Н.УЧРАЛ: БИЗНЕСИЙН ОРЧНЫГ ДЭМЖИХ ДАРААГИЙН ӨӨРЧЛӨЛТ ХУУЛИЙН ШИНЭЧЛЭЛ БАЙХ БОЛНО. ЭДИЙН ЗАСГИЙН ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТУХАЙ ХУУЛЬ БАТЛУУЛЖ БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН ЭРХИЙГ ХАНГАНА.


Монгол улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал “MINING WEEK & MINEPRO 2025” арга хэмжээнд илтгэгчээр оролцлоо.

Тэргүүн шадар сайд Н.Учрал хэлсэн үгэндээ, өнгөрсөн 2 сарын хугацаанд хуулиас давсан журмуудыг халж, экспортын хяналт шалгалт дахь хүний оролцоог цахимжуулсан. Биржийн арилжааг дэмжих бодлого барьсан. Үр дүнд нь уул уурхайн экспорт нэмэгдэж нүүрс, төмөр, зэсийн арилжаа өссөнийг онцоллоо.

Харин одоо бизнесийн орчныг дэмжих дараагийн өөрчлөлтүүд хууль эрх зүйн шинэчлэлийн хүрээнд явагдахыг тодотгож “Эдийн засгийн эрх чөлөөний тухай хууль” “Баялаг бүтээгчдийг дэмжих багц хууль” өргөн барьж байгаагаа танилцууллаа. Ингэснээр хөрөнгө оруулалт, зөвшөөрлийн хориг хязгаарыг арилгана. Эдгээр хуулийн үзэл баримтлалын хүрээнд өмчийн халдашгүй байдлыг хангах, бизнес эрхлэгч гомдол гаргах, мэдээллээр хангагдах эрхээ баталгаажуулах зэрэг олон заалт тусгагдаж байгаа юм. Зөвшөөрөл мэдэгдлийн хуулийг шинэчилснээр иргэдийн хүссэн зөвшөөрөл 30 хоногийн дотор шийдэгдэхээр тусгана. Мөн төрөөс олгодог зарим зөвшөөрөл мэргэжлийн холбоодод шилжих зэрэг олон эерэг өөрчлөлт гарна.

Өнгөрсөн 2 сарын хугацаанд нийтдээ 59 журмыг цуцалсан. Ингэснээр гаалийн хяналт дахь байцаагчаас хамаарсан 113 заалт цахимжиж тээвэр логистикийн удаашрал багассан, тээврийн жолооч уурхайгаас хил хүртэл 6 удаа зогсдог байсныг бууруулсан. Гаалийн байцаагчаас шууд хамаардаг байсан эрсдэлийн үнэлгээг гаалийн мэдээллийн санг үндэслэн ухаалаг гарцаар нэвтрүүлдэг болсон зэрэг өөрчлөлтийг уул уурхайн салбарынхан таатай хүлээж авч байна. Өөрчилсөн журам амьдрал дээр мөрдөгддөг байхын тулд үргэлжлүүлэн хяналт тавьж ажиллахаа Тэргүүн шадар сайд Н.Учрал мөн онцоллоо.

Түүнчлэн, илтгэлдээ ирэх жилийн төсвийн төсөөлөл, засгийн газрын тэргүүлэх чиглэл, хөгжлийн төслүүдийг ач холбогдлоор нь хэрхэн эрэмбэлж байгааг зочдод танилцуулж хөрөнгө оруулагчдыг урилаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
НИЙСЛЭЛИЙН 166 ДУГААР СУРГУУЛЬ КЕМБРИЖИЙН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ 19 цагийн өмнө
ХУГАЦАА ХЭТЭРСЭН БҮТЭЭГДЭХҮҮН ХАДГАЛСАН, ХУДАЛДСАН 202 ЗӨРЧИЛ БҮРТГЭГД… 20 цагийн өмнө
ПАРИСТ ХӨЛ ХОРИО ТОГТООЖ, МИЛАНД 500 ЦЭРЭГ ОРУУЛНА 20 цагийн өмнө
МОНГОЛ, ИНДОНЕЗ УЛС ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ… 20 цагийн өмнө
ОРХОН АЙМГИЙН ЖАРГАЛАНТ СУМЫН НУТАГТ 3.9 МАГНИТУДЫН ХҮЧТЭЙ ГАЗАР ХӨДӨЛ… 20 цагийн өмнө
BENZIN.MN ПЛАТФОРМООР ШАТАХУУНЫ ТҮГЭЭЛТИЙН МЭДЭЭЛЛИЙГ ИЛ ТОД, ШУУРХАЙ … 21 цагийн өмнө
Д.СЭЛЭНГЭ АЗИЙН НААДМЫН ПАРА БАЙТ ХАРВААНЫ ТӨРӨЛД АЛТАН МЕДАЛИЙН ТӨЛӨӨ… 21 цагийн өмнө
ХҮМҮҮЖИГЧИД ДЭЛХИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ШАТРЫН ТЭМЦЭЭНЭЭС ХҮРЭЛ МЕДАЛЬ … Өчигдөр
ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ХЯНАЛТ ШАЛГАЛТААР 14.3 САЯЫН ТОРГУУЛЬ НО… Өчигдөр
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХИЙН ОНГОЦЫГ ХБНГУ-ЫН АГААРЫН ХИЛЭЭР НЭВТЭРСНЭЭС … Өчигдөр
У.СҮРЭНЖАВ АЗИЙН ЗУНЫ ПАРА СПОРТЫН НААДМЫН АВАРГА БОЛЛОО Өчигдөр
МСНЭ-ИЙН УДИРДЛАГУУД НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА Б.ПҮРЭВДАГВАТАЙ УУЛЗЛАА Өчигдөр
Т.СУВД-ЭРДЭНЭ АЛТАН МЕДАЛИЙН ТӨЛӨӨ БАРИЛДАХААР ШАЛГАРЛАА Өчигдөр
МУ-ЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЭРДЭНЭБҮРЭНГИЙН УСАН ЦАХИЛГААН СТАНЦЫН БҮТЭ… Өчигдөр
"АЙЧИ НАГОЯА-2026" АЗИЙН ПАРАЛИМПЫН НААДАМ ЭХЭЛЛЭЭ 2026/10/19
МОНГОЛ ДАЯАР ТӨРИЙН ДУУЛЛАА НЭГЭН ЗЭРЭГ ЭГШИГЛҮҮЛНЭ 2026/10/19
ЦОГТЦЭЦИЙ СУМААС ГАШУУНСУХАЙТ ХИЛИЙН БООМТ ХҮРТЭЛХ 240 КИЛОМЕТР АВТО З… 2026/10/19
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ХБНГУ-Д АЙЛЧИЛЖ БАЙНА 2026/10/19
"УЛААНБААТАР" ОЛОН УЛСЫН КИНО НААДАМ ЭХЭЛЛЭЭ 2026/10/16
ФИДЕ Б.МӨНГӨНЗУЛЫН ИХ МАСТЕР ЦОЛЫГ БАТАЛГААЖУУЛЖЭЭ 2026/10/16