БНХАУ-д эрэлт буурах төлөвтэй болсноор зэсийн үнэ хоёр дахь өдрөө дараалан унав


БНХАУ-ын гангийн экспорт оны эхний 4 сард 2016 оноос хойших дээд цэгт хүрлээ.

БНХАУ-ын эрэлтийн төлөв хөрөнгө оруулагчдын анхаарлын төвд орж, өндөр үнэтэй зэсийн худалдан авалт буураад байна. Үүнтэй зэрэгцэн тус улсын үл хөдлөх хөрөнгийн худалдан авалтыг дэмжих бодлогыг тойрсон өөдрөг хүлээлт буурч, зэсийн үнэ хоёр  дахь өдрөө дараалан уналаа.

БНХАУ-ын томоохон хоёр хот орон сууцны худалдан авалтад тавьсан бүх хязгаарлалтаа цуцалж, дотоодын үл хөдлөх хөрөнгийн хөгжүүлэгчдийн хувьцааны ханш өссөн ч пүрэв гарагт зэсийн үнэ буурав. Тус улсын Гаалийн газрын мэдээллээр дөрөвдүгээр сард ам.доллароор хийсэн зэсийн экспортын хэмжээ өмнөх оны мөн үеэс 1.5 хувиар өссөн байна.

Энэ нь зэсийн хэрэглээгээр тэргүүлдэг БНХАУ-ын эдийн засагт эерэг нөлөө үзүүлжээ. Нөгөө талд зэсийн үнэ өндөр байгаа нь БНХАУ-д эрэлт буурахад түлхэц болж байгаа аж.

Үүнээс гадна БНХАУ-ын гангийн экспорт дөрөвдүгээр сард 9.22 сая тонн хүрснийг тус улсын Гаалийн газар мэдээллээ. Энэ нь гуравдугаар сарын түвшнээс доогуур үзүүлэлт хэдий ч оны эхний дөрвөн сард 35 сая тонн экспортолсон нь 2016 оноос хойших дээд хэмжээ болж байна.

БНХАУ-ын үйлдвэрлэлийн хүчин чадал хэт өндөр болж илүүдэл бүтээгдэхүүнээ гадаадын зах зээлд гаргаж байна гэсэн барууны орнуудын шүүмжлэлийг энэ нь улам нэмэгдүүлж магадгүй байна.

Гангийн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч БНХАУ түүхэндээ гангийн үйлдвэрийнхээ илүүдэл хүчин чадлын асуудлыг шийдвэрлэж чадаагүй. Үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн хямрал дотоодын хэрэглээг хязгаарлаж байгаа тул гангийн нийлүүлэлт нэмэгдсэн нь дахин анхаарал татаж байна.

С.Жаргалмаа


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
А.АДЬЯАСҮРЭН АЗИЙН НААДМЫН ХОШОЙ ХҮРЭЛ МЕДАЛЬТАН БОЛЛОО Өчигдөр
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД СУУРИЛСАН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ Өчигдөр
УРГАМЛЫН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЭКСПОРТЫН 85 ХУВЬ НЬ БНХАУ… Өчигдөр
НЕПАЛД ЦАСАН НУРАНГИНЫ УЛМААС 15 ХҮН АМИА АЛДЖЭЭ Өчигдөр
ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛЫГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ ЗОРИУЛАЛТ БҮХИЙ ӨНДРИЙН КАМЕРЫГ 13 БА… Өчигдөр
ЧУУЛГАНААР ТӨСВИЙН ТОДОТГОЛЫН ГУРАВ ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙНЭ Өчигдөр
ТОМУУГИЙН СОРЬЦЫГ ДРОНООР ТЭЭВЭРЛЭХ ТУРШИЛТЫН НИСЛЭГ АМЖИЛТТАЙ БОЛЛОО Өчигдөр
ОЮУТНУУД БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ТЭТГЭЛГИЙГ ЯАРАЛТАЙ ОЛГОХЫГ ШААРД… Өчигдөр
САГСАН БӨМБӨГИЙН "ҮНДЭСНИЙ ДЭЭД ЛИГ" ЭХЭЛЛЭЭ 2026/10/01
ЭНЭТХЭГИЙН КОМПАНИ МОНГОЛ УЛСААС КОКСЖИХ НҮҮРС АВЧ ЭХЭЛЖЭЭ 2026/10/01
МОНГОЛ УЛСЫН ХЭМЖЭЭНД 431,619 АХМАД НАСТАН БИЙ 2026/10/01
“ИХ ДАЛАЙН САЛХИ ТАЛ НУТАГТ: РАФАЭЛ БА БЕРНИНИ” ҮЗЭСГЭЛЭН НЭЭГДЛЭЭ 2026/10/01
ЕРӨНХИЙ САЙД ЯПОН УЛСАД АЖИЛЛАЖ, АМЬДАРЧ БУЙ ИРГЭДТЭЙГЭЭ УУЛЗЛАА 2026/10/01
К.ЁОЛК АЗИЙН НААДМЫН АВАРГА БОЛЛОО 2026/10/01
БААВГАЙГ УНТУУЛГА БУУГААР НОЙРСУУЛЖ, СУУРЬШЛЫН БҮСЭЭС ГАРГАЖЭЭ 2026/10/01
Х.БИЛГҮҮНСАЙХАН АЗИЙН НААДМААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 2026/09/30
ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ ЯМААНЫ ГОЦ ХАЛДВАРТ ГОДРОН ӨВЧИН ГАРЧ ХОРИО ЦЭЭРИЙН … 2026/09/30
ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИУДАД ЭРТ ИЛРҮҮЛЭГ ЭХЛЭХ ГЭЖ БАЙНА 2026/09/30
АНУ-Д БУДДЫН СОЁЛЫН ТӨВИЙГ БАЙГУУЛСАН Д.ЛУВСАНЖАМЦ СГЗ БОЛЛОО 2026/09/30
АЗИЙН НААДМЫН ЖҮДО БӨХИЙН ТӨРӨЛ ӨНӨӨДӨР ХӨНГӨН 4 ЖИНГЭЭР ЭХЭЛНЭ 2026/09/30