ГААЛИАР ОРУУЛАХ БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ 85 АЛХМААР ХЯНАДАГ, БАЙЦААГЧААС ХАМААРСАН 55 УДААГИЙН ҮЙЛДЭЛТЭЙ ХУУЧИН ЖУРМЫГ ХАЛЖ, ЦАХИМЖУУЛАВ


Тэргүүн шадар сайд Н.Учралын ахалж байгаа “Экспортыг нэмэгдүүлж, импортыг дэмжих” ажлын хэсгийн үр дүнд гаалийн хяналтын журмыг шинэчилж, цахимжууллаа.

Гаалийн журмыг шинэчлэх хүрээнд 18,000 орчим иргэн ААН санал ирүүлж, эдгээр санал дээр үндэслэн нөхцөл байдлын үнэлгээ хийж журамд тусгав.

Шинэчилсэн журмаар гаалийн байцаагчийн хяналт шалгалт хийх алхам бүрд тодорхой хугацаа зааж өглөө. Өөрөөр хэлбэл тээврийн хэрэгсэл гаалийн бүсэд орж ирснээс хойш 1 цагийн дотор шалгалт хийж, гаалийн бүсээс гарах хүсэлтийг 1 цагт багтаан шийдвэрлэх, бараа бүрдүүлэлтээ 72 цагийн өмнө цахимаар хүргүүлж цаг хэмнэх боломжтой боллоо. Мөн иргэн ААН, гаалийн аль хэсэг дээр ачаа бараа хянагдаж байгааг өөрөө давхар хянах цахим систем нэвтэрч байна.

Хуучин журамд авто замаар тээвэрлэн гаалийн хилээр оруулах бараа, тээврийн хэрэгслийг 85 алхмаар хянадаг, улсын ахлах байцаагчаас хамаарсан 55 удаагийн үйлдэл байсныг шинэ журмаар өөрчилж, цахимжууллаа. Гаалийн хяналт цахимд шилжиж, зарим шаардлагагүй заалтыг хассанаар хүнээс буюу гаалийн байцаагчаас хамаарсан хүнд суртал багасаж байна. Энэ нь иргэдэд учрах хүнд суртлыг бууруулахаас гадна, гаалийн ажилтнууд хувийн мэдрэмжээрээ шийдвэр гаргаж чирэгдэл учруулдаг байдал арилна.

Шинэчилсэн журмын гол өөрчлөлтүүдийг танилцуулж байна.
1. Гаалийн мэдүүлгийг баталгаажуулах ажлыг цахимжуулж www.gaali.mn CAIS системд оруулав
2. Улсын байцаагчийг CAIS системээр дамжуулж автоматаар томилно.
3. Баримт бичгийн бүрдүүлэлтийг цахимаар илгээнэ
4. Рентген зургийг PDF файл болгон импортын ачааны манифестад хавсарган илгээдэг байсныг цуцалж цахим системд оруулав
5. Барааны дагалдах бичиг баримт болон Гаалийн тухай хуулийн 35.5-д заасан бичиг баримтыг гаалийн байгууллагад цаасаар хүлээлгэж өгөх журмыг халж цахимд оруулав
6. Авто замаар тээвэрлэн улсын хилээр оруулах бараа, тээврийн хэрэгслийг хилийн гаалийн байгууллага хяналтын бүсэд оруулах үед жинлэж, жингийн мэдээлэл CAIS системд автоматаар бүртгэгддэг боллоо.
7. Гаалийн хилээр оруулах бараа, тээврийн хэрэгслийг гаалийн байгууллага хооронд цахимаар /ачааны манифестаар/ 3 цагийн дотор хяналтад явуулна.
8. Эрсдэлийн программаар тодорхойлсон бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавих төлөвийг өөрчлөх зохицуулалтыг хассан. Ингэснээр гаалийн хяналт тавих төлөвийг зөвхөн эрсдэлийн программаар тодорхойлно.

ГЕГ энэхүү шинэ журмын талаар иргэд, аж ахуйн нэгжүүдийг тогтмол мэдээллээр хангаж, мөрдөхөөр боллоо.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ЯСНЫ ЭДИЙГ СЭРГЭЭГЧ НАНО МАТЕРИАЛЫГ ГАРГАН АВЧЭЭ Өчигдөр
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯР ТАМИРЧДАД ДОПИНГИЙН БОДИС ХУДАЛДСАНЫГ ШҮҮХ ТОГ… Өчигдөр
НЭГ САЯ АМ.ДОЛЛАРЫН ШАГНАЛЫН САНТАЙ "FISSURE PLAYGROUND-3" ТЭМЦЭЭНД МА… Өчигдөр
УКРАИНЫ ДРОН ОРОСЫН БАТЛАН ХАМГААЛАХ ҮЙЛДВЭРТ ЦОХИЛТ ӨГЧЭЭ Өчигдөр
БНХАУ-ТАЙ ХОЛБОГДДОГ 11 БООМТЫГ ТҮР ХААНА Өчигдөр
ИРЭХ ГУРВАН САРЫН ЦАГ АГААРЫН ЕРӨНХИЙ ТӨЛӨВ Өчигдөр
БУРИАД УЛСТАЙ ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААГ ЭДИЙН ЗАСГИЙН АГУУЛГААР БАЯЖ… Өчигдөр
Г.ГҮНБИЛЭГ МОРЬТ ХАРВААНЫ АВАРГА БОЛЛОО Өчигдөр
МОНГОЛД АНХ УДАА ШӨНИЙН МАРАФОН ЗОХИОН БАЙГУУЛНА Өчигдөр
“ЧИНГИС ХААН” НИСЭХ БУУДЛЫГ 65 ТЭРБУМ ИЕНИЙ ЗЭЭЛЭЭР ӨРГӨТГӨНӨ Өчигдөр
МОНГОЛ, ФРАНЦ, ТАЙВАНИЙН ЭМЧ НАР ХАМТРАН 30 ХҮҮХДЭД МЭС ЗАСАЛ ХИЙЛЭЭ Өчигдөр
ТАСГАНЫ ОВООНД ЦАХИЛГААН МАШИН ЦЭНЭГЛЭХ ӨРТӨӨ БАЙГУУЛЛАА Өчигдөр
Д.ТРАМПЫН ХӨРӨГТЭЙ НЭГ АМ.ДОЛЛАРЫН ЗООС ХЭДХЭН ЦАГИЙН ДОТОР ЗАРАГДАЖ Д… 2026/09/03
ТОМУУГИЙН ВАКЦИНЫГ 600 ГАРУЙ НЭГЖИД ЗОХИОН БАЙГУУЛНА 2026/09/03
Б.СЭМЖИДМАА: ЕБС-ИЙН ЗАХИРЛУУДАД АЖЛЫН НӨХЦӨЛИЙГ ДЭМЖИХ НӨҮТБҮҮК ОЛГОЛ… 2026/09/03
УКРАИНЫ 8,670 ДРОН МОСКВА БОЛОН МОСКВА МУЖИЙГ ЧИГЛЭН НИСЖЭЭ 2026/09/03
“ДЦС-V” ТӨСЛИЙН БАРИЛГА УГСРАЛТЫН АЖИЛ 16% БАЙНА 2026/09/03
ӨСВӨРИЙН БАДМИНТОНЧИД ГУРВАН МЕДАЛЬТАЙ ИРЛЭЭ 2026/09/03
АИ-92 АВТОБЕНЗИНИЙ ОКТАНЫ ТОО СТАНДАРТАД НИЙЦЭЖ БАЙГААГ БАТАЛГААЖУУЛЖЭ… 2026/09/03
ЭНЭ САРД ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖ ОЛГОХ ХУВААРЬ 2026/09/03