ХАВДРЫН ЭМЧИЛГЭЭНИЙ ДЭВШИЛТЭТ ТЕХНОЛОГИЙГ МОНГОЛ УЛСАД НЭВТРҮҮЛЭХ ХАМТЫН АЖИЛЛАГААГ ЭХЛҮҮЛЛЭЭ

Admin
2 цагийн өмнө

Монгол Улсын Эрүүл мэндийн яам, Бүгд Найрамдах Солонгос Улсын “АдипоЛабс” ХХК-тай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, Эрдэнэт хотын Хойд бүсийн Хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төвд “REMISSION 1°C” дулаан эмчилгээний төхөөрөмжийг хүлээлгэн өгөх ёслол боллоо.  Арга хэмжээнд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Э.Батшугар, БНСУ-ын “АдипоЛабс” ХХК-ийн Ерөнхий захирал Хан Сун Хо, Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, Эрүүл мэндийн яам, Хавдар судлалын үндэсний төв, Эрдэнэт хотын Хойд бүсийн Хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төв болон хамтын ажиллагааны байгууллагуудын төлөөлөл оролцов.

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар: “Хавдрын тусламж, үйлчилгээг иргэдэд ойртуулах, орчин үеийн эмчилгээний технологийг бүсийн хэмжээнд нэвтрүүлэх нь манай салбарын тэргүүлэх зорилтын нэг юм. Өнөөдрийн хамтын ажиллагаа нь зөвхөн нэг төхөөрөмжийн хандив бус, Монгол Улсад хавдрын эмчилгээний шинэ технологийг нутагшуулах, эмч, мэргэжилтнүүдийн чадавхыг бэхжүүлэх урт хугацааны түншлэлийн эхлэл болно” хэмээн онцоллоо.

БНСУ-ын “АдипоЛабс” ХХК-ийн Ерөнхий захирал Хан Сун Хо хэлэхдээ: “Өнөөдөр манай компанийн өндөр хэмт дулаан эмчилгээний Remission 1 төхөөрөмжийг Монгол Улсад хандивлаж, хорт хавдрын өвчтөнүүдийн эмчилгээнд ашиглах боломж бүрдэж байгаад туйлын баяртай байна. Энэхүү хандив нь хорт хавдрын улмаас шаналж буй олон монгол өвчтөний эмчилгээнд бага ч гэсэн хувь нэмэр оруулна гэдэгт чин сэтгэлээсээ итгэж байна” гэв.

 Эрдэнэт хотын Хойд бүсийн Хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төвийг үе шаттайгаар хөгжүүлж байгаа бөгөөд өнөөдөр хүлээлгэн өгсөн “REMISSION 1°C” дулаан эмчилгээний төхөөрөмж нь хорт хавдрын эмчилгээний шинэ технологийг бүсийн хэмжээнд нэвтрүүлэх чухал алхам болж байна.

Хойд бүсийн Хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төв нь Орхон, Булган, Хөвсгөл аймгийн 308 мянга гаруй хүн амд хавдрын тусламж, үйлчилгээ үзүүлдэг бөгөөд цаашид Дархан-Уул, Сэлэнгэ аймгийг хамруулснаар 525 мянга гаруй иргэнд үйлчилгээ үзүүлэх боломж бүрдэх юм.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
SINGLE’S INFERNO ШОУНЫ ОРОЛЦОГЧ LEE GWANHEE, YU SIEUN НАР ҮЕРХЭЖ БАЙГА… 1 цагийн өмнө
ХАН-УУЛ ДҮҮРЭГТ 960 ХҮҮХДИЙН ХҮЧИН ЧАДАЛТАЙ СУРГУУЛЬ БАРИГДАЖ ДУУСЛАА 1 цагийн өмнө
БОЛОВСРОЛЫН ТЭГШ БУС БАЙДЛЫГ АРИЛГАХАД ЗОРИУЛАН 1000 IPAD НИЙЛҮҮЛНЭ 1 цагийн өмнө
ОЛОН НИЙТИЙГ ТӨӨРӨГДҮҮЛЖ БУЙ, НИЙГМИЙН СҮЛЖЭЭН ДЭХ ХУУРАМЧ ХАЯГУУДЫГ Ц… 1 цагийн өмнө
“СМАРТ СЭЛБЭ СИТИ”-Г ЗОРИЛТОТ БҮЛЭГТ ХҮРГЭХ ХҮРЭЭНД МКВ-ИЙН ҮНИЙГ БУУЛ… 2 цагийн өмнө
ХҮРЭН БААВГАЙН БАМБАРУУШ, ХАЛИУН БУГЫГ АГНАН, ТЭЭВЭРЛЭСЭН ЭТГЭЭДИЙГ СА… 2 цагийн өмнө
ХАВДРЫН ЭМЧИЛГЭЭНИЙ ДЭВШИЛТЭТ ТЕХНОЛОГИЙГ МОНГОЛ УЛСАД НЭВТРҮҮЛЭХ ХАМТ… 2 цагийн өмнө
ЯПОНД 7.1 МАГНИТУДЫН ХҮЧТЭЙ ГАЗАР ХӨДӨЛЖ, 3 ХҮН АМИА АЛДЖЭЭ 2 цагийн өмнө
ХУВИЙН ХЭВШИЛТЭЙ ХАМТАРЧ 22Ш ШАТАХУУНЫ АГУУЛАХ САВ БАРИХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ 2 цагийн өмнө
ХАВДРЫН ЭМЧИЛГЭЭНИЙ ДЭВШИЛТЭТ ТЕХНОЛОГИЙГ НЭВТРҮҮЛЭХ ХАМТЫН АЖИЛЛАГААГ… 21 цагийн өмнө
“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ НАЙМДУГААР САРЫН 21-23-НД БОЛНО 22 цагийн өмнө
ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДТАЙ ХОЛБООТОЙ САНАЛ ГОМДОЛ АВЧ ЭХЭЛЛЭЭ Өчигдөр
ТҮРЭЭСЛЭЭД ӨМЧЛӨХ ОРОН СУУЦНЫ БҮРТГЭЛ ЭНЭ САРД ЭХЭЛНЭ Өчигдөр
АВТО ЗАМ АШИГЛАСНЫ ТӨЛБӨРИЙН ШИНЭЧИЛСЭН ТАРИФ НАЙМДУГААР САРЫН 1-НЭЭС … Өчигдөр
“ЦЭНГЭГ ТУУЛ-ЦЭВЭР ОРЧИН” АЯНЫ ХҮРЭЭНД 6.3 ТОНН ХОГ ЦЭВЭРЛЭЖЭЭ Өчигдөр
“ИРГЭН ТӨВТ ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ”-Т ЯВУУЛЫН ОФФИС АЖИЛЛАЖ ЭХЭЛЛЭЭ Өчигдөр
ДОНАЛД ТРАМП, ВОЛОДИМИР ЗЕЛЕНСЬКИЙ НАР УУЛЗАНА Өчигдөр
МОНГОЛЫН ЦИРКЧИД ОЛОН УЛСЫН ФЕСТИВАЛИАС АЛТАН ЦОМ ГАРДЛАА Өчигдөр
ЦЭЦЭРЛЭГИЙН БҮРТГЭЛ 2026.08.10-23 НИЙ ӨДРҮҮДЭД E-MONGOLIA СИСТЕМЭЭР ЯВ… Өчигдөр
МОНГОЛЫГ ЗОРИХ ЖУУЛЧДЫН ТОО 19 ХУВИАР ӨСӨВ: ГОВЬ, ХӨВСГӨЛ, АЛТАЙН БҮСИ… Өчигдөр