Ц.Батболдыг “Өргөө” амаржих газрын захирлаар түр томиллоо


"Өргөө" амаржих газарт үүссэн асуудалтай холбоотойгоор Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг тайлбар өглөө. 

Тэрбээр “Бид шалгалт хийсэн. Шалгалтаар цөөнгүй зөрчил илэрсэн. Ялангуяа Эрүүл мэндийн сайдын тушаалаар баталсан бүтэц, орон тоо, дүрмийг “Өргөө" амаржих газрын захирал Ж.Энхцэцэг өөрөө дур мэдэн өөрчилсөн байсан. Мөн сонгон шалгаруулалт холбоотой заалтуудыг ч өөрчилсөн байх жишээний. Яг өөрийн харьяаны дор ажиллах функцүүдээ өөр дэд захирлуудруугаа шилжүүлсэн, санхүүгийн үйл ажиллагаа зэрэг олон асуудлыг гаргасан байсан. Энэ бүхнийг манай Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газраас илрүүлээд наймдугаар сарын 22-ны өдөр зөвлөмж албан бичгээр хүргүүлсэн. Нэг сарын хугацаанд зөрчлүүдээ залруулах зөвлөмж өгсөн гэсэн үг. Үүнээс сарын дараа холбогдох албаныхан зөвлөмжийн хэрэгжилттэй танилцахад зөрчлүүд хэвээрээ байсан. Түүнчлэн, өргөдөл гаргасан хүмүүсийн ихэнх гомдол харилцаа, ёсзүйтэй холбоотой. Тиймээс бид яамны харьяа Ёсзүйн хороондоо хүсэлт тавьж шалгуулсан. Эндээс өгсөн дүгнэлтээр Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчдын ёсзүйн дүрмийн хэд хэдэн заалт, эмнэлгийн мэргэжилтний ёсзүйн дүрмийн мөн нэлээд хэдэн заалтаар зөрчил гаргасан нь тогтоогдсон.

Өнгөрсөн долоо хоногт ЭМ-ийн сайд Ж.Энхцэцэг даргыг дуудаж тайлбар авсан. Харамсалтай нь өөрөө эдгээр зөрчлөө хүлээн зөвшөөрөөгүй ” хэмээв.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
САГСАН БӨМБӨГИЙН "ҮНДЭСНИЙ ДЭЭД ЛИГ" ЭХЭЛЛЭЭ 9 цагийн өмнө
ЭНЭТХЭГИЙН КОМПАНИ МОНГОЛ УЛСААС КОКСЖИХ НҮҮРС АВЧ ЭХЭЛЖЭЭ 9 цагийн өмнө
МОНГОЛ УЛСЫН ХЭМЖЭЭНД 431,619 АХМАД НАСТАН БИЙ 9 цагийн өмнө
“ИХ ДАЛАЙН САЛХИ ТАЛ НУТАГТ: РАФАЭЛ БА БЕРНИНИ” ҮЗЭСГЭЛЭН НЭЭГДЛЭЭ 10 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД ЯПОН УЛСАД АЖИЛЛАЖ, АМЬДАРЧ БУЙ ИРГЭДТЭЙГЭЭ УУЛЗЛАА 10 цагийн өмнө
К.ЁОЛК АЗИЙН НААДМЫН АВАРГА БОЛЛОО 10 цагийн өмнө
БААВГАЙГ УНТУУЛГА БУУГААР НОЙРСУУЛЖ, СУУРЬШЛЫН БҮСЭЭС ГАРГАЖЭЭ 11 цагийн өмнө
Х.БИЛГҮҮНСАЙХАН АЗИЙН НААДМААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ Өчигдөр
ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ ЯМААНЫ ГОЦ ХАЛДВАРТ ГОДРОН ӨВЧИН ГАРЧ ХОРИО ЦЭЭРИЙН … Өчигдөр
ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИУДАД ЭРТ ИЛРҮҮЛЭГ ЭХЛЭХ ГЭЖ БАЙНА Өчигдөр
АНУ-Д БУДДЫН СОЁЛЫН ТӨВИЙГ БАЙГУУЛСАН Д.ЛУВСАНЖАМЦ СГЗ БОЛЛОО Өчигдөр
АЗИЙН НААДМЫН ЖҮДО БӨХИЙН ТӨРӨЛ ӨНӨӨДӨР ХӨНГӨН 4 ЖИНГЭЭР ЭХЭЛНЭ Өчигдөр
ДҮҮЖИН ТЭЭВРИЙН ТОХИРГООГ ХИЙЖ, ТУРШИЖ ЭХЭЛЖЭЭ Өчигдөр
НИТХ-ЫН ДАРГА Д.ИХБАЯР ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗЛА… Өчигдөр
ПАРЛАМЕНТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ХОЛБООТОЙ ХУУЛЬД ХАРШЛАХГҮЙ БҮХ МЭДЭЭЛЛИЙ… Өчигдөр
ТУРКМЕНИСТАН УЛСТАЙ ЭРЧИМ ХҮЧ, ХАА, АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛ… Өчигдөр
ТОМУУГИЙН ЭСРЭГ ДАРХЛААЖУУЛАЛТ НИЙСЛЭЛИЙН ХЭМЖЭЭНД 67.22 ХУВЬТАЙ ҮРГЭЛ… Өчигдөр
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.ТАКАИЧИТАЙ АЛБАН ЁСНЫ Х… Өчигдөр
ЗӨВШӨӨРӨГДӨХ ХЭМЖЭЭНЭЭС ХЭТЭРСЭН АЧАА ТЭЭВЭРЛЭЛТИЙГ 30 ХОНОГ ЗОГСООНО 2026/09/29
ОУ-ЫН ХҮҮХДИЙН СПОРТЫН НААДМААС ӨСВӨРИЙН ТАМИРЧИД 45 МЕДАЛЬ ХҮРТЖЭЭ 2026/09/29