Монгол хэл, бичиг үсгийг сурталчлан түгээн дэлгэрүүлэх зорилготой “Үндэсний бичиг үсгийн баяр” тавдугаар сарын 3-нд тохионо. Үүнтэй холбогдуулан Архивын ерөнхий газар болон Монголын Үндэсний музей хамтран “Монголчуудын үсэг бичиг, утга соёлын өв” тусгай үзэсгэлэнг нээлээ. Үзэсгэлэнгээр монголчуудын бичиг үсгийн түүх, утга соёлын өвийг харуулсан архивын сан хөмрөг дэх эх бичиг, гэрийн үеийн бичмэл, газрын зураг, захидал зэрэг 100 орчим баримтыг дэлгэн үзүүлж байна. Мөн XVII–XX зууны үед хамаарах монгол бичгийн ховор дурсгалууд болох үйсэн номын хэсэг, тамга, бийр, бэх, үнсэн самбар, бичгийн ширээ зэрэг үзмэрүүдийг толилуулжээ. Үзэсгэлэн тавдугаар сарын 1-7-ныг дуустал үргэлжилнэ.