ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯР ТАМИРЧДАД ДОПИНГИЙН БОДИС ХУДАЛДСАНЫГ ШҮҮХ ТОГТООЛОО

Admin
1 цагийн өмнө

Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллагаас тамирчдад спортод Дэлхийн допингийн эсрэг байгууллагын 2025 оны хориглосон жагсаалтад орсон хориглосон бодис худалдсан байж болзошгүй үйлдлийг анх илрүүлж, холбогдох нотлох баримт болон гэрчийн мэдүүлгийг цуглуулан хууль сахиулах байгууллагад шилжүүлсэн. Уг асуудлыг хууль сахиулах болон шүүхийн байгууллага шалган шийдвэрлэж, дасгалжуулагч Ц.Хосбаяр нь тамирчинд спортод хориглосон бодис худалдсан болохыг шүүхийн шийдвэрээр тогтоосон байна.Допингийн эсрэг үндэсний дүрэмд дараах үйлдлийг допингийн эсрэг дүрмийн зөрчилд тооцохоор зохицуулсан. Үүнд:

- 2.4.6 тамирчин эсхүл тамирчныг дэмжигч этгээд хориглосон бодис эсхүл хориглосон аргыг эзэмших;

- 2.4.7 тамирчин эсхүл тамирчныг дэмжигч этгээд хориглосон бодис эсхүл хориглосон аргыг худалдах эсхүл худалдахыг завдах;

- 2.4.9 тамирчин болон бусад этгээд туслах, дэмжих, зоригжуулах, хуйвалдах, уруу татах, нууцлах болон бусад хэлбэрээр допингийн эсрэг үндэсний дүрмийг зөрчих, зөрчихийг оролдох үйлдэлд хамтран оролцох, эсхүл хамтран оролцохыг завдах.

2026 оны 5 дугаар сарын 6 өдрийн 2026/ШЦТ/920 тоот Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн тогтоолд нь тухайн этгээдийн эрүүгийн хариуцлагын асуудлыг шийдвэрлэсэн бөгөөд допингийн эсрэг дүрмийн зөрчил гаргасан эсэх, түүнд оногдуулах спортын үр дагаврыг Засгийн газрын баталсан Допингийн эсрэг үндэсний дүрмийн дагуу тусдаа үр дүнгийн удирдлагын ажиллагаагаар шийдвэрлэнэ.Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага шүүхийн шийдвэр, өмнө нь цуглуулсан нотлох баримт болон гэрчийн мэдүүлгийг үндэслэн дасгалжуулагч Хосбаярт допингийн эсрэг дүрмийн болзошгүй зөрчлийн талаар анхны мэдэгдэл хүргүүлж, 2026 оны 9 дүгээр сарын 2-ны өдрөөс эхлэн хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл түүний спортын үйл ажиллагаанд оролцох эрхийг урьдчилсан байдлаар түдгэлзүүлсэн. Урьдчилан түдгэлзүүлсэн хугацаанд тухайн этгээд Допингийн эсрэг үндэсний дүрмийн үйлчлэлд хамаарах тэмцээн, уралдаан болон спортын бусад үйл ажиллагаанд аливаа хэлбэрээр оролцох, тамирчин дасгалжуулах, зөвлөгөө өгөх, баг, клуб, спортын холбоо болон бусад спортын байгууллагад албан тушаал, чиг үүрэг хэрэгжүүлэх эрхгүй.Дасгалжуулагч Ц.Хосбаяр нь Допингийн эсрэг үндэсний дүрмийн дагуу мэдэгдэлд дурдсан нөхцөл байдлын талаар тайлбар болон нотлох баримт гаргах, хэрэгт хамаарах материалтай танилцах, өмгөөлөгч эсхүл төлөөлөгч авах, урьдчилан түдгэлзүүлсэн шийдвэрийг хянуулах, анхан шатны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хийлгэх эрхтэй.Энэхүү мэдээллийг Допингийн эсрэг үндэсний дүрмийн 14.9-д заасан олон нийтэд мэдээлэх зохицуулалтын хүрээнд хүргэж байна. Хэргийг Допингийн эсрэг үндэсний дүрэм болон холбогдох олон улсын стандартын дагуу үргэлжлүүлэн хянан шийдвэрлэж, эцсийн шийдвэр гарсны дараа олон нийтэд мэдээлнэ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ЯСНЫ ЭДИЙГ СЭРГЭЭГЧ НАНО МАТЕРИАЛЫГ ГАРГАН АВЧЭЭ 55 минутын өмнө
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯР ТАМИРЧДАД ДОПИНГИЙН БОДИС ХУДАЛДСАНЫГ ШҮҮХ ТОГ… 1 цагийн өмнө
НЭГ САЯ АМ.ДОЛЛАРЫН ШАГНАЛЫН САНТАЙ "FISSURE PLAYGROUND-3" ТЭМЦЭЭНД МА… 1 цагийн өмнө
УКРАИНЫ ДРОН ОРОСЫН БАТЛАН ХАМГААЛАХ ҮЙЛДВЭРТ ЦОХИЛТ ӨГЧЭЭ 1 цагийн өмнө
БНХАУ-ТАЙ ХОЛБОГДДОГ 11 БООМТЫГ ТҮР ХААНА 3 цагийн өмнө
ИРЭХ ГУРВАН САРЫН ЦАГ АГААРЫН ЕРӨНХИЙ ТӨЛӨВ 4 цагийн өмнө
БУРИАД УЛСТАЙ ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААГ ЭДИЙН ЗАСГИЙН АГУУЛГААР БАЯЖ… 4 цагийн өмнө
Г.ГҮНБИЛЭГ МОРЬТ ХАРВААНЫ АВАРГА БОЛЛОО 6 цагийн өмнө
МОНГОЛД АНХ УДАА ШӨНИЙН МАРАФОН ЗОХИОН БАЙГУУЛНА 6 цагийн өмнө
“ЧИНГИС ХААН” НИСЭХ БУУДЛЫГ 65 ТЭРБУМ ИЕНИЙ ЗЭЭЛЭЭР ӨРГӨТГӨНӨ 6 цагийн өмнө
МОНГОЛ, ФРАНЦ, ТАЙВАНИЙН ЭМЧ НАР ХАМТРАН 30 ХҮҮХДЭД МЭС ЗАСАЛ ХИЙЛЭЭ 6 цагийн өмнө
ТАСГАНЫ ОВООНД ЦАХИЛГААН МАШИН ЦЭНЭГЛЭХ ӨРТӨӨ БАЙГУУЛЛАА 6 цагийн өмнө
Д.ТРАМПЫН ХӨРӨГТЭЙ НЭГ АМ.ДОЛЛАРЫН ЗООС ХЭДХЭН ЦАГИЙН ДОТОР ЗАРАГДАЖ Д… Өчигдөр
ТОМУУГИЙН ВАКЦИНЫГ 600 ГАРУЙ НЭГЖИД ЗОХИОН БАЙГУУЛНА Өчигдөр
Б.СЭМЖИДМАА: ЕБС-ИЙН ЗАХИРЛУУДАД АЖЛЫН НӨХЦӨЛИЙГ ДЭМЖИХ НӨҮТБҮҮК ОЛГОЛ… Өчигдөр
УКРАИНЫ 8,670 ДРОН МОСКВА БОЛОН МОСКВА МУЖИЙГ ЧИГЛЭН НИСЖЭЭ Өчигдөр
“ДЦС-V” ТӨСЛИЙН БАРИЛГА УГСРАЛТЫН АЖИЛ 16% БАЙНА Өчигдөр
ӨСВӨРИЙН БАДМИНТОНЧИД ГУРВАН МЕДАЛЬТАЙ ИРЛЭЭ Өчигдөр
АИ-92 АВТОБЕНЗИНИЙ ОКТАНЫ ТОО СТАНДАРТАД НИЙЦЭЖ БАЙГААГ БАТАЛГААЖУУЛЖЭ… Өчигдөр
ЭНЭ САРД ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖ ОЛГОХ ХУВААРЬ Өчигдөр