Ирэх долоо хоногийн Даваа гарагт УИХ –ын хаврын ээлжит чуулган нээлтээ хийнэ. Энэ удаагийн хаврын чуулганаар 32 хуулийн төсөл хэлэлцэх тов гарчээ.
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас 2026 оны хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын тухай тогтоолыг баталсан.