Иргэдийн саналын дагуу Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн санхүүжилтийг шийдвэрлэхээр боллоо


Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд ажиллалаа. Монгол Улсын хүн амын гуравны нэг хувийг хүүхэд эзэлдэг, энэ хэрээр ЭХЭМҮТ-ийн ачаалал нэмэгддэг. Тус төвийн Яаралтай тусламжийн тасаг сард 8-10 мянган хүүхдэд тусламж үзүүлдэг байна. Улсдаа ганц нарийн мэргэжлийн, төрөлжсөн төвийн амбулаторийн барилга 38 жилийн насжилттай болжээ. 1100 ам.метр талбайтай амбулаториор өдөрт 1200 орчим хүүхэд үйлчлүүлдэг. Хүүхэд бүрийн ард насанд хүрсэн цөөндөө хоёр хүн дагаж явдаг гэж тооцвол өдөрт 3500 орчим хүн зөвхөн амбулаториор үйлчлүүлж байна. Хүн амын өсөлтийг дагаад эмчилгээ, үйлчилгээний хүртээмж нэмэгдэх ёстой ч ЭХЭМҮТ-ийн ачаалал өндөр хэвээр байна.

Тухайлбал, үзлэг хүлээх хугацаа 10-20 хоног, мэс заслынх хамгийн дээд тал нь 90 хоног байна. Амбулаторийн ачааллыг бууруулах барилгын ажил дуусаж, Улсын комисс хүлээн авчээ. Ирэх сард ашиглалтад бүрэн оруулахаар ажиллаж байна. Амбулаторийн шинэ барилга хуучнаасаа найм дахин том. Үүнийг дагаад үзлэг хүлээх хугацаа тав, мэс заслынх 40 хүртэл хоногоор буурах боломжтойг эмч, мэргэжилтнүүд хэллээ. Өмнө нь 34 кабинеттай байсан бол 95 болж нэмэгдэхээс гадна өдрийн эмчилгээ хийдэг болно. Төрөлжсөн нарийн мэргэжлийн 33 кабинетэд үйл ажиллагаагаа явуулж, 37 төрлийн оношилгоо, шинжилгээ хийнэ. Мөн өдрийн мэс заслын таван өрөөтэй болжээ.

Ерөнхий сайд Г.Занданшатар шинэ барилгатай болох нь сайн ч үйлчлүүлэгчдэд чирэгдэл үүсгэхгүй, дотоод зохион байгуулалтаа сайжруулах хэрэгтэй. Нэг үйлчилгээ авах гэж өрөө дамжиж, дээш доош гүйдэг бус, тусламжийг нэг дороос авах боломжийг бий болгох нь чухал. Улсын эдийн засаг хүнд байгаа ч эх, хүүхдийн эрүүл мэндийг нэн тэргүүнд анхаарна гэлээ. ЭХЭМҮТ-өөс тавьсан төсвийн дутагдал, шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авах зардлын саналыг Засгийн газрын энэ долоо хоногийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэхээр боллоо.

Энэ үеэр 7 настай охин өөрт тулгамдсан асуудлаа Ерөнхий сайдад хэлж, тусламж хүслээ. Хэнгэрэг нөхөх хагалгаа хийлгэхээр орон нутгаас ирсэн ч Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилтэд хязгаар тогтоосон учраас охин эмчилгээгээ хийлгэж чадалгүй буцах болжээ. Хэнгэрэг нөхөх хагалгаа мэс заслын архаг ангилалд хамаардаг. Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл өнгөрсөн 3 дугаар сард тогтоол гаргаж, мэс заслын архаг ангилалд хамаардаг эмчилгээний санхүүжилтэд хязгаар тогтоожээ. Энэ сард ЭХЭМҮТ-д 158.1 сая төгрөгийн санхүүжилт олгохоор болсон ч наймдугаар сар гараад 12 хоноход санхүүжилт нь дууссан байна. Ерөнхий сайд ЭХЭМҮТ-ийнхөнтэй ярилцаж, охины хагалгааг хийлгэхээр болов. Онош нь архаг ангилалд багтсан хүүхдийн өвчний эмчилгээний санхүүжилтэд хязгаарлалт тогтоосныг эргэж харах, ирэх он гэхэд санхүүжилтийг хүүхдэд ээлтэй байдлаар шийдвэрлэх асуудлыг ойрын хугацаанд хэлэлцэхээр болов.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
145 АЛБАН ХААГЧ ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙН ТАНГАРАГ ӨРГӨЛӨӨ 5 цагийн өмнө
МОРИНЫ СЭРВЭЭНИЙ ӨНДӨР ХЭМЖИХ ШИНЭ ТӨХӨӨРӨМЖИЙГ “ПАРТИЗАН“-Ы НААДМААР … 6 цагийн өмнө
НААДМЫН ӨДРҮҮДИЙН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ 6 цагийн өмнө
ЖАНЖИН Д.СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЦЭРГИЙН ЁСЛОЛЫН ЖАГСААЛЫГ БЭЛТГЭЖ ЭХЭЛЛЭЭ 7 цагийн өмнө
О.САРАНЧУЛУУН: ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭН АЖИЛЛУУЛСАН ЖДҮ-ИЙГ 5 ЖИЛ НД… 8 цагийн өмнө
МОНГОЛ УЛС, ОХУ, БНХАУ-ЫН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛОВ 8 цагийн өмнө
НИЙСЛЭЛ РҮҮ ОРЖ ИРДЭГ БАТАЛГААТ БУС БУЮУ ХУЛГАЙН 21 ЗАМД ХӨДӨЛГӨӨНТ ЭР… Өчигдөр
ХҮН АМЫН НЯГТАРШИЛ, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН НӨЛӨӨГӨӨР ГАМШГИЙН ЭРСДЭ… Өчигдөр
ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН ДАРАА ВЕНЕСУЭЛИЙН ТЭНГЭР УЛААН ӨНГӨӨР БУДАГДЖЭЭ Өчигдөр
"БАЙГАЛЬ НУУРЫН ЭГШИГЛЭНТ ТАТАХ ХҮЧ" ХӨГЖМИЙН НААДАМ УЛААНБААТАРТ ЗОХИ… Өчигдөр
12 ШИРХЭГ БААВГАЙН ТАВХАЙГ ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЖЭЭ Өчигдөр
НААДМААР ХООЛ ҮЙЛДВЭРЛЭЛ, ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХ ХҮСЭЛТИЙГ ЭНЭ САРЫ… Өчигдөр
“PLAYTIME” ХӨГЖМИЙН НААДМЫН ҮЕЭР ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГААС 24 ЦАГИЙН ХЯ… Өчигдөр
ТАВАН АЙМАГТ БАТАРЕЙ ХУРИМТЛУУР, НАРНЫ СТАНЦ АШИГЛАЛТАД ОРНО Өчигдөр
МОНГОЛ УЛСЫН АНХНЫ ГЕОПАРК НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ Өчигдөр
“МОНГОЛ УЛС, БНСУ ХООРОНДЫН ЭДИЙН ЗАСГИЙН ТҮНШЛЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭР” ХИЙГДЛ… 2026/07/01
АНУ ИРАНЫ ЭСРЭГ ТЭНГИСИЙН БҮСЛЭЛТЭЭ БҮРЭН ЦУЦАЛЖЭЭ 2026/07/01
ТӨРИЙН АЛБАНЫ ТУСГАЙ ШАЛГАЛТ ӨНӨӨДӨР УЛСЫН ХЭМЖЭЭНД ЭХЭЛЛЭЭ 2026/07/01
ЭЗЭМШИЛ, АШИГЛАЛТЫН ГАЗРЫН 50 МЕТР ХҮРТЭЛХ ТАЛБАЙГ УГААЖ, ӨНГӨ ҮЗЭМЖИЙ… 2026/07/01
З.ЭНХБОЛД, Б.ЭНХ-АМГАЛАН НАРТ ОНООСОН 2 ЖИЛИЙН ХОРИХ ЯЛЫГ 40 САЯАР ТОР… 2026/07/01