Пабло Пикассогийн ховор бүтээлийг буяны сугалаагаар хожих боломжтой гэнэ. Францад зохион байгуулах гэж байгаа буяны сугалаагаар 100 еврогоор Пикассогийн бүтээлийг хожих боломжийг уран зураг сонирхогчдод олгожээ.
Дөрөвдүгээр сарын 14-нд Christie's дуудлага худалдааны ордонд буяны сугалааг явуулж, эндээс олсон орлогыг Альцгеймер өвчний судалгааг санхүүжүүлэхэд зарцуулахаар зорьж байна.
Сугалааны гол шагнал нь Пабло Пикассогийн 1941 онд туурвисан "Tête de Femme" (Эмэгтэй хүний нүүр) хэмээх бүтээл байгаа гэнэ.
2013 онд "Пикассогийн бүтээлийг 100 еврогоор" буяны анхны сугалаа явуулж, АНУ-ын гал түймэртэй тэмцэх албаны нэгэн ажилтан алдарт зураачийн "Дуурийн малгайтай хүн" гэдэг бүтээлийг (1914 он) хожиж байжээ.
Мөн 2020 онд зохион байгуулсан сугалаанд Италийн нэгэн эмэгтэй азтан болж, Пикассогийн натюрморт зургийг хожиж байжээ.