Авто спорт сонирхогчдын хамгийн том наадам “Power expo festival 2024” эхэллээ


Монголын авто спорт, мото сонирхогчдын хамгийн том наадам “Power Expo Festival 2024” 12 дахь жилдээ, Сонгинохайрхан дүүрэгт байрлалтай Олон Улсын Худалдаа Логистикийн төвд эхэллээ.

Наадмын хүрээнд дрифт, мото сонирхогчдийн болон мэргэжлийн олон улсын тамирчдын тэмцээн, шоу, сэтгэл догдлуулсан экстрим үзүүлбэрүүд, ховор содон автомашинуудын үзэсгэлэн, цахилгаан хөдөлгүүр, хотын болон замын хөдөлгөөний соёлын тухай салбарын хэлэлцүүлэг, форум зэргийг зохион байгуулагдана. Үүнээс гадна олон олон энтертайнмэнт хөтөлбөрүүд, худалдаа, үйлчилгээг нэгтгэсэн бүх насныхан оролцдог “Power Expo Festival”-д улсын мэргэжлийн тамирчдаас гадна БНХАУ болон Япон Улсын мэргэжлийн автоспортын тамирчид инженер, техник, механикийн багтайгаа, бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож байна.

Өнөөдөр буюу 5 дугаар сарын 11-ний 14:00 цагаас албан ёсны нээлтээ хийж, амралтын хоёр өдөр Монгол, Япон, БНХАУ-ын дрифтийн тамирчдын тэмцээн болон олон төрөлт сонирхолтой үйл ажиллагаатайгаар үргэлжлэх, авто спорт сонирхогч хэн бүхний хүсэн хүлээн байж оролцдог “Power Expo Festival” нь энэ зуны хамгийн анхны залуучуудад зориулсан задгай талбайн хамгийн наадамд оролцож, бүтэн жилийн эрч хүчээ сэлбэхийг наадмыг зохион байгуулагчид онцлон тэмдэглэж байна.

Авто спортын олон талт үзүүлбэрүүд, гал гаргасан өрсөлдөөнүүдээс гадна энтертайнмент ертөнцийн шинэлэг шийдэл бүхий “VIP Member club lounge”, “EV Forum”, “Street Сulture Forum”, “Street dance zone”, “Friday - EDM party”, “Saturday - Halftime show, Fireworks show”, “Sunday - Laser camp; Light, Fireworks” хаалтын шоу, тоглолт гэ мэт сонирхолтой хөтөлбөрүүд хүрэлцэн ирж үзэж сонирхоорой хэмээн урьж байна.

Наадмын гэрэл зургуудаас хүргэж байна.


Авто спорт сонирхогчдын хамгийн том наадам “Power expo festival 2024” эхэллээ
Авто спорт сонирхогчдын хамгийн том наадам “Power expo festival 2024” эхэллээ
Авто спорт сонирхогчдын хамгийн том наадам “Power expo festival 2024” эхэллээ
Авто спорт сонирхогчдын хамгийн том наадам “Power expo festival 2024” эхэллээ
Авто спорт сонирхогчдын хамгийн том наадам “Power expo festival 2024” эхэллээ
Авто спорт сонирхогчдын хамгийн том наадам “Power expo festival 2024” эхэллээ
Авто спорт сонирхогчдын хамгийн том наадам “Power expo festival 2024” эхэллээ
Авто спорт сонирхогчдын хамгийн том наадам “Power expo festival 2024” эхэллээ
Авто спорт сонирхогчдын хамгийн том наадам “Power expo festival 2024” эхэллээ

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
А.АДЬЯАСҮРЭН АЗИЙН НААДМЫН ХОШОЙ ХҮРЭЛ МЕДАЛЬТАН БОЛЛОО Өчигдөр
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД СУУРИЛСАН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ Өчигдөр
УРГАМЛЫН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЭКСПОРТЫН 85 ХУВЬ НЬ БНХАУ… Өчигдөр
НЕПАЛД ЦАСАН НУРАНГИНЫ УЛМААС 15 ХҮН АМИА АЛДЖЭЭ Өчигдөр
ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛЫГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ ЗОРИУЛАЛТ БҮХИЙ ӨНДРИЙН КАМЕРЫГ 13 БА… Өчигдөр
ЧУУЛГАНААР ТӨСВИЙН ТОДОТГОЛЫН ГУРАВ ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙНЭ Өчигдөр
ТОМУУГИЙН СОРЬЦЫГ ДРОНООР ТЭЭВЭРЛЭХ ТУРШИЛТЫН НИСЛЭГ АМЖИЛТТАЙ БОЛЛОО Өчигдөр
ОЮУТНУУД БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ТЭТГЭЛГИЙГ ЯАРАЛТАЙ ОЛГОХЫГ ШААРД… Өчигдөр
САГСАН БӨМБӨГИЙН "ҮНДЭСНИЙ ДЭЭД ЛИГ" ЭХЭЛЛЭЭ 2026/10/01
ЭНЭТХЭГИЙН КОМПАНИ МОНГОЛ УЛСААС КОКСЖИХ НҮҮРС АВЧ ЭХЭЛЖЭЭ 2026/10/01
МОНГОЛ УЛСЫН ХЭМЖЭЭНД 431,619 АХМАД НАСТАН БИЙ 2026/10/01
“ИХ ДАЛАЙН САЛХИ ТАЛ НУТАГТ: РАФАЭЛ БА БЕРНИНИ” ҮЗЭСГЭЛЭН НЭЭГДЛЭЭ 2026/10/01
ЕРӨНХИЙ САЙД ЯПОН УЛСАД АЖИЛЛАЖ, АМЬДАРЧ БУЙ ИРГЭДТЭЙГЭЭ УУЛЗЛАА 2026/10/01
К.ЁОЛК АЗИЙН НААДМЫН АВАРГА БОЛЛОО 2026/10/01
БААВГАЙГ УНТУУЛГА БУУГААР НОЙРСУУЛЖ, СУУРЬШЛЫН БҮСЭЭС ГАРГАЖЭЭ 2026/10/01
Х.БИЛГҮҮНСАЙХАН АЗИЙН НААДМААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 2026/09/30
ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ ЯМААНЫ ГОЦ ХАЛДВАРТ ГОДРОН ӨВЧИН ГАРЧ ХОРИО ЦЭЭРИЙН … 2026/09/30
ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИУДАД ЭРТ ИЛРҮҮЛЭГ ЭХЛЭХ ГЭЖ БАЙНА 2026/09/30
АНУ-Д БУДДЫН СОЁЛЫН ТӨВИЙГ БАЙГУУЛСАН Д.ЛУВСАНЖАМЦ СГЗ БОЛЛОО 2026/09/30
АЗИЙН НААДМЫН ЖҮДО БӨХИЙН ТӨРӨЛ ӨНӨӨДӨР ХӨНГӨН 4 ЖИНГЭЭР ЭХЭЛНЭ 2026/09/30