ОХУ-аас хүмүүнлэгийн тусламжийн 8,500 тонн үр тарианы тэжээлийг хүлээж авч дуусжээ


ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад улсын Засгийн газраас 2023-2024 оны өвөлжилт, хаваржилтын хүндрэлийг даван туулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор 8,500 тонн үр тарианы тэжээлийг тусламжаар олгосон.

Тус тусламжийг ОХУ-аас татан авах, аймгуудад хүлээлгэн өгөх, удирдлага зохицуулалтаар хангах арга хэмжээг УОК-ын Шуурхай штабаас зохион байгуулж, өвөлжилт, хаваржилт хүндэрсэн 12 аймаг, нийслэлийн гурван дүүрэгт хүлээлгэн өгчээ.

Тусламжийн үр тарианы тэжээлийг хүлээлгэн өгөх арга хэмжээ ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Улаан-Үүд хотноо болж, тусламжийн үр тарианы тэжээлийг хүлээлгэн өгсөн, хүлээн авсан тухай актад гарын үсэг зурсан юм.

Арга хэмжээнд ОБЕГ-ын дэд дарга, УОК-ын Шуурхай штабын дарга, бригадын генерал Б.Ууганбаяраар ахлуулсан ажлын хэсэг,  ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын ерөнхийлөгч, Засгийн газрын дарга Цыденов Алексей Самбуевич, Бүгд Найрамдах Буриад Улсын Засгийн газрын орлогч дарга, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Дареев Галсан Евгеньевич, Бүгд Найрамдах Буриад Улсын Засгийн газрын орлогч дарга, Эдийн засгийн сайд Кочетова Екатерина Николаевна болон бусад холбогдох албан тушаалтнууд оролцлоо гэж ОБЕГ-аас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
А.АДЬЯАСҮРЭН АЗИЙН НААДМЫН ХОШОЙ ХҮРЭЛ МЕДАЛЬТАН БОЛЛОО Өчигдөр
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД СУУРИЛСАН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ Өчигдөр
УРГАМЛЫН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЭКСПОРТЫН 85 ХУВЬ НЬ БНХАУ… Өчигдөр
НЕПАЛД ЦАСАН НУРАНГИНЫ УЛМААС 15 ХҮН АМИА АЛДЖЭЭ Өчигдөр
ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛЫГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ ЗОРИУЛАЛТ БҮХИЙ ӨНДРИЙН КАМЕРЫГ 13 БА… Өчигдөр
ЧУУЛГАНААР ТӨСВИЙН ТОДОТГОЛЫН ГУРАВ ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙНЭ Өчигдөр
ТОМУУГИЙН СОРЬЦЫГ ДРОНООР ТЭЭВЭРЛЭХ ТУРШИЛТЫН НИСЛЭГ АМЖИЛТТАЙ БОЛЛОО Өчигдөр
ОЮУТНУУД БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ТЭТГЭЛГИЙГ ЯАРАЛТАЙ ОЛГОХЫГ ШААРД… Өчигдөр
САГСАН БӨМБӨГИЙН "ҮНДЭСНИЙ ДЭЭД ЛИГ" ЭХЭЛЛЭЭ 2026/10/01
ЭНЭТХЭГИЙН КОМПАНИ МОНГОЛ УЛСААС КОКСЖИХ НҮҮРС АВЧ ЭХЭЛЖЭЭ 2026/10/01
МОНГОЛ УЛСЫН ХЭМЖЭЭНД 431,619 АХМАД НАСТАН БИЙ 2026/10/01
“ИХ ДАЛАЙН САЛХИ ТАЛ НУТАГТ: РАФАЭЛ БА БЕРНИНИ” ҮЗЭСГЭЛЭН НЭЭГДЛЭЭ 2026/10/01
ЕРӨНХИЙ САЙД ЯПОН УЛСАД АЖИЛЛАЖ, АМЬДАРЧ БУЙ ИРГЭДТЭЙГЭЭ УУЛЗЛАА 2026/10/01
К.ЁОЛК АЗИЙН НААДМЫН АВАРГА БОЛЛОО 2026/10/01
БААВГАЙГ УНТУУЛГА БУУГААР НОЙРСУУЛЖ, СУУРЬШЛЫН БҮСЭЭС ГАРГАЖЭЭ 2026/10/01
Х.БИЛГҮҮНСАЙХАН АЗИЙН НААДМААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 2026/09/30
ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ ЯМААНЫ ГОЦ ХАЛДВАРТ ГОДРОН ӨВЧИН ГАРЧ ХОРИО ЦЭЭРИЙН … 2026/09/30
ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИУДАД ЭРТ ИЛРҮҮЛЭГ ЭХЛЭХ ГЭЖ БАЙНА 2026/09/30
АНУ-Д БУДДЫН СОЁЛЫН ТӨВИЙГ БАЙГУУЛСАН Д.ЛУВСАНЖАМЦ СГЗ БОЛЛОО 2026/09/30
АЗИЙН НААДМЫН ЖҮДО БӨХИЙН ТӨРӨЛ ӨНӨӨДӨР ХӨНГӨН 4 ЖИНГЭЭР ЭХЭЛНЭ 2026/09/30