"Зураач Р.Батцэнгэл сүүлчийн амьсгаагаа таттал "Хүннү товчоо" ном дээрээ ажиллаж байгаад тэнгэрийн ивээлд одлоо"


Зураач, эх зохиогч, "Монголын нууц товчоог дэлхийд түгээе" сангийн тэргүүн, цуцашгүй бүтээлч эрхэм хүмүүн Рэнцэнгийн Батцэнгэл 2024 оны тавдугаар сарын 18-ны өдөр тэнгэрт дэвшлээ.

Насан багаасаа Монголын урлаг соёл, өв соёлд шимтэн ухамсарт амьдралаа эх түүх, дээдсийн уламжлал, соёлыг дэлхийн олон үндэстэнд сурталчлах, түгээх үйлсийг манлайлан хэрэгжүүлэхэд зориулсан авьяаслаг уран бүтээлч, жинхэнэ эх оронч явсан Р.Батцэнгэлийн замнал бидний хайр талархал, бахдал бишрэл, үлгэр дуурайл болон үлдэж байна.

2014 оноос өнөөдрийг хүртэл "Монголын нууц товчоо" түгээмэл эх номыг англи, орос, франц, казах, япон, солонгос, унгар, хятад, кирилл монгол, монгол бичиг зэрэг 10 хэл, бичгээр хэвлүүлж, тун удахгүй герман хэл дээрх хувилбар нь гарах гэж байна. Энэ бүтээл нь 2022 оны "Мөнгөн мод" оны шилдэг бүтээл шалгаруулах ёслолын "Шилдэг ном хэвлэл" шагналыг хүртсэн юм.

2023 онд бүтээсэн "Морин хуурын дууль" ном нь мөн олон хэл дээр хэвлэгдэн дэлхийн монголчууд, монголын түүх соёлд хайртай хүмүүсийн хүртээл болсон юм. Тэрээр сүүлчийн амьсгаагаа таттал бүтээлч сэтгэхүйгээ хадгалан "Хүннү товчоо" ном дээрээ ажиллаж байгаад тэнгэрийн ивээлд одлоо.

Алтан ургийн хэлхээ болон мэндэлснийхээ үйл учрыг гүйцээн, өвгөдийн түүхийг дээдлэн биширч, утга учиртай, бүтээл дүүрэн, гэгээн сайхан амьдарч туурвиж, чин сэтгэлийг барьсанд тань баярлалаа. Таныг үүрд дурсаж, бахархаж явах болно, бид.

Амгалан нойрс доо. Энх хутгийг олох болтугай.

Гэр бүл, ах дүүс, анд нөхөд, хамтран ажиллагсад, дэмжин туслагсад түүнийг таньдаг мэддэг хэн бүхэнд гүн эмгэнэл илэрхийлье. Уран бүтээлийг нь бүх талаар дэмжиж байдаг монголын өв соёлыг хайрлан хүндэтгэдэг, дэмжин дэлгэрүүлдэг бүх хүнд талархал дэвшүүлье.

Түүний бидэнд үлдээсэн өв:

  • "Монголын нууц товчоо түгээмэл эх" 3 цуврал ном
  • "Чингис Хаан" бүрэн хэмжээний анимейшн кино
  • "Алтан ургийн домгийн чуулган" уран бүтээлийн үзэсгэлэн
  • "Ардчиллын түүчээ - МоАХ" улс төрчдийн бүлэг хөрөг
  • "Тусгаар тогтнолын төлөөх 70 жил" улс төрчдийн бүлэг хөрөг
  • "Морин хуурын дууль" ном (монгол, англи)
  • "Хүннү товчоо" ном (монгол, англи)

 

Эх сурвалж: Монголын Нууц Товчоог Дэлхийд Түгээе Сан


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ОУХМ П.МӨРӨН МОТО СПОРТЫН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО 5 минутын өмнө
А.АДЬЯАСҮРЭН АЗИЙН НААДМЫН ХОШОЙ ХҮРЭЛ МЕДАЛЬТАН БОЛЛОО 2026/10/02
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД СУУРИЛСАН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ 2026/10/02
УРГАМЛЫН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЭКСПОРТЫН 85 ХУВЬ НЬ БНХАУ… 2026/10/02
НЕПАЛД ЦАСАН НУРАНГИНЫ УЛМААС 15 ХҮН АМИА АЛДЖЭЭ 2026/10/02
ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛЫГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ ЗОРИУЛАЛТ БҮХИЙ ӨНДРИЙН КАМЕРЫГ 13 БА… 2026/10/02
ЧУУЛГАНААР ТӨСВИЙН ТОДОТГОЛЫН ГУРАВ ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙНЭ 2026/10/02
ТОМУУГИЙН СОРЬЦЫГ ДРОНООР ТЭЭВЭРЛЭХ ТУРШИЛТЫН НИСЛЭГ АМЖИЛТТАЙ БОЛЛОО 2026/10/02
ОЮУТНУУД БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ТЭТГЭЛГИЙГ ЯАРАЛТАЙ ОЛГОХЫГ ШААРД… 2026/10/02
САГСАН БӨМБӨГИЙН "ҮНДЭСНИЙ ДЭЭД ЛИГ" ЭХЭЛЛЭЭ 2026/10/01
ЭНЭТХЭГИЙН КОМПАНИ МОНГОЛ УЛСААС КОКСЖИХ НҮҮРС АВЧ ЭХЭЛЖЭЭ 2026/10/01
МОНГОЛ УЛСЫН ХЭМЖЭЭНД 431,619 АХМАД НАСТАН БИЙ 2026/10/01
“ИХ ДАЛАЙН САЛХИ ТАЛ НУТАГТ: РАФАЭЛ БА БЕРНИНИ” ҮЗЭСГЭЛЭН НЭЭГДЛЭЭ 2026/10/01
ЕРӨНХИЙ САЙД ЯПОН УЛСАД АЖИЛЛАЖ, АМЬДАРЧ БУЙ ИРГЭДТЭЙГЭЭ УУЛЗЛАА 2026/10/01
К.ЁОЛК АЗИЙН НААДМЫН АВАРГА БОЛЛОО 2026/10/01
БААВГАЙГ УНТУУЛГА БУУГААР НОЙРСУУЛЖ, СУУРЬШЛЫН БҮСЭЭС ГАРГАЖЭЭ 2026/10/01
Х.БИЛГҮҮНСАЙХАН АЗИЙН НААДМААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 2026/09/30
ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ ЯМААНЫ ГОЦ ХАЛДВАРТ ГОДРОН ӨВЧИН ГАРЧ ХОРИО ЦЭЭРИЙН … 2026/09/30
ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИУДАД ЭРТ ИЛРҮҮЛЭГ ЭХЛЭХ ГЭЖ БАЙНА 2026/09/30
АНУ-Д БУДДЫН СОЁЛЫН ТӨВИЙГ БАЙГУУЛСАН Д.ЛУВСАНЖАМЦ СГЗ БОЛЛОО 2026/09/30