С.БАЯРЦОГТ: АН-ЫН 6 ФРАКЦИЙН 4 НЬ НАМАЙГ ДЭМЖИЖ БАЙГАА


АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч С.Баярцогт өнөөдөр  цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд тайлбар өглөө. 

Тэрбээр “Би найман удаагийн сонгуульд орж, тавд нь ялалт байгуулсан. Тэр үед хоёр удаад нь Ардчилсан нам олон суудал авч байсан. Тэгэхээр нам удирдвал ялагдуулна гэж байгаа нь зарим хүмүүсийн хүсэл, эсвэл зүгээр л фантааз юм. Ардчилсан намын гишүүд өөр өөрсдийн үзэл бодолтой. Манай намын 230 мянган гишүүнээс 10 хүрэхгүй хүн ийм зүйлийг эсэргүүцэж байгаа. Тийм учраас энэ асуудлыг Ардчилсан намын бодлогын дээд байгууллага болох Үндэсний бодлогын хороо шийднэ. Үндэсний бодлогын хороо 378 гишүүнтэй, тиймээс олонхийн саналаар шийдвэр гаргана.

Хурлаар томилогдвол цааш хэрхэн ажиллах талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө. Манай 378 гишүүнийг харахад дөрвөн том, хоёр жижиг буюу нийт зургаан фракц байна. Одоогийн байдлаар том дөрвөн фракц бүгд намайг дэмжиж байгаа.

Оюутолгойн асуудлаар намайг холбогдуулж байсан. Өнгөрсөн жилийн сонсгол дээр яг юу болсоныг сонссон байх. Бид хангалттай сайн гэрээ хийсэн. Дараагийн засгийн газрууд сайжруулсан, мөн муутгасан зүйлүүд бий. Тиймээс тухайн үеийн засгийн газрууд хариуцлагаа хүлээх ёстой. Уламжлалт ойлголтоор гэрээг хийсэн хүмүүсийн хувийн гэрээ мэт ойлгоод байна. Энэ бол С.Баярын, С.Баярцогтын гэрээ биш, харин Монгол Улсын Засгийн газар хөрөнгө оруулагч талтай хийсэн гэрээ. Иймээс үе үеийн засгийн газрууд үүнийг хариуцан ажиллах ёстой. Тийм ч утгаараа Г.Занданшатар сайдын Засгийн газар хэлэлцээр хийх санал тавьсан. Уг хэлэлцээр үргэлжилж байгаа. Би хөндлөнгөөс харж байгаа хүний хувьд ингэж дүгнэж байна. Аливаа хэлэлцээрийн дараа нөхцөл байдал ихэвчлэн сайжирдаг. Гэхдээ сайжирна гэдэг нь нэг талдаа биш. Хөрөнгө оруулагч тал болон Монгол Улсын Засгийн газрын аль алиных нь байр суурь сайжирдаг.

Бид нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Монгол Улс өөрөө зээл аваагүй, харин Оюутолгой компани зээл авсан. Анх зээлийн хүү 9.9 хувь дээр АНУ-ын хэрэглээний үнийн индекс нэмэгддэг байсан бол бид үүнийг жилийн дотор 6.5 хувь болгож бууруулсан. Учир нь энэ нь хэт өндөр хүү байсан. Нөхцөл байдал сайжирч байгаа тул бууруулах шаардлагатай гэж үзсэн.

Мөн цаашид зээлийн хүүг долоон жил тутамд дахин хэлэлцэж байх санал гаргасан. Эдийн засгийн нөхцөл байдал байнга өөрчлөгддөг, уул уурхайн зах зээл ч мөчлөгтэй. Тиймээс долоон жил тутамд хүүг дахин хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн. Өмнө нь нэг удаа энэ боломжийг бүрэн ашиглаж чадаагүй. Харин одоо заавал ашиглах ёстой. Иймд энэхүү хэлэлцээрийг илүү зохистой түвшинд хүргэх бүрэн боломжтой гэж бодож байна” гэв.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“МОНГОЛ НААДАМ: МОРИН ЭРДЭНЭ“ ТУСГАЙ ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ 2026/07/09
ҮНДЭСНИЙ ШАГАЙН АСАРТ 848 ХАРВААЧ ЦЭЦ МЭРГЭНЭЭ СОРИНО 2026/07/09
“ДЭЛХИЙН АДУУНЫ ӨДӨР"-ӨӨР МОРЬТ ХАРВААНЫ ТЭМЦЭЭН БОЛНО 2026/07/09
НАТО ХИЙМЭЛ ОЮУНЫ ТУСЛАМЖТАЙ ОРОСЫН ЦЭРГИЙН ХӨДӨЛГӨӨНИЙГ ХЯНАНА 2026/07/09
МОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ШИГШЭЭ БАГ ЗҮҮН АЗИЙН ШИЛДГҮҮДТЭЙ ЭХ ОРОНДОО ӨРСӨЛ… 2026/07/09
БАЯР НААДМЫН ӨДРҮҮДЭД НИЙТИЙН ТЭЭВРИЙН 959 АВТОБУС ИРГЭДЭД ҮЙЛЧИЛНЭ 2026/07/09
БНСУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ТӨРИЙН АЙЛЧЛАЛ ХИЙХЭЭР МОНГОЛ УЛСАД ХҮРЭЛЦЭН ИРЛЭЭ 2026/07/09
ЦАГДААГИЙН БИЕ БҮРЭЛДЭХҮҮН ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДЛЫН ЗЭРЭГТ ШИЛЖЛЭЭ 2026/07/09
“ХҮҮХДИЙН ЗУСЛАНГИЙН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ” ЗАСГИЙН Г… 2026/07/08
Г.ОТГОНТАМИР: ЖОЛООЧ НАР ӨӨРСДӨӨ БҮСЭЭ ЗҮҮЧИХЭЭД ҮР ХҮҮХДЭЭ ХОЙНОО СУЛ… 2026/07/08
СЭЛБЭ ГОЛЫН ДАГУУ БАЙРЛАХ ХИЙМЭЛ НУУРАНД СЭЛЭХГҮЙ БАЙХЫГ ОНЦГОЙЛОН АНХ… 2026/07/08
“АХМАД НАСТНЫ ТАЛААР 2026-2028 ОНД ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГ… 2026/07/08
НЭГ ХҮҮХЭД ӨДӨРТ ХОЁРООС ДЭЭШ МОРЬ УНАХЫГ ХУУЛИАР ХОРИГЛОДОГ 2026/07/08
“ХОТХОНЫ БАГА СУРГУУЛЬ”, “БАГИЙН БАГА СУРГУУЛЬ”-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭНЭ … 2026/07/08
ЦЭЦЭРЛЭГ, ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН ХҮҮХДҮҮДИЙГ ЭРТ ИЛРҮҮЛЭГ, УРЬ… 2026/07/08
“НАРНЫ ХҮЛЭГ“ ХӨШӨӨ ДУРСГАЛЫГ АРАВНАЙЛЖ, ДЭЛХИЙН АДУУНЫ ӨДРИЙН БЭЛГЭДЭ… 2026/07/07
2025-2026 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД ЭДҮТЭН ХӨТӨЛБӨРӨӨР 510 МЯНГАН ХҮҮХЭД СУРА… 2026/07/07
ХАМАС-ЫН ЗАСГИЙН ГАЗАР ГАЗА ДАХЬ БҮРЭН ЭРХЭЭ ДУУСГАВАР БОЛГОХОО ЗАРЛАВ 2026/07/07
“ХАМГААЛСАН БАЙГАЛЬ-БИДНИЙ ИРЭЭДҮЙ” НӨЛӨӨЛЛИЙН АРГА ХЭМЖЭЭГ ДЭМЖИХИЙГ … 2026/07/07
Н.УЧРАЛЫН ТЭРГҮҮЛЖ БУЙ ЗАСГИЙН ГАЗАР 100 ӨДӨРТ ХИЙСЭН 100 ЧӨЛӨӨЛӨЛТИЙН… 2026/07/07