СУДАЛГАА: Цар тахлын улмаас монголчуудын 60 хувь нь сэтгэл түгшилт, 70 хувь нь ядаргаанд өртсөн


СЭМҮТ болон Монголын Сэтгэцийн Эрүүл Мэндийн Нийгэмлэг ТББ-аас улсын хэмжээнд хийсэн сэтгэцийн  эрүүл мэндийн байдлыг тодорхойлох судалгааны дүнг танилцууллаа. Сэтгэл судлаач, Багш Ганцэцэг, COVID-19 цар тахал тархаж, хөл хорио тогтоосон шийдвэр урт хугацаанд үргэлжилснээр дэлхий нийтэд ганцаардах, сэтгэл түгшил, өвчин тусаад үхэх вий гэсэн айдас, өрхийн орлого буурсан зэрэг шалтгаанаар сэтгэцийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлсэн. Хүн төрөлхтөнд тулгарч буй сэтгэцийн эрүүл мэндийн энэ мэт асуудлыг 2019 оноос эхлэн дэлхий нийтээр судалж байна. Сэтгэцийн эмгэг дэлхийн нийт хүн амын 8 хувьд тулгарч байсан бол ковидын дараа 19 хувь болж өссөн. Тиймээс ЭМЯ, ДЭМБ аас 2021 онд СЭМҮТ, АШУҮИС, Монголын Сэтгэцийн Эрүүл Мэндийн Нийгэмлэг ТББ-д монгол хүний сэтгэцийн эрүүл мэндэд үнэлэлт дүгнэлт хийх судалгаа хийх үүрэг өгсөн. Энэ дагуу бид ажиллаж 21 аймаг, 333 сум, есөн дүүргийн 9000 гаруй хүнийг судалгаанд хамруулснаас 7919 хүнийг датанд үндэслэн дүгнэлтээ гаргалаа. Судалгааг асуумж хэлбэрээр явуулсан ба тэр үед хөл хориг тавигдаж, вакцинжуулалт явагдаж байсан. Тухайн аймаг, дүүрэгт ажилладаг сэтгэцийн эрүүл мэндийн эмч, мэргэжилтнүүддээ сургалт хийж, судалгааг хэрхэн явуулах зөвлөмж заавар өгсөн. Судалгаанд хамрагдсан иргэдийн:

  • 60 хувь нь сэтгэл түгшилттэй
  • 70 хувь нь сульдлын хам шинжтэй
  • 39 хувь нь сэтгэл гутралтай байна гэсэн дүн гарсан.

Судалгаанд жирийн иргэд болон онцгой, цагдаа эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг хамруулсан. Цар тахлын үед үүрэг гүйцэтгэж байгаа албаныханд сэтгэл түгшилт, сульдал жирийн иргэдээс 5-6 хувиар  илүү байсан. Судалгаанд хамрагдсан иргэдийн 42 хувь нь ковидоор өвдсөн. Ковидоор өвдсөн иргэд өвдөөгүй хүнээс:

  • Сульдал буюу ядаргаанд өртсөн байдал 1.9 дахин их  
  • Сэтгэл түгшилт 1.4  дахин их байсан гэж танилцуулав

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
САГСАН БӨМБӨГИЙН "ҮНДЭСНИЙ ДЭЭД ЛИГ" ЭХЭЛЛЭЭ 8 цагийн өмнө
ЭНЭТХЭГИЙН КОМПАНИ МОНГОЛ УЛСААС КОКСЖИХ НҮҮРС АВЧ ЭХЭЛЖЭЭ 8 цагийн өмнө
МОНГОЛ УЛСЫН ХЭМЖЭЭНД 431,619 АХМАД НАСТАН БИЙ 9 цагийн өмнө
“ИХ ДАЛАЙН САЛХИ ТАЛ НУТАГТ: РАФАЭЛ БА БЕРНИНИ” ҮЗЭСГЭЛЭН НЭЭГДЛЭЭ 9 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД ЯПОН УЛСАД АЖИЛЛАЖ, АМЬДАРЧ БУЙ ИРГЭДТЭЙГЭЭ УУЛЗЛАА 9 цагийн өмнө
К.ЁОЛК АЗИЙН НААДМЫН АВАРГА БОЛЛОО 10 цагийн өмнө
БААВГАЙГ УНТУУЛГА БУУГААР НОЙРСУУЛЖ, СУУРЬШЛЫН БҮСЭЭС ГАРГАЖЭЭ 10 цагийн өмнө
Х.БИЛГҮҮНСАЙХАН АЗИЙН НААДМААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ Өчигдөр
ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ ЯМААНЫ ГОЦ ХАЛДВАРТ ГОДРОН ӨВЧИН ГАРЧ ХОРИО ЦЭЭРИЙН … Өчигдөр
ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИУДАД ЭРТ ИЛРҮҮЛЭГ ЭХЛЭХ ГЭЖ БАЙНА Өчигдөр
АНУ-Д БУДДЫН СОЁЛЫН ТӨВИЙГ БАЙГУУЛСАН Д.ЛУВСАНЖАМЦ СГЗ БОЛЛОО Өчигдөр
АЗИЙН НААДМЫН ЖҮДО БӨХИЙН ТӨРӨЛ ӨНӨӨДӨР ХӨНГӨН 4 ЖИНГЭЭР ЭХЭЛНЭ Өчигдөр
ДҮҮЖИН ТЭЭВРИЙН ТОХИРГООГ ХИЙЖ, ТУРШИЖ ЭХЭЛЖЭЭ Өчигдөр
НИТХ-ЫН ДАРГА Д.ИХБАЯР ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗЛА… Өчигдөр
ПАРЛАМЕНТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ХОЛБООТОЙ ХУУЛЬД ХАРШЛАХГҮЙ БҮХ МЭДЭЭЛЛИЙ… Өчигдөр
ТУРКМЕНИСТАН УЛСТАЙ ЭРЧИМ ХҮЧ, ХАА, АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛ… Өчигдөр
ТОМУУГИЙН ЭСРЭГ ДАРХЛААЖУУЛАЛТ НИЙСЛЭЛИЙН ХЭМЖЭЭНД 67.22 ХУВЬТАЙ ҮРГЭЛ… Өчигдөр
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.ТАКАИЧИТАЙ АЛБАН ЁСНЫ Х… Өчигдөр
ЗӨВШӨӨРӨГДӨХ ХЭМЖЭЭНЭЭС ХЭТЭРСЭН АЧАА ТЭЭВЭРЛЭЛТИЙГ 30 ХОНОГ ЗОГСООНО 2026/09/29
ОУ-ЫН ХҮҮХДИЙН СПОРТЫН НААДМААС ӨСВӨРИЙН ТАМИРЧИД 45 МЕДАЛЬ ХҮРТЖЭЭ 2026/09/29