ЖАСТИН БИБЕР “COACHELLA” НААДМЫН ТАЙЗНАА ГАРЧЭЭ

Admin
1 цагийн өмнө

Канадын нэрт дуучин Жастин Бибер дэлхийн томоохон хөгжмийн наадмуудын нэг болох “Coachella”-ийн 2 дахь өдрийн гол уран бүтээлчээр тайзнаа дахин гарч, дурсамж сэргээсэн дуунуудаа толилуулжээ. 

Өдгөө 32 настай дуучин “Baby”, “Never Say Never” зэрэг хуучны хит дуунуудаа “YouTube” дэх дүрс бичлэгийнхээ хамт дуулж сонирхуулсан байна. 

 Ж.Бибер 2022 онд “Рамзи Хантын хам шинж” (Ramsay Hunt syndrome) буюу нүүрний мэдрэлийн саажилт туссаны улмаас “Justice” аялан тоглолтоо цуцалж байсан юм. Тэрбээр 2025 онд гаргасан “Swag”, “Swag II” цомгийн дуунуудаараа тоглолтоо нээснийхээ дараа үзэгчдийг “дурсамжийн аялал”-д урьж, хуучны уран бүтээлүүдээ толилуулжээ.  

Тайз засалтын хувьд эгэл даруухан байсны зэрэгцээ Бибер юүдэнтэй цамц, богино өмдөөр гоёсон байв. Уг тоглолтод The Kid Laroi, Wizkid, Tems болон Dijon зэрэг уран бүтээлчид зочноор оролцсон байна.

 Түүний энэхүү тоглолт нь өмнөх өдрийн гол зочин Сабрина Карпентерын бүжиг дэглэлт, нүсэр тайз засалт бүхий “Холливуд” хэв маягийн үзүүлбэрээс эрс ялгарч, илүү дотно, дурсамж сэргээсэн уур амьсгалтай болжээ.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
АВТОТЭЭВРИЙН АЛБАН ТАТВАРЫГ ХУГАЦААНД НЬ ТӨЛӨӨГҮЙ БОЛ 10 ХУВИЙН ТОРГУУ… 1 цагийн өмнө
АНУ, ИРАНЫ БООМТУУДЫН ОЙРОЛЦООХ ХӨДӨЛГӨӨНИЙГ ХЯЗГААРЛАНА 1 цагийн өмнө
ЖАСТИН БИБЕР “COACHELLA” НААДМЫН ТАЙЗНАА ГАРЧЭЭ 1 цагийн өмнө
“365 ЭВДРЭЭГҮЙ ИРЭЭДҮЙГ БҮТЭЭЕ” УРИАТАЙ МЭДЭЭЛЭЛ, НӨЛӨӨЛЛИЙН АЖИЛ ӨНӨӨ… 2 цагийн өмнө
НИЙТИЙН АЛБАН ТУШААЛТАН 2.7 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХАХУУЛЬ АВСАН ХЭРГИЙГ ПРО… 2 цагийн өмнө
“ОЮУ ТОЛГОЙ”-Н НӨХӨН СЭРГЭЭЛТИЙН БАРЬЦАА ХӨРӨНГИЙН ЗӨРЧЛИЙГ БҮРЭН АРИЛ… 2 цагийн өмнө
“ОЮУТОЛГОЙ” ХХК 9.9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН НӨХӨН ТӨЛБӨР ТӨЛЖЭЭ 4 цагийн өмнө
ЭМНЭЛГИЙН ДААТГАЛЫН САНХҮҮЖИЛТИЙН АЛДАГДЛЫГ БУУРУУЛАХ ШИЙДЛИЙГ ХАМТДАА… 4 цагийн өмнө
Б.ЭНХ-АМГАЛАН, З.ЭНХБОЛД НАРЫН ШҮҮХ ХУРАЛ БОЛНО 4 цагийн өмнө
“МАЛЧИД ДУУЛЖ БАЙНА “ШОУ НЭВТРҮҮЛЭГ ОРОН НУТАГТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА 4 цагийн өмнө
ОРБАНЫ ЭРИН ҮЕ ДУУСГАВАР БОЛЛОО 5 цагийн өмнө
ДҮҮЖИН ТЭЭВЭР ГУРВАН ШУГАМТАЙ БАЙНА 5 цагийн өмнө
МОНГОЛЫН ЭМЭГТЭЙ БАГ АЗИ ТИВДЭЭ БАГИЙН ДҮНГЭЭР ЦОМ ӨРГӨЛӨӨ 5 цагийн өмнө
АМЬТНЫГ ВАКЦИНЖУУЛЖ, ҮРЖИЛ ХЯЗГААРЛАХ МЭС ЗАСАЛ САРД 300 ОРЧИМ ХИЙГДЭ… 5 цагийн өмнө
НӨӨЦИЙН МАХНЫ ҮНИЙГ 3000 ТӨГРӨГӨӨР НЭМНЭ 2026/04/10
ЖИЖИГ ДУНД ҮЙЛВЭРИЙГ ДЭМЖИХ ЗОРИЛГООР ӨМНӨГОВЬ АЙМАГТ 5.4 ТЭРБУМ ТӨГРӨ… 2026/04/10
“ЦАГААН АЛТ” ХӨТӨЛБӨР 103 АЖ АХУЙН НЭГЖИД 508 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛ ОЛ… 2026/04/10
МОНГОЛ УЛС НҮБ-ЫН СТАТИСТИКИЙН КОМИССЫН 2027-2030 ОНЫ ГИШҮҮНЭЭР СОНГОГ… 2026/04/10
“НОГООН АВТОБУСНЫ” ХЭРГИЙН 134.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХОХИРЛЫГ БАРАГДУУЛЖЭ… 2026/04/10
ДЭЛХИЙН БАНКНААС “МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙН ТОЙМ” ТАЙЛАНГ ТАНИЛЦУУЛЛАА 2026/04/10