Өндөгний дотоодын хэрэгцээг бүрэн хангах хүчин чадал суурилагджээ


ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр намрын ургац хураалт эхэлж буйтай холбогдуулан Шувууны аж ахуй эрхлэгчдийн холбооны төлөөлөлтэй уулзаж, салбарын нөхцөл байдал болон цаашдын зорилтын талаар санал солилцлоо.

Уулзалтад ХХААХҮ-ийн Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Есөн-Эрдэнэ намрын ургацын балансыг танилцуулан, мэдээлэл өгөв.

Монголчууд жилд дунджаар 500 сая ширхэг өндөг хэрэглэдэг. Монгол Улс 2020 оноос өмнө өндөгний есөн үйлдвэр үйл ажиллагаа явуулж байсан ч өндөгний нийт хэрэгцээнийхээ 50-иас дээш хувийг импортоор авдаг байсан юм. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Хүнсний хувьсгал”, “Атрын IV аян” үе шаттай хэрэгжиж эхэлснээр дотоодын аж ахуйн нэгжүүд шинэ үйлдвэрийн байр, тоног төхөөрөмж, үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлснээр Монгол Улсын нийт өндөгний хэрэгцээний 80 хувийг дотоодоосоо хангаж эхэлсэн нь хүнс, хөдөө аж ахуйн салбарт сүүлийн 30 гаруй жил хийгдээгүй томоохон хөнгөлөлттэй зээлийн үр дүн гэдгийг тэд онцоллоо.

Шувууны аж ахуй эрхлэгчдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Ж.Болд хэлэхдээ “Засгийн газраас хэрэгжүүлж буй “Хүнсний хувьсгал”, “Атрын IV” маш сайн бодлогын хүрээнд аяны хүрээнд аж ахуй нэгжүүд хөнгөлөлттэй зээлд хамрагдаж шинэ тоног төхөөрөмж авч үйл ажиллагаагаа өргөжүүлсэн. Шинээр 20 гаруй шувууны аж ахуй эрхлэгч компаниуд нэмэгдсэн. Ингэснээр дотоодын өндөгний нийт хэрэгцээг бүрэн хангах боломж бүрдсэн. Цаашид монголчуудын өндөгний хэрэглээ 650 сая ширхэгт хүрэх тооцоо байгаа. Тэгвэл шувууны аж ахуй эрхлэгчдийн суурилагдсан хүчин чадлаараа бүрэн хангах боломжтой. Энэ жилийн хувьд шувууны аж ахуй эрхлэгчид 60 мянган тонн улаан буудай худалдаж авах тооцоололтой байна” гэсэн юм.

Өндөгний үйлдвэрлэл дотоодод хөгжсөнөөр 100 орчим тэрбум төгрөгийн гадаад валютын урсгал Монгол Улсад үлдэж, эдийн засагт өгөөжөө өгч байгааг холбооны төлөөлөгчид онцоллоо. Тэдний мэдээлснээр ирэх хоёр жилийн хугацаанд гурван сая шувуутай болж, дотоодын өндөгний хэрэгцээг 100 хувь хангаж, малын тэжээлийн үйлдвэрлэл, газар тариалангийн кластер бизнес хөгжүүлэх боломж бүрдэх юм.

ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр уулзалтын үеэр: “Монгол Улс зөвхөн улаанбуудай, гурил бус өндөг, мах, сүү зэрэг хүнсний 19 төрлийн гол нэрийн бүтээгдэхүүнээ дотоодын үйлдвэрлэлээрээ бүрэн хангаж чаддаг болох ёстой. Энэ бол “Хүнсний хувьсгал”, “Атрын IV аян”-ы үндсэн зорилт. Өнөөдрийн байдлаар өндөгний салбарт гарсан ахиц бол зөв бодлого, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, аж ахуй эрхлэгчдийн хичээл зүтгэлийн тод жишээ юм” хэмээн онцлон тэмдэглэлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
НИЙСЛЭЛИЙН 166 ДУГААР СУРГУУЛЬ КЕМБРИЖИЙН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ 19 цагийн өмнө
ХУГАЦАА ХЭТЭРСЭН БҮТЭЭГДЭХҮҮН ХАДГАЛСАН, ХУДАЛДСАН 202 ЗӨРЧИЛ БҮРТГЭГД… 20 цагийн өмнө
ПАРИСТ ХӨЛ ХОРИО ТОГТООЖ, МИЛАНД 500 ЦЭРЭГ ОРУУЛНА 20 цагийн өмнө
МОНГОЛ, ИНДОНЕЗ УЛС ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ… 20 цагийн өмнө
ОРХОН АЙМГИЙН ЖАРГАЛАНТ СУМЫН НУТАГТ 3.9 МАГНИТУДЫН ХҮЧТЭЙ ГАЗАР ХӨДӨЛ… 20 цагийн өмнө
BENZIN.MN ПЛАТФОРМООР ШАТАХУУНЫ ТҮГЭЭЛТИЙН МЭДЭЭЛЛИЙГ ИЛ ТОД, ШУУРХАЙ … 21 цагийн өмнө
Д.СЭЛЭНГЭ АЗИЙН НААДМЫН ПАРА БАЙТ ХАРВААНЫ ТӨРӨЛД АЛТАН МЕДАЛИЙН ТӨЛӨӨ… 21 цагийн өмнө
ХҮМҮҮЖИГЧИД ДЭЛХИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ШАТРЫН ТЭМЦЭЭНЭЭС ХҮРЭЛ МЕДАЛЬ … Өчигдөр
ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ХЯНАЛТ ШАЛГАЛТААР 14.3 САЯЫН ТОРГУУЛЬ НО… Өчигдөр
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХИЙН ОНГОЦЫГ ХБНГУ-ЫН АГААРЫН ХИЛЭЭР НЭВТЭРСНЭЭС … Өчигдөр
У.СҮРЭНЖАВ АЗИЙН ЗУНЫ ПАРА СПОРТЫН НААДМЫН АВАРГА БОЛЛОО Өчигдөр
МСНЭ-ИЙН УДИРДЛАГУУД НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА Б.ПҮРЭВДАГВАТАЙ УУЛЗЛАА Өчигдөр
Т.СУВД-ЭРДЭНЭ АЛТАН МЕДАЛИЙН ТӨЛӨӨ БАРИЛДАХААР ШАЛГАРЛАА Өчигдөр
МУ-ЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЭРДЭНЭБҮРЭНГИЙН УСАН ЦАХИЛГААН СТАНЦЫН БҮТЭ… Өчигдөр
"АЙЧИ НАГОЯА-2026" АЗИЙН ПАРАЛИМПЫН НААДАМ ЭХЭЛЛЭЭ 2026/10/19
МОНГОЛ ДАЯАР ТӨРИЙН ДУУЛЛАА НЭГЭН ЗЭРЭГ ЭГШИГЛҮҮЛНЭ 2026/10/19
ЦОГТЦЭЦИЙ СУМААС ГАШУУНСУХАЙТ ХИЛИЙН БООМТ ХҮРТЭЛХ 240 КИЛОМЕТР АВТО З… 2026/10/19
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ХБНГУ-Д АЙЛЧИЛЖ БАЙНА 2026/10/19
"УЛААНБААТАР" ОЛОН УЛСЫН КИНО НААДАМ ЭХЭЛЛЭЭ 2026/10/16
ФИДЕ Б.МӨНГӨНЗУЛЫН ИХ МАСТЕР ЦОЛЫГ БАТАЛГААЖУУЛЖЭЭ 2026/10/16