Шүлхийн вакцин үйлдвэрлэх технологийн лицензийг Биокомбинат-д шилжүүлж өглөө


ХААХҮЯ-ны захиалгаар Шинжлэх ухаан, технологийн сангийн санхүүжилтээр анхны захиалгат төслийг ХААИС-ийн Мал эмнэлгийн хүрээлэнгийн эрдэмтэд 2015 оноос эхлэн хэрэгжүүлжээ. Эрдэм шинжилгээний уг бүтээлийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх технологи дамжуулах лицензийн гэрээнд гарын үсэг зурах ёслол өнөөдөр боллоо.

ХААИС-ийн Мал эмнэлгийн хүрээлэнгийн захирал Б.Батцэцэг Биокобинатын ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Ууганбаяр нар гэрээнд гарын үсэг зурж, эрдэм шинжилгээний бүтээлийг үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэх ажил эхлэх боломж бүрдэв.

Эрдэмтэд төрөл бүрийн судалгаа, эрдэм шинжилгээний ажил хийдэг боловчтэр нь үйлдвэрлэлд нэвтэрдэггүй гэх шүүмжлэл олон нийтийн дунд байдаг. Тэгвэл өнөөдөр шинжлэх ухааны үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлж, оюунаар өмчөөр хамгаалсан бүтээгдэхүүнийг гаргах түүхэн ач холбогдолтой ажил болж байгааг арга хэмжээнд хүрэлцэн ирсэн эрдэмтэд онцлон тэмдэглэж байв.

Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Д.Батчулуун, Мал эмнэлгийн хүрээлэнгийн эрдэмтэн судлаачдын олон жилийн хөдөлмөр туршигдаж, өнөөдөр үйлдвэрлэлд нэвтрэх болж байна. Цаашид олон оюуны бүтээл үйлдвэрлэж, монгол малын эрүүл мэндээ цогцоороо сайжирна гэж итгэж байна гэлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
САГСАН БӨМБӨГИЙН "ҮНДЭСНИЙ ДЭЭД ЛИГ" ЭХЭЛЛЭЭ 8 цагийн өмнө
ЭНЭТХЭГИЙН КОМПАНИ МОНГОЛ УЛСААС КОКСЖИХ НҮҮРС АВЧ ЭХЭЛЖЭЭ 8 цагийн өмнө
МОНГОЛ УЛСЫН ХЭМЖЭЭНД 431,619 АХМАД НАСТАН БИЙ 9 цагийн өмнө
“ИХ ДАЛАЙН САЛХИ ТАЛ НУТАГТ: РАФАЭЛ БА БЕРНИНИ” ҮЗЭСГЭЛЭН НЭЭГДЛЭЭ 9 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД ЯПОН УЛСАД АЖИЛЛАЖ, АМЬДАРЧ БУЙ ИРГЭДТЭЙГЭЭ УУЛЗЛАА 9 цагийн өмнө
К.ЁОЛК АЗИЙН НААДМЫН АВАРГА БОЛЛОО 10 цагийн өмнө
БААВГАЙГ УНТУУЛГА БУУГААР НОЙРСУУЛЖ, СУУРЬШЛЫН БҮСЭЭС ГАРГАЖЭЭ 10 цагийн өмнө
Х.БИЛГҮҮНСАЙХАН АЗИЙН НААДМААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ Өчигдөр
ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ ЯМААНЫ ГОЦ ХАЛДВАРТ ГОДРОН ӨВЧИН ГАРЧ ХОРИО ЦЭЭРИЙН … Өчигдөр
ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИУДАД ЭРТ ИЛРҮҮЛЭГ ЭХЛЭХ ГЭЖ БАЙНА Өчигдөр
АНУ-Д БУДДЫН СОЁЛЫН ТӨВИЙГ БАЙГУУЛСАН Д.ЛУВСАНЖАМЦ СГЗ БОЛЛОО Өчигдөр
АЗИЙН НААДМЫН ЖҮДО БӨХИЙН ТӨРӨЛ ӨНӨӨДӨР ХӨНГӨН 4 ЖИНГЭЭР ЭХЭЛНЭ Өчигдөр
ДҮҮЖИН ТЭЭВРИЙН ТОХИРГООГ ХИЙЖ, ТУРШИЖ ЭХЭЛЖЭЭ Өчигдөр
НИТХ-ЫН ДАРГА Д.ИХБАЯР ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗЛА… Өчигдөр
ПАРЛАМЕНТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ХОЛБООТОЙ ХУУЛЬД ХАРШЛАХГҮЙ БҮХ МЭДЭЭЛЛИЙ… Өчигдөр
ТУРКМЕНИСТАН УЛСТАЙ ЭРЧИМ ХҮЧ, ХАА, АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛ… Өчигдөр
ТОМУУГИЙН ЭСРЭГ ДАРХЛААЖУУЛАЛТ НИЙСЛЭЛИЙН ХЭМЖЭЭНД 67.22 ХУВЬТАЙ ҮРГЭЛ… Өчигдөр
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.ТАКАИЧИТАЙ АЛБАН ЁСНЫ Х… Өчигдөр
ЗӨВШӨӨРӨГДӨХ ХЭМЖЭЭНЭЭС ХЭТЭРСЭН АЧАА ТЭЭВЭРЛЭЛТИЙГ 30 ХОНОГ ЗОГСООНО 2026/09/29
ОУ-ЫН ХҮҮХДИЙН СПОРТЫН НААДМААС ӨСВӨРИЙН ТАМИРЧИД 45 МЕДАЛЬ ХҮРТЖЭЭ 2026/09/29