“БИД ӨВЛӨН ДУУЛНА” АРДЫН БОГИНО ДУУ ДУУЛААЧДЫН ӨСВӨРИЙН ОЛОН УЛСЫН АНХДУГААР УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ ГЭЖ БАЙНА.

Admin
13 цагийн өмнө

“Бид өвлөн дуулна” ардын богино дуу дуулаачдын өсвөрийн олон улсын анхдугаар уралдаан  зохион байгуулах талаар уран бүтээлчдийн төлөөлөл мэдээлэл өгч байна. 

Ардын дууны "аялгуу нь аргадаж, үг нь зэмлэдэг" гэдэг. Энэ ч утгаараа ардын дуу хүнийг хүмүүжүүлдгээрээ ач холбогдолтой. Гэвч сүүлийн жилүүдэд хүүхэд багачууд монгол өв соёл, дуу хуураа мэдэхгүй өсөж байна.

Ардын дууг хүүхэд залуус сонирхохгүй, ард үлдэж байна. Тиймээс хүүхэд багачуудад танин мэдүүлэх зорилгоор ардын богино дуу дуулаачдын өсвөрийн олон улсын анхдугаар уралдааныг санаачлан зохион байгуулж байгааг онцоллоо. 

“Соёмбо” уран бүтээлийн нэгдлийн гүйцэтгэх захирал, гавьяат жүжигчин С.Нэргүй хэлэхдээ "Ардын богино дуу дуулаачдын өсвөрийн олон улсын уралдаан сүүлийн 20-30 жил болоогүй. Тиймээс багш нартайгаа зөвлөлдөж, ардын өв соёлыг сурталчлан таниулах зорилгоор энэхүү уралдааныг зохион байгуулахаар болсон. 

Зуунаас зуунд өвлөгдөж ирсэн урлаг маань үнэхээр мартагдаж байна. Өнөөдөр 10 жилийн сурагчид маань урлагийн үзлэгтээ ардын дуугаа сонгож, дуулах нь ховорджээ. Тэгэхээр ардын дуугаа түгээн дэлгэрүүлэх ёстой юм байна.

Ардын дууны аялгуу, үг бүрийн цаана сургаал бий. Биднийг хүмүүжүүлж, монгол хүн байхын утга учрыг ойлгуулж байдаг. Бид өв соёлоо түүчээлж түгээн дэлгэрүүлэх үүрэгтэй учраас ардын богино дуу дуулаачдын өсвөрийн уралдааныг санаачлан зохион байгуулж байна.

Гуравдугаар сарын 5-нд бүртгэл хаах хугацаа болсон ч санасанд хүрсэн бүртгэл ирэхгүй байгаа учраас хугацааг сунгаж байгаа. 

Уралдааны дүнг лайк, шэйрийн тоогоор үнэлэхгүй. Сайн дуучид, авьяаслаг хүүхдүүдийн бэлтгэн гаргах, тэдэнд өв соёлоо өвлүүлэн үлдээх зорилготой. Хүүхдүүд маань энэ сайхан өв соёлоо аваад үлдээсэй.

Ард дуу, ардын өв гэдэг бол хүнийг хүмүүжүүлэх асар их ач холбогдолтой" гэлээ. 

Гавьяат жүжигчин, дуучин Ц.Чулуунцэцэг "Уралдааныг бага, дунд, анхлах насных гэсэн шатлалтай зохион байгуулна.

Үнэхээр ирээдүйтэй, авьяаслаг хүүхэд байвал СУИС-д ур чадварын шалгалт авахгүйгээр орох боломжтой. Мэдээж ЭЕШ-ыг зайлшгүй өгсөн байх шаардлагатай" гэдгийг нэмж хэлэв. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
УЛААН ҮНЭГ ХЭДЭН МЯНГАН МИЛЬ ЗАЙ ТУУЛАН АТЛАНТЫН ДАЛАЙ ГАТЛАН АЯЛЖЭЭ 13 цагийн өмнө
АНУ, ОРОСЫН ТҮҮХИЙ НЕФТЬ ХУДАЛДАХ ТҮР ЛИЦЕНЗ ОЛГОЛОО 13 цагийн өмнө
“БИД ӨВЛӨН ДУУЛНА” АРДЫН БОГИНО ДУУ ДУУЛААЧДЫН ӨСВӨРИЙН ОЛОН УЛСЫН АНХ… 13 цагийн өмнө
УЛСЫН ХАРЦАГА Т.ӨСӨХ-ИРЭЭДҮЙД ГАВЬЯАТ ДАСГАЛЖУУЛАГЧ ЦОЛ ОЛГОНО 13 цагийн өмнө
СПОРТ ЦОГЦОЛБОР БҮХИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНГИЙН БАРИЛГА УГСРАЛТ 80 ХУВЬТА… 13 цагийн өмнө
АНУ, ОРОСЫН ЦАРЦААГДСАН ГАЗРЫН ТОС ХУДАЛДААЛАХ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОЖЭЭ 14 цагийн өмнө
ОЙРЫН 3 САРДАА ЭНГИЙН АИ92 ШАТАХУУНЫ ҮНЭД ӨӨРЧЛӨЛТ ОРОХГҮЙ 14 цагийн өмнө
ДЕТРОЙТЫН ЕВРЕЙН СҮМ РҮҮ ИРАНЫ ДАЙНЫГ ЭСЭРГҮҮЦСЭН ЭТГЭЭД ХАЛДЖЭЭ 16 цагийн өмнө
25 ЖИЛ ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ЭМЭГТЭЙГ ЗАРЦАЛСАН ЭМЭГТЭЙД ЯЛ ОНООЛОО 16 цагийн өмнө
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГИЙН ЗҮҮН ХЭСГЭЭР ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА 17 цагийн өмнө
ИНТЕРПОЛООР ЭРЭН СУРВАЛЖИЛЖ БАЙСАН ХОЁР ЭТГЭЭДИЙГ КАЗАХСТАНААС ОЛЖ, АЛ… 17 цагийн өмнө
Б.ЭНХБАЯР: БОДЬТОЙ ХИЙСЭН 6 ОФТЕЙК ГЭРЭЭНИЙ 4-Г НЬ Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ЗГ … 18 цагийн өмнө
ЕХ, УКРАИНЫ ДҮРВЭГСДИЙН “ХАМГААЛАЛТЫН ХӨТӨЛБӨР”-ӨӨ ЦУЦАЛНА Өчигдөр
УИХ –ЫН ХАВРЫН ЧУУЛГАН ИРЭХ ДАВАА ГАРАГТ ЭХЭЛНЭ Өчигдөр
“ЦАГААН АЛТ” ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД ӨРХИЙН ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ БҮХ ТАЛААР ДЭМЖИ… Өчигдөр
ОЙРХИ ДОРНОДООС ИРГЭДЭЭ АВЧИРСАН НИСЭХ БАГИЙГ ЕРӨНХИЙ САЙД ХҮЛЭЭН АВЧ … Өчигдөр
SPOTIFY: ПОП ЕРТӨНЦӨД АНГЛИ ХЭЛ ДЭЭРХ ДУУ ЦӨӨРСӨӨР БАЙНА Өчигдөр
ДУУЧИН КЭТИ ПЕРРИ, ДИЗАЙНЕР КЭТИ ПЕРРИ НАРЫН МАРГААН ШИЙДЭГДЖЭЭ Өчигдөр
УКРАИНЫ ТАМИРЧИД ОУПХ-НЫ ЭСРЭГ ГОМДОЛ МЭДҮҮЛЖЭЭ Өчигдөр
ПАРАЛИМПИЙН ТЭМЦЭЭНИЙ ҮЕЭР ОРОСЫН ТАМИРЧДЫГ ИЛТЭД ГАДУУРХАЖ БАЙНА Өчигдөр