Далайд гарцгүйгээс үүдэлтэй хүндрэл бэрхшээлийг даван туулах асуудлаар байр сууриа илэрхийлэв


Далайд гарцгүй хөгжиж буй орнууд (ДГХБО)-ын асуудлаарх Нэгдсэн Үндэстний байгууллага (НҮБ)-ын Гуравдугаар бага хурал Бүгд Найрамдах Туркменистан Улсын Аваза хотноо энэ сарын сарын 5-8-ны өдрүүдэд болж байна.

Энэхүү бага хуралыг 10 жилд нэг удаа зохион байгуулдаг бөгөөд ирэх 10 жилийн үйл ажиллагааны хөтөлбөрөө баталдаг аж. Монгол Улсаас Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал тус хуралд оролцож, далайд гарцгүйгээс үүдэлтэй хүндрэл бэрхшээлийг даван туулах, ирэх 10 жилд Авазагийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах зэрэг асуудлаар байр сууриа илэрхийлэв.

Тэрбээр “Дэд бүтцийн хөрөнгө оруулалтын санхүүжилтийг нэмэх”, “Бүс нутгийн хөдөө аж ахуйн судалгааны төв байгуулах” “Чөлөөт транзитын асуудлаарх Ерөнхий нарийн бичгийн Өндөр түвшний панел байгуулах” зэрэг ач холбогдол бүхий ажлууд ирэх 10 жилийн хөтөлбөрт туссан. Эдгээрийг улс орон бүр үндэсний хөгжлийн бодлогын баримт бичигтээ тусгаж, хэрэгжилтийг хангах нь чухлыг онцлов.

Түүнчлэн далайд гарцгүй хөгжиж буй орнуудын эрх ашгийг хамгаалах чиглэлээр Олон Улсын Иргэний Агаарын Тээврийн байгууллагатай хөгжүүлж буй хамтын ажиллагаа болон Улаанбаатар хотноо төвтэй Олон Улсын судалгааны төвөөс ДГХБО-ын хөгжлийг дэмжих, эрх ашгийг хамгаалах чиглэлээр хийж хэрэгжүүлж буй ажлын талаар танилцуулсан юм. 

Бага хурлын нээлтэд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш, Бүгд Найрамдах Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы дарга Филемон Янг, НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн дарга Боб Рэй зэрэг өндөр, дээд түвшний төлөөлөгчид оролцож байна.

Далайд гарцгүй хөгжиж буй орнууд дэлхийн хүн амын найман хувийг, газар нутгийн 12 хувийг хамардаг ч дэлхийн худалдааны сүлжээнд ердөө 1.2 хувийг эзэлж байна. Эдгээр улс нь эдийн засгийн хувьд тусгаарлагдсан, худалдааны өртөг өндөртэй хэвээр байна.  



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ЭМ, ЭМНЭЛГИЙН ХЭРЭГСЛИЙН БҮС НУТГИЙН НЭГДСЭН ХУДАЛДАН АВАЛТЫГ ДЭМЖИХЭЭ… 6 минутын өмнө
ЧИНГИС ХААН БА МОНГОЛЧУУДЫН ЕРТӨНЦ” ҮЗЭСГЭЛЭНГ БЕРЛИН ХОТНОО НЭЭЛЭЭ 19 минутын өмнө
НИЙСЛЭЛИЙН 166 ДУГААР СУРГУУЛЬ КЕМБРИЖИЙН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ 20 цагийн өмнө
ХУГАЦАА ХЭТЭРСЭН БҮТЭЭГДЭХҮҮН ХАДГАЛСАН, ХУДАЛДСАН 202 ЗӨРЧИЛ БҮРТГЭГД… 20 цагийн өмнө
ПАРИСТ ХӨЛ ХОРИО ТОГТООЖ, МИЛАНД 500 ЦЭРЭГ ОРУУЛНА 21 цагийн өмнө
МОНГОЛ, ИНДОНЕЗ УЛС ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ… 21 цагийн өмнө
ОРХОН АЙМГИЙН ЖАРГАЛАНТ СУМЫН НУТАГТ 3.9 МАГНИТУДЫН ХҮЧТЭЙ ГАЗАР ХӨДӨЛ… 21 цагийн өмнө
BENZIN.MN ПЛАТФОРМООР ШАТАХУУНЫ ТҮГЭЭЛТИЙН МЭДЭЭЛЛИЙГ ИЛ ТОД, ШУУРХАЙ … 22 цагийн өмнө
Д.СЭЛЭНГЭ АЗИЙН НААДМЫН ПАРА БАЙТ ХАРВААНЫ ТӨРӨЛД АЛТАН МЕДАЛИЙН ТӨЛӨӨ… 22 цагийн өмнө
ХҮМҮҮЖИГЧИД ДЭЛХИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ШАТРЫН ТЭМЦЭЭНЭЭС ХҮРЭЛ МЕДАЛЬ … Өчигдөр
ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ХЯНАЛТ ШАЛГАЛТААР 14.3 САЯЫН ТОРГУУЛЬ НО… Өчигдөр
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХИЙН ОНГОЦЫГ ХБНГУ-ЫН АГААРЫН ХИЛЭЭР НЭВТЭРСНЭЭС … Өчигдөр
У.СҮРЭНЖАВ АЗИЙН ЗУНЫ ПАРА СПОРТЫН НААДМЫН АВАРГА БОЛЛОО Өчигдөр
МСНЭ-ИЙН УДИРДЛАГУУД НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА Б.ПҮРЭВДАГВАТАЙ УУЛЗЛАА Өчигдөр
Т.СУВД-ЭРДЭНЭ АЛТАН МЕДАЛИЙН ТӨЛӨӨ БАРИЛДАХААР ШАЛГАРЛАА Өчигдөр
МУ-ЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЭРДЭНЭБҮРЭНГИЙН УСАН ЦАХИЛГААН СТАНЦЫН БҮТЭ… 2026/10/19
"АЙЧИ НАГОЯА-2026" АЗИЙН ПАРАЛИМПЫН НААДАМ ЭХЭЛЛЭЭ 2026/10/19
МОНГОЛ ДАЯАР ТӨРИЙН ДУУЛЛАА НЭГЭН ЗЭРЭГ ЭГШИГЛҮҮЛНЭ 2026/10/19
ЦОГТЦЭЦИЙ СУМААС ГАШУУНСУХАЙТ ХИЛИЙН БООМТ ХҮРТЭЛХ 240 КИЛОМЕТР АВТО З… 2026/10/19
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ХБНГУ-Д АЙЛЧИЛЖ БАЙНА 2026/10/19