнө
“ЖИЗЕЛЬ” БАЛЕТ ЭНЭ АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД ДАХИН ТОГЛОГДОНО 9 цагийн өмнө
МОНГОЛ УЛС ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ИНДЕКСЭЭР 17 БАЙР АХИЛАА 9 цагийн өмнө
ЭМЭЭЛТ ЭКО АЖ ҮЙЛДВЭРИЙН ПАРКААС ШУВУУН ФАБРИК ХҮРТЭЛХ 12.55 КМ АВТО З… 9 цагийн өмнө
“ЭРДЭНЭС МОНГОЛ” КОМПАНИ 2025 ОНЫ ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛЛАА 9 цагийн өмнө
2027 ОНЫ ТӨСВИЙН ХҮРЭЭНИЙ МЭДЭГДЛИЙН ТӨСЛИЙГ ӨРГӨН БАРИЛАА 9 цагийн өмнө
“ҮНДЭСНИЙ БИЧИГ ҮСГИЙН БАЯР”-Т ЗОРИУЛСАН ҮЗЭСГЭЛЭН НЭЭГДЛЭЭ 9 цагийн өмнө
ЦАХИЛГААН АВТОМАШИНД НОГООН ДУГААР ОЛГОНО 9 цагийн өмнө
АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗЭЭЛИЙН ХҮРТЭЭМЖИЙГ САЙЖРУУЛНА 9 цагийн өмнө
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН БҮРЭН ЭРХИЙН ХУГАЦААТАЙ ХОЛБООТОЙ МАРГААНЫГ ЦЭЦ ХЭЛЭЛЦЭ… 9 цагийн өмнө
ӨНӨӨДӨР X БОГДЫН МЭЛМИЙ ГИЙСЭН ӨДӨР ТОХИОЖ БАЙНА 11 цагийн өмнө
КУБА УЛС АНУ-ТАЙ АРДЧИЛЛЫН ТАЛААР ХЭЛЭЛЦЭХЭД БЭЛЭН БАЙНА 13 цагийн өмнө
ГУТЕРРИШ МӨРГӨЛДӨӨНД ОРОЛЦОГЧ ТАЛУУДЫГ ГАЛ ЗОГСООХ ДЭГЛЭМИЙГ ЗӨРЧИХГҮЙ… 13 цагийн өмнө
“ХҮҮХДИЙН ЗУСЛАН–ХӨГЖИЛ 100” ОЛОН УЛСЫН БАГА ХУРАЛ БОЛЛОО 13 цагийн өмнө
МОНГОЛД ЭРҮҮЛ МЭНДИЙН ЭРХИЙН ХЭРЭГЖИЛТ ХАНГАЛТГҮЙ БАЙГААГ ХҮНИЙ ЭРХИЙН… 14 цагийн өмнө
ОЮУ ТОЛГОЙН 2026 ОНЫ I УЛИРЛЫН ГҮЙЦЭТГЭЛИЙН ТАЙЛАН ГАРЛАА 14 цагийн өмнө
ЦЕМЕНТ ЭКСПО 2026 ФОРУМ ХОЁР ДАХЬ ЖИЛДЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА 14 цагийн өмнө
ХУУЛЬ ЗҮЙН ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ ӨДӨРЛӨГ БОЛНО 14 цагийн өмнө
ХАЛАМЖИЙГ МӨНГӨӨР ДЭМЖИХ БОДЛОГО ЯДУУРЛЫГ БУУРУУЛАХГҮЙ 14 цагийн өмнө
ОХУ-ЫН ТЭРГҮҮН ЧЕЧЕНИЙ БНУ-ЫН ТЭРГҮҮНЭЭР РАМЗАН КАДЮРОВЫГ УЛИРАН ӨРСӨЛ… Өчигдөр