Аялал жуулчлалын визтэй ирээд, хөдөлмөр эрхэлж байсан гадаадын иргэдийг албадан гаргажээ


Монгол Улс аялал жуулчлалыг дэмжин жуулчдын тоог нэмэгдүүлэх зорилгоор 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаж, гадаадын 99 орны иргэдэд 30 хүртэл хоногийн хугацаагаар жуулчлах цахим виз олгож эхэлсэн. 2024 оны эхний таван сарын байдлаар 21.156 цахим виз олгосон нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 4.8 дахин өссөн үзүүлэлт юм.

Цахим визийн олголт өссөн хэдий ч сүүлийн үед зарим улсын иргэд аялал жуулчлалын зориулалттай цахим визийг зорилгоосоо өөрөөр буюу бизнесийн болон хөдөлмөр эрхлэх зорилгоор ашиглах, уригч аж ахуйн нэгж байгууллагууд цахим визээр орж ирсэн гадаадын иргэнийг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй, хууль бусаар ажиллуулах зөрчил нэмэгдэж байна. 

Тухайлбал, Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Их даваа уул” ХХК, “Хайрхан авто сервис” ХХК, “Чайна Жео-инженеринг корпораци” ХХК-д нэр бүхий 14 иргэн, Дорноговь аймгийн нутаг дэвсгэрт “Билэгт баялаг” ХХК, “Тайшиншан юань” ХХК, “МДМУ” ХХК-д нэр бүхий 11 иргэн хууль бусаар хөдөлмөр эрхэлж байсныг хяналт шалгалтаар илрүүлж, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан үндэслэлээр энэ сарын 16-ны өдөр Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон, албадан гаргалаа.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
А.АДЬЯАСҮРЭН АЗИЙН НААДМЫН ХОШОЙ ХҮРЭЛ МЕДАЛЬТАН БОЛЛОО Өчигдөр
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД СУУРИЛСАН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ Өчигдөр
УРГАМЛЫН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЭКСПОРТЫН 85 ХУВЬ НЬ БНХАУ… Өчигдөр
НЕПАЛД ЦАСАН НУРАНГИНЫ УЛМААС 15 ХҮН АМИА АЛДЖЭЭ Өчигдөр
ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛЫГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ ЗОРИУЛАЛТ БҮХИЙ ӨНДРИЙН КАМЕРЫГ 13 БА… Өчигдөр
ЧУУЛГАНААР ТӨСВИЙН ТОДОТГОЛЫН ГУРАВ ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙНЭ Өчигдөр
ТОМУУГИЙН СОРЬЦЫГ ДРОНООР ТЭЭВЭРЛЭХ ТУРШИЛТЫН НИСЛЭГ АМЖИЛТТАЙ БОЛЛОО Өчигдөр
ОЮУТНУУД БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ТЭТГЭЛГИЙГ ЯАРАЛТАЙ ОЛГОХЫГ ШААРД… Өчигдөр
САГСАН БӨМБӨГИЙН "ҮНДЭСНИЙ ДЭЭД ЛИГ" ЭХЭЛЛЭЭ 2026/10/01
ЭНЭТХЭГИЙН КОМПАНИ МОНГОЛ УЛСААС КОКСЖИХ НҮҮРС АВЧ ЭХЭЛЖЭЭ 2026/10/01
МОНГОЛ УЛСЫН ХЭМЖЭЭНД 431,619 АХМАД НАСТАН БИЙ 2026/10/01
“ИХ ДАЛАЙН САЛХИ ТАЛ НУТАГТ: РАФАЭЛ БА БЕРНИНИ” ҮЗЭСГЭЛЭН НЭЭГДЛЭЭ 2026/10/01
ЕРӨНХИЙ САЙД ЯПОН УЛСАД АЖИЛЛАЖ, АМЬДАРЧ БУЙ ИРГЭДТЭЙГЭЭ УУЛЗЛАА 2026/10/01
К.ЁОЛК АЗИЙН НААДМЫН АВАРГА БОЛЛОО 2026/10/01
БААВГАЙГ УНТУУЛГА БУУГААР НОЙРСУУЛЖ, СУУРЬШЛЫН БҮСЭЭС ГАРГАЖЭЭ 2026/10/01
Х.БИЛГҮҮНСАЙХАН АЗИЙН НААДМААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 2026/09/30
ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ ЯМААНЫ ГОЦ ХАЛДВАРТ ГОДРОН ӨВЧИН ГАРЧ ХОРИО ЦЭЭРИЙН … 2026/09/30
ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИУДАД ЭРТ ИЛРҮҮЛЭГ ЭХЛЭХ ГЭЖ БАЙНА 2026/09/30
АНУ-Д БУДДЫН СОЁЛЫН ТӨВИЙГ БАЙГУУЛСАН Д.ЛУВСАНЖАМЦ СГЗ БОЛЛОО 2026/09/30
АЗИЙН НААДМЫН ЖҮДО БӨХИЙН ТӨРӨЛ ӨНӨӨДӨР ХӨНГӨН 4 ЖИНГЭЭР ЭХЭЛНЭ 2026/09/30