Иргэд хогоо ангилж хаяснаар ус, байр, автобусны мөнгөнөөсөө хасуулдаг болно


Хогийг ангилж ялгах дадал зуршлыг бий болгох технологийн шийдлийг боловсруулах ажлууд хийгдэж байгаа аж. Энэ хүрээнд ухаалаг хогийн савыг гэр хороолол болон орон сууцны хорооллуудын дунд байршуулах юм байна. Ингэснээр иргэд ундааны сав зэрэг дахин боловсруулах хогийг ялгаж хийснээр, усаа худалдаж авах, автобусны, СӨХ-ны зардлаа төлдөг болох нь.

Энэ талаар хотын ерөнхий менежер Ц.Төрхүү "Хогийг ангилж хаях, ялгах таних тэмдэг бүхий сав тавьсан ч иргэд ангилж хаядаггүй. Тиймээс хогоо ангилж хаявал оноо цуглуулах системийг нэвтрүүлэх гэж байна.

Энэхүү систем бүхий хогийн савыг хамгийн түрүүнд гэр хорооллын ус түгээх байруудад байршуулна. Ундааны сав, хуванцар нийлэг эдлэлүүдийг тодорхой хэмжээний мөнгөөр иргэдээс худалдаж авч, хуванцар эдлэл дахин боловсруулж буй үйлдвэрүүдэд нийлүүлэх юм. Ингэхдээ бэлэн мөнгө гаргахгүй. Иргэд ундааны саваа ангилж хийснээр мөнгөн дүнгээр үнэлэгдэж гарна. Уг мөнгөөр усаа худалдаж авна гэсэн үг.

Жишээлбэл ундааны нэг савыг 10 төгрөгөөр авлаа гэхэд найман сав авчирч хийхэд 80 төгрөг болж, уг мөнгөөр усаа авах боломжтой болно.

Уг системийг монгол залуус хөгжүүлж байгаа, эхлээд туршиж үзнэ.

Мөн автобусны системд холбоно. Ингэснээр иргэд автобусны картаа уншуулахад ухаалаг хогийн саванд ундаа, таргийн саваа ангилж хийсэн мөнгөн дүн автобусны 500 төгрөгөөс хасагдах юм.

Цаашид ухаалаг хогийн савыг орон сууцнуудын дунд байршуулж, хогоо ангилж хаясан иргэд СӨХ-ны мөнгөнөөсөө хасаж тооцуулдаг болгоно" гэж ярилаа.

Улаанбаатар хотод 400 орчим СӨХ үйл ажиллагаа явуулдаг байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
А.АДЬЯАСҮРЭН АЗИЙН НААДМЫН ХОШОЙ ХҮРЭЛ МЕДАЛЬТАН БОЛЛОО Өчигдөр
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД СУУРИЛСАН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ Өчигдөр
УРГАМЛЫН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЭКСПОРТЫН 85 ХУВЬ НЬ БНХАУ… Өчигдөр
НЕПАЛД ЦАСАН НУРАНГИНЫ УЛМААС 15 ХҮН АМИА АЛДЖЭЭ Өчигдөр
ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛЫГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ ЗОРИУЛАЛТ БҮХИЙ ӨНДРИЙН КАМЕРЫГ 13 БА… Өчигдөр
ЧУУЛГАНААР ТӨСВИЙН ТОДОТГОЛЫН ГУРАВ ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙНЭ Өчигдөр
ТОМУУГИЙН СОРЬЦЫГ ДРОНООР ТЭЭВЭРЛЭХ ТУРШИЛТЫН НИСЛЭГ АМЖИЛТТАЙ БОЛЛОО Өчигдөр
ОЮУТНУУД БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ТЭТГЭЛГИЙГ ЯАРАЛТАЙ ОЛГОХЫГ ШААРД… Өчигдөр
САГСАН БӨМБӨГИЙН "ҮНДЭСНИЙ ДЭЭД ЛИГ" ЭХЭЛЛЭЭ 2026/10/01
ЭНЭТХЭГИЙН КОМПАНИ МОНГОЛ УЛСААС КОКСЖИХ НҮҮРС АВЧ ЭХЭЛЖЭЭ 2026/10/01
МОНГОЛ УЛСЫН ХЭМЖЭЭНД 431,619 АХМАД НАСТАН БИЙ 2026/10/01
“ИХ ДАЛАЙН САЛХИ ТАЛ НУТАГТ: РАФАЭЛ БА БЕРНИНИ” ҮЗЭСГЭЛЭН НЭЭГДЛЭЭ 2026/10/01
ЕРӨНХИЙ САЙД ЯПОН УЛСАД АЖИЛЛАЖ, АМЬДАРЧ БУЙ ИРГЭДТЭЙГЭЭ УУЛЗЛАА 2026/10/01
К.ЁОЛК АЗИЙН НААДМЫН АВАРГА БОЛЛОО 2026/10/01
БААВГАЙГ УНТУУЛГА БУУГААР НОЙРСУУЛЖ, СУУРЬШЛЫН БҮСЭЭС ГАРГАЖЭЭ 2026/10/01
Х.БИЛГҮҮНСАЙХАН АЗИЙН НААДМААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 2026/09/30
ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ ЯМААНЫ ГОЦ ХАЛДВАРТ ГОДРОН ӨВЧИН ГАРЧ ХОРИО ЦЭЭРИЙН … 2026/09/30
ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИУДАД ЭРТ ИЛРҮҮЛЭГ ЭХЛЭХ ГЭЖ БАЙНА 2026/09/30
АНУ-Д БУДДЫН СОЁЛЫН ТӨВИЙГ БАЙГУУЛСАН Д.ЛУВСАНЖАМЦ СГЗ БОЛЛОО 2026/09/30
АЗИЙН НААДМЫН ЖҮДО БӨХИЙН ТӨРӨЛ ӨНӨӨДӨР ХӨНГӨН 4 ЖИНГЭЭР ЭХЭЛНЭ 2026/09/30