Эрт илрүүлэгт 80 мянган иргэн хамрагдсанаас 60 хувь нь хоол боловсруулах тогтолцооны өвчтэй гэж оношлогджээ


 Улс орон даяар зохион байгуулагдаж буй эрт илрүүлэг, үзлэг оношилгооны явцын талаар ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Тэрбээр "Улс орон даяар зохион байгуулж буй эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо, шинжилгээнд 801,765 иргэн хамрагдаад байна. Хамрагдсан иргэдийн 45.8 хувь нь эрэгтэйчүүд, 54.2 хувь нь эмэгтэйчүүд байна. Байршлаар нь харуулбал 48.9 хувь нь Улаанбаатар хотод, 51.1 хувь нь орон нутагт байна. Үзлэгт хамрагдсан нийт иргэдийн 68.7 хувь нь 0-17 насны  хүүхэд, 31.3 хувь нь 18-аас дээш насныхан байна. Өмнө нь эрт илрүүлэгт Улаанбаатарын иргэд харьцангуй өндөр хамрагдаж байсан бол одоо орон нутгийн иргэд илүү идэвхтэй хамрагдаж эхэлснийг дээрх тооноос харж болно.

Улаанбаатар хотод хийгдсэн үзлэгийг дүүргүүдээр харуулбал Баянзүрх дүүрэг 100,302 буюу 12.8 хувь, Баянгол дүүрэг 94,939 буюу нийт үзлэгийн 12.1 хувь, Сонгинохайрхан дүүрэг 44,971 буюу 5.8 хувь, Хан-Уул дүүрэг 44,880 буюу 5.7 хувь, Сүхбаатар дүүрэг 43,176 буюу 5.5 хувь, Чингэлтэй дүүрэг 32,756 буюу 4.2 хувь, Налайх дүүрэг 13,096 буюу 1.7 хувь, Багануур дүүрэг 7,189 буюу 0.9 хувь, Багахангай дүүрэг 759 буюу нийт үзлэгийн хувийг 0.1 хувийг эзэлж байна.   
 
Эрт илрүүлэг үзлэгийн мэдээллийг аймгуудаар харьцуулж үзэхэд Өвөрхангай аймаг нийт үзлэгийн 33,283 буюу 4.3 хувь, Орхон аймаг 28,709 буюу 3.7 хувь, Хөвсгөл аймаг 27,729 буюу 3.5 хувь, Сэлэнгэ аймаг 25,357 буюу 3.2 хувь, Төв аймаг 23,211 буюу 3.0 хувь байгаа нь бусад аймгуудтай харьцуулахад харьцангуй өндөр хамрагдалттай байна.

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамрагдалт Улсын хэмжээнд хүн амын 25 орчим хувь нь хамрагдаад байна. Насны ангиллаар харуулбал 0-5 насны хүүхдийн 32.7 хувь, 6-17 насны хүүхдийн 51.0 хувь, 18-30 насны залуучуудын  9.9 хувь, 31-45 насны хүн амын 9.8 хувь, 46-60 насны 13.8 хувь, 61-ээс дээш насны хүн амын 17.6 хувь хамрагдсан байна.

Хамрагдсан иргэдээс өвчлөлийн 459,688 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн. Бүртгэгдсэн өвчлөлийн сэжигтэй тохиолдлын 57.3 хувь нь эмэгтэй,  42.7 хувь нь эрэгтэйчүүд байна. Өвчлөлийн 60.7 хувь нь хоол боловсруулах тогтолцооны өвчин, 8.7 хувь нь дотоод шүүрэл тэжээлийн ба бодисын солилцооны өвчнүүд, 7.1 хувь нь зүрх судасны тогтолцооны өвчин, 6.5 хувь нь шээс бэлгийн тогтолцооны өвчин, 6.1 хувь нь амьсгалын тогтолцооны өвчлөлүүд бүртгэгдсэн нь тэргүүлэх шалтгаан болж нийт өвчлөлийн сэжигтэй тохиолдлын  89.1 хувийг эзэлж байна.

0-17 насны хүүхдүүдийн дунд өвчлөлийн 214,096 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн байна. Бүртгэгдсэн тохиолдлоос шүд цоорох 154,271 буюу 72.1 хувь, шүдний гажиг 6,223 буюу 2.9 хувь,  нүдний хараа алдах 2,757 буюу 1.3 хувийг эзэлж тэргүүлэх өвчлөл болж байна. Бүртгэгдсэн шүд цоорох өвчний 127 354 тохиолдол буюу 82.6 хувийг 6-17 насны хүүхэд  эзэлж байна." хэмээлээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
А.АДЬЯАСҮРЭН АЗИЙН НААДМЫН ХОШОЙ ХҮРЭЛ МЕДАЛЬТАН БОЛЛОО 4 цагийн өмнө
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД СУУРИЛСАН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ 4 цагийн өмнө
УРГАМЛЫН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЭКСПОРТЫН 85 ХУВЬ НЬ БНХАУ… 10 цагийн өмнө
НЕПАЛД ЦАСАН НУРАНГИНЫ УЛМААС 15 ХҮН АМИА АЛДЖЭЭ 10 цагийн өмнө
ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛЫГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ ЗОРИУЛАЛТ БҮХИЙ ӨНДРИЙН КАМЕРЫГ 13 БА… 10 цагийн өмнө
ЧУУЛГАНААР ТӨСВИЙН ТОДОТГОЛЫН ГУРАВ ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙНЭ 12 цагийн өмнө
ТОМУУГИЙН СОРЬЦЫГ ДРОНООР ТЭЭВЭРЛЭХ ТУРШИЛТЫН НИСЛЭГ АМЖИЛТТАЙ БОЛЛОО 12 цагийн өмнө
ОЮУТНУУД БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ТЭТГЭЛГИЙГ ЯАРАЛТАЙ ОЛГОХЫГ ШААРД… 12 цагийн өмнө
САГСАН БӨМБӨГИЙН "ҮНДЭСНИЙ ДЭЭД ЛИГ" ЭХЭЛЛЭЭ Өчигдөр
ЭНЭТХЭГИЙН КОМПАНИ МОНГОЛ УЛСААС КОКСЖИХ НҮҮРС АВЧ ЭХЭЛЖЭЭ Өчигдөр
МОНГОЛ УЛСЫН ХЭМЖЭЭНД 431,619 АХМАД НАСТАН БИЙ Өчигдөр
“ИХ ДАЛАЙН САЛХИ ТАЛ НУТАГТ: РАФАЭЛ БА БЕРНИНИ” ҮЗЭСГЭЛЭН НЭЭГДЛЭЭ Өчигдөр
ЕРӨНХИЙ САЙД ЯПОН УЛСАД АЖИЛЛАЖ, АМЬДАРЧ БУЙ ИРГЭДТЭЙГЭЭ УУЛЗЛАА Өчигдөр
К.ЁОЛК АЗИЙН НААДМЫН АВАРГА БОЛЛОО Өчигдөр
БААВГАЙГ УНТУУЛГА БУУГААР НОЙРСУУЛЖ, СУУРЬШЛЫН БҮСЭЭС ГАРГАЖЭЭ Өчигдөр
Х.БИЛГҮҮНСАЙХАН АЗИЙН НААДМААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 2026/09/30
ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ ЯМААНЫ ГОЦ ХАЛДВАРТ ГОДРОН ӨВЧИН ГАРЧ ХОРИО ЦЭЭРИЙН … 2026/09/30
ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИУДАД ЭРТ ИЛРҮҮЛЭГ ЭХЛЭХ ГЭЖ БАЙНА 2026/09/30
АНУ-Д БУДДЫН СОЁЛЫН ТӨВИЙГ БАЙГУУЛСАН Д.ЛУВСАНЖАМЦ СГЗ БОЛЛОО 2026/09/30
АЗИЙН НААДМЫН ЖҮДО БӨХИЙН ТӨРӨЛ ӨНӨӨДӨР ХӨНГӨН 4 ЖИНГЭЭР ЭХЭЛНЭ 2026/09/30