АМЬТНЫГ ВАКЦИНЖУУЛЖ, ҮРЖИЛ ХЯЗГААРЛАХ МЭС ЗАСАЛ САРД 300 ОРЧИМ ХИЙГДЭЖ БАЙНА


"НИТХ-ын тогтоол, Нийслэлийн Засаг даргын захирамжийн хүрээнд эзэнгүй нохой, муурыг хамгаалах, тоо толгойг нь зохистой аргаар хязгаарлах зорилгоор 24 цагийн турш тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна. Нийслэлийн дүүргүүдийн ТҮК болон хороодоос сард дунджаар 100-300 нохой, муурыг хүлээн авч байна.

Түр асрамжлах байранд ирсэн нохой, муурыг малын эмч хүлээн авч иж бүрэн үзлэгт хамруулж, шаардлагатай эмчилгээг хийж байгаа. Түр асрамжлах байр сард 50 орчим сая төгрөгийн урсгал зардалтайгаар ажиллаж байна. Үүнд, эм тариа болон идэш хоол гэх мэт олон зүйлс хамаарч байгаа юм.

Нөгөөтэйгүүр, эрүүл амьтдад үржил хязгаарлах мэс засал болон халдварт өвчнөөс сэргийлэх вакцин давхар хийдэг. Үүнээс гадна өвчтэй болон ядарсан амьтдыг тусгаарлан сувилж, аюулгүй орчинд тэжээн хамгаалдаг. Түр саатуулах байранд ирсэн амьтдыг хүсэлт гаргасан иргэдэд үрчлүүлэх үйл ажиллагааг тогтмол зохион байгуулдаг" талаар Нийслэлийн мал эмнэлгийн Ерөнхий газрын мэргэжилтэн н.Цолмонгоос  мэдээллээ.

Эзэнгүй нохой, муурын тоо толгой ихэссэнээр мал амьтан өвчлөх, галзуурах, тухайн өвчлөл малын махаар дамжин хүнд халдварлах эрсдэл нэмэгддэг байна. Монгол Улсын хэмжээнд нэг жилд 6900 хүн, Улаанбаатар хотын хэмжээнд 3000 хүн галзуу нохойд уруулж, ноцуулж, хазуулж, шүлсдүүлсний улмаас галзуугийн вакцинд хамрагдсан байдаг. Эдгээрийн 36.5 хувь нь 0-16 насны хүүхэд багачууд юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
А.АДЬЯАСҮРЭН АЗИЙН НААДМЫН ХОШОЙ ХҮРЭЛ МЕДАЛЬТАН БОЛЛОО Өчигдөр
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД СУУРИЛСАН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ Өчигдөр
УРГАМЛЫН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЭКСПОРТЫН 85 ХУВЬ НЬ БНХАУ… Өчигдөр
НЕПАЛД ЦАСАН НУРАНГИНЫ УЛМААС 15 ХҮН АМИА АЛДЖЭЭ Өчигдөр
ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛЫГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ ЗОРИУЛАЛТ БҮХИЙ ӨНДРИЙН КАМЕРЫГ 13 БА… Өчигдөр
ЧУУЛГАНААР ТӨСВИЙН ТОДОТГОЛЫН ГУРАВ ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙНЭ Өчигдөр
ТОМУУГИЙН СОРЬЦЫГ ДРОНООР ТЭЭВЭРЛЭХ ТУРШИЛТЫН НИСЛЭГ АМЖИЛТТАЙ БОЛЛОО Өчигдөр
ОЮУТНУУД БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ТЭТГЭЛГИЙГ ЯАРАЛТАЙ ОЛГОХЫГ ШААРД… Өчигдөр
САГСАН БӨМБӨГИЙН "ҮНДЭСНИЙ ДЭЭД ЛИГ" ЭХЭЛЛЭЭ 2026/10/01
ЭНЭТХЭГИЙН КОМПАНИ МОНГОЛ УЛСААС КОКСЖИХ НҮҮРС АВЧ ЭХЭЛЖЭЭ 2026/10/01
МОНГОЛ УЛСЫН ХЭМЖЭЭНД 431,619 АХМАД НАСТАН БИЙ 2026/10/01
“ИХ ДАЛАЙН САЛХИ ТАЛ НУТАГТ: РАФАЭЛ БА БЕРНИНИ” ҮЗЭСГЭЛЭН НЭЭГДЛЭЭ 2026/10/01
ЕРӨНХИЙ САЙД ЯПОН УЛСАД АЖИЛЛАЖ, АМЬДАРЧ БУЙ ИРГЭДТЭЙГЭЭ УУЛЗЛАА 2026/10/01
К.ЁОЛК АЗИЙН НААДМЫН АВАРГА БОЛЛОО 2026/10/01
БААВГАЙГ УНТУУЛГА БУУГААР НОЙРСУУЛЖ, СУУРЬШЛЫН БҮСЭЭС ГАРГАЖЭЭ 2026/10/01
Х.БИЛГҮҮНСАЙХАН АЗИЙН НААДМААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 2026/09/30
ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ ЯМААНЫ ГОЦ ХАЛДВАРТ ГОДРОН ӨВЧИН ГАРЧ ХОРИО ЦЭЭРИЙН … 2026/09/30
ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИУДАД ЭРТ ИЛРҮҮЛЭГ ЭХЛЭХ ГЭЖ БАЙНА 2026/09/30
АНУ-Д БУДДЫН СОЁЛЫН ТӨВИЙГ БАЙГУУЛСАН Д.ЛУВСАНЖАМЦ СГЗ БОЛЛОО 2026/09/30
АЗИЙН НААДМЫН ЖҮДО БӨХИЙН ТӨРӨЛ ӨНӨӨДӨР ХӨНГӨН 4 ЖИНГЭЭР ЭХЭЛНЭ 2026/09/30