Б.ЭНХБАЯР: БОДЬТОЙ ХИЙСЭН 6 ОФТЕЙК ГЭРЭЭНИЙ 4-Г НЬ Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ЗГ ӨӨРӨӨ ХИЙСЭН БАЙДАГ


Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ NTV телевизээр цацагдсан "Лхагвын тойм" нэвтрүүлэгт оролцож өөрийн байр суурийг илэрхийллээ. 

Ингэхдээ ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг нүүрсний сонсголын үеэр “Бодь Интернэшнл” ХХК-ийн талаар яриагүй тухай дурдсан бөгөөд энэ талаар Б.Энхбаяр сайд өөрийн байр суурийг илэрхийлжээ. 

Тэрээр "Л.Оюун-Эрдэнэ намайг Бодь, Голомт капиталаас 500 мянга, дараа нь 1.5 сая ам долларын хахууль аваад нүүрсний сонсголд Бодийн оффтейкийг ярилгүй нуусан гэж ярив.

2023 оны 12-р сарын 22-ны өдөр “нүүрсний сонсгол” дээр Голомт капитал гэх Бодийн оффист ЭТТ захирал асан Ганхуяг, Удаанжаргал нар өөрийн хамаарал бүхий хүмүүсийн нэр дээр Голомт капитал гэх оффист их хэмжээний оффис авсаныг би өөрөө илчилж, нотлох баримтаар нотолж ярьж байсан нь үүгээр нь нотлогдоно. Олон тэрбумын хахууль авсан, өгсөн, мөнгө угаасан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэмт хэргийн шинжтэй үйл баримтыг сонсголын дараа хуулийн байгууллагад шилжүүлсэн.

Л.Оюун-Эрдэний гүтгэлгэнд наад захын логик байхгүй нь үүгээр нотлогдоно.

500 мянган ам доллар Б.Энхбаяр Бодиос авсан гэж “сонсож” байсан. Хамт байсан хүн нь надад хэлсэн гэх. Хэн гэж хүн өөрт нь тэгж ярьсанаа хэлдэггүй ээ. Хэлээч. Юуг нь нуусан юм. Бодит хүн л юм бол зарла. Бодийн офтейк гэрээнүүдийг УИХ-ын сонсголд яриагүй гэх.

Бодьтой хийсэн 6 офтейк гэрээний 4-г нь Л.Оюун-Эрдэнийн ЗГ өөрөө хийсэн байдаг. Захирал нь Амундра байсан. Бодийн офтейк гэрээнүүд 1 өдрийн турш сонсголд яригдсан. Голомтын Баясгаланг Хөгжлийн банк, Нүүрсний сонсголд нотлох баримтаар бүрэн нотолж хуулийн байгууллагад шилжүүлсэн надаас өөр хүн Монголын улс төрд байгаагүй, байхгүй. Л.Оюун-Эрдэнийн ярианд ямар ч логик байхгүй, гүтгэлэг. Шууд нэвтрүүлэгт халз орьё Л.Оюун-Эрдэнэ ээ. Энэ хүн ер нь юу ярьж байгаагаа ч мэдэхгүй байна" гэлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
А.АДЬЯАСҮРЭН АЗИЙН НААДМЫН ХОШОЙ ХҮРЭЛ МЕДАЛЬТАН БОЛЛОО 2026/10/02
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД СУУРИЛСАН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ 2026/10/02
УРГАМЛЫН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЭКСПОРТЫН 85 ХУВЬ НЬ БНХАУ… 2026/10/02
НЕПАЛД ЦАСАН НУРАНГИНЫ УЛМААС 15 ХҮН АМИА АЛДЖЭЭ 2026/10/02
ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛЫГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ ЗОРИУЛАЛТ БҮХИЙ ӨНДРИЙН КАМЕРЫГ 13 БА… 2026/10/02
ЧУУЛГАНААР ТӨСВИЙН ТОДОТГОЛЫН ГУРАВ ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙНЭ 2026/10/02
ТОМУУГИЙН СОРЬЦЫГ ДРОНООР ТЭЭВЭРЛЭХ ТУРШИЛТЫН НИСЛЭГ АМЖИЛТТАЙ БОЛЛОО 2026/10/02
ОЮУТНУУД БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ТЭТГЭЛГИЙГ ЯАРАЛТАЙ ОЛГОХЫГ ШААРД… 2026/10/02
САГСАН БӨМБӨГИЙН "ҮНДЭСНИЙ ДЭЭД ЛИГ" ЭХЭЛЛЭЭ 2026/10/01
ЭНЭТХЭГИЙН КОМПАНИ МОНГОЛ УЛСААС КОКСЖИХ НҮҮРС АВЧ ЭХЭЛЖЭЭ 2026/10/01
МОНГОЛ УЛСЫН ХЭМЖЭЭНД 431,619 АХМАД НАСТАН БИЙ 2026/10/01
“ИХ ДАЛАЙН САЛХИ ТАЛ НУТАГТ: РАФАЭЛ БА БЕРНИНИ” ҮЗЭСГЭЛЭН НЭЭГДЛЭЭ 2026/10/01
ЕРӨНХИЙ САЙД ЯПОН УЛСАД АЖИЛЛАЖ, АМЬДАРЧ БУЙ ИРГЭДТЭЙГЭЭ УУЛЗЛАА 2026/10/01
К.ЁОЛК АЗИЙН НААДМЫН АВАРГА БОЛЛОО 2026/10/01
БААВГАЙГ УНТУУЛГА БУУГААР НОЙРСУУЛЖ, СУУРЬШЛЫН БҮСЭЭС ГАРГАЖЭЭ 2026/10/01
Х.БИЛГҮҮНСАЙХАН АЗИЙН НААДМААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 2026/09/30
ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ ЯМААНЫ ГОЦ ХАЛДВАРТ ГОДРОН ӨВЧИН ГАРЧ ХОРИО ЦЭЭРИЙН … 2026/09/30
ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИУДАД ЭРТ ИЛРҮҮЛЭГ ЭХЛЭХ ГЭЖ БАЙНА 2026/09/30
АНУ-Д БУДДЫН СОЁЛЫН ТӨВИЙГ БАЙГУУЛСАН Д.ЛУВСАНЖАМЦ СГЗ БОЛЛОО 2026/09/30
АЗИЙН НААДМЫН ЖҮДО БӨХИЙН ТӨРӨЛ ӨНӨӨДӨР ХӨНГӨН 4 ЖИНГЭЭР ЭХЭЛНЭ 2026/09/30